Өмнөговь аймаг, Ханбогд сум – Улаанбаатар хотоос ирэх бараа, бүтээгдэхүүнийг тээвэрлэх, ажилчдын зорчих урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, түүнчлэн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Оюу толгойн уурхайн цогцолбороос Тавантолгойн нүүрсний тээврийн зориулалттай зам хүртэл үргэлжлэх 12.5 километр хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтыг “Оюу толгой” компани гүйцэтгэн, ашиглалтад хүлээлгэн өглөө.
Тус замыг Улсын комисст хүлээлгэн өгөх нээлтийн үйл ажиллагаанд Улсын их хурлын гишүүд Р.Сэддорж, Н.Наранбаатар болон Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазар, Ханбогд сумын Засаг дарга М.Цэвээнравдан, Ханбогд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Идэрзориг нар оролцлоо.
Нээлтийн үеэр “Оюу толгой” компанийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Эндрью Лая хэлсэн үгэндээ, “Оюу толгой болон Ханбогд суманд тохиож буй өнөөдрийн чухал үйл явдлыг хамтдаа тэмдэглэж буйдаа тун баяртай байна. Бид энэ авто замын бүтээн байгуулалтын төсөл эхэлсэн цагаас хойш орон нутгийн иргэд, удирдлагуудтай зөвлөлдөж хэрэгцээ, шаардлагыг нь тусган хамтран ажилласан. Энэхүү хатуу хучилттай зам нь манай компанийн ложистик, ханган нийлүүлэлтийн үр ашгийг нэмэгдүүлэхээс гадна зорчих хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж буй юм.” хэмээн онцолсон юм.
Ханбогд сум Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар бүрэн холбогдсоноор орон нутгийн иргэд тав тухтай, богино хугацаанд зорчих боломжтой боллоо. Цаашлаад, орчны тоосжилт буурснаар иргэд болон мал, амьтанд ээлтэй орчныг бий болгохоос гадна Ханбогд сумын түүх соёлын дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэх дотоод, гадаадын жуулчдын урсгал ч мөн нэмэгдэх боломжийг бүрдүүлж байгаа юм.
Тухайлбал, өмнө нь Ундайн гол үерлэх үед замын хөдөлгөөн удаан хугацаагаар саатаж шороон замыг тогтмол хусаж, услах шаардлагатайгаас гадна арчилгааны зардал өндөр, тоосжилт, ослын эрсдэл ихтэй байлаа. Харин уг зам нь Ундайн голыг гатлах 220 метр урттай, 24 см бүхий зузаантай, 12 метр өргөнтэй бетон хучилт бүхий давуулах далантай бөгөөд ус зайлуулах 27 хиймэл байгууламж баригдсан.
Монгол Улсын зам, замын байгууламжийн стандартад бүрэн нийцсэн энэхүү замыг барихдаа орон нутгийн малчид, сум, аймгийн удирдлагатай олон удаагийн зөвлөлдөх уулзалтаар хэлэлцэж, санал бодлыг нь тусгаснаараа онцлог. Уг замын хийц нь 20 см бүхий цементээр бэхжүүлсэн үетэй ба асфальт хучилт нь 2 үетэй ба суурь асфальт 5 см, өнгөн асфальт нь 3 см юм. Замын зорчих хэсгийн өргөн нь 11 метр.
“Оюу толгой” компани өмнө нь Ханбогд сумаас уурхайн бүс хүртэлх 35.1 км хатуу хучилттай зам, Цагаан хаднаас Гашуунсухайтын боомт хүртэлх 19.1 км хүнд даацын тусгай зориулалтын авто замыг барьж ашиглалтад оруулсан юм.
“Оюу толгой” компанийн тухай (www.ot.mn)
“Оюу толгой” бол Монгол Улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна.
Аюулгүй ажиллагааг хангах нь “Оюу толгой” компанийн нэн тэргүүний зорилт билээ. Эрсдэлтэй ямар ч ажлыг шууд зогсооно.
"Оюу толгой" компанийн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.