gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 28
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Уул уурхайн салбар шинэхэн хөдөлмөрийн баатраа угтаж авлаа: Бичээрэйн Далай

Бизнес
2025-07-07
42
Twitter logo

Салбарынхаа түүхэнд нэрээ мөнхөлсөн нэгэн эрхэм бий. Тэр бол Бичээрэйн Далай. Тэрээр уул уурхайн үйлдвэрлэл, экспорт, байгаль орчин, нийгмийн хариуцлагуудыг нэгэн зэрэг амжилттай уялдуулж чадсан, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн үнэт цөм болсон хүний нэг юм.

1990-ээд оны хүнд хэцүү эдийн засгийн үед зогсонги байдалд ороод байсан Чулуут цагаан дэлийн хайлуур жоншны уурхайн үйл ажиллагааг хөл дээр нь босгох хариуцлагатай томилгоог тухайн үеийн Уул уурхайн яамнаас түүнд үүрэг болгосон бөгөөд тэрхүү хүнд үүргийг амжилттай гүйцэтгэж, тус уурхайн үйлдвэрлэлийг сэргээн босгож, дахин бүтээн байгуулсан нь түүний нэрийн хуудас болсон амжилт билээ. Тухайн үеийн Монгол Улсын төсөвт онцгой их хэмжээний татвар төвлөрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг цохон тэмдэглэх нь зүйтэй.

2011 оноос хойш “Монголчехметалл” ХХК-ийн ерөнхий захирал болж, баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэн өдөрт 800 тонн хүдэр боловсруулдаг болгож үндэсний томоохон үйлдвэр болгон өргөжүүлжээ.

Уул уурхайн олборлолтоос байгаль орчинд ээлтэй боловсруулах үйлдвэрлэлийг том хэмжээнд эхлүүлсэн

Б.Далайгийн удирдлага дор 2023 онд орчин үеийн техник, тоног төхөөрөмж бүхий Чулуут цагаан дэлийн баяжуулах үйлдвэр ашиглалтад орж, жилд 200,000 тонн хүдэр боловсруулан, 97%-иас дээш CaF₂ агуулгатай баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай болсон бөгөөд үйлдвэрийн хүчин чадал нэмэгдсэнээр Монгол Улсын хайлуур жоншны экспортын орлого 60%-иар өсөж, улсын хамгийн том баяжуулах үйлдвэр болон өргөжөөд байна.

Тус үйлдвэрийн бүтээгдэхүүн нь уул уурхайн салбарын эцсийн бүтээгдэхүүн бөгөөд химийн үйлдвэрийн түүхий эд болдгоороо онцлог. Энэ нь зөвхөн ашигт малтмал олборлоод зогсохгүй, Монгол Улсад химийн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн шинэ боломжийг нээж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэс суурийг бүрдүүлсэн стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт юм.

Тогтвортой үйлдвэрлэл бол тэдний үндсэн үйл ажиллагааны гол зорилго юм. Үүний хүрээнд Баяжуулах үйлдвэртээ усны зарцуулалтыг 80–86%-иар эргүүлэн ашиглах технологийг нэвтрүүлсэн бөгөөд илүүдэл хаягдлыг байгаль орчинд ээлтэй байдлаар боловсруулан, барилгын материал үйлдвэрлэх судалгаа, туршилтыг гадаад, дотоодын лабораторид хийж, үйлдвэрлэлд шилжүүлэх бэлтгэл ажлыг хангаад байна.

Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн хүрээнд хэрэгжүүлж буй хамгийн тод жишээ бол Төв аймгийн Баянцагаан суманд 2011 оноос эхлүүлсэн цөлжилтийн эсрэг “ногоон төгөл” байгуулах төсөл юм. 13 жилийн хугацаанд нийт 80,000 мод тарьж ургуулсан бөгөөд ирэх жилүүдэд 100,000 модтой байгаль орчны цогцолбор болгох зорилт тавин, Монгол орны хуурайшил, хөрсний доройтлын эсрэг тууштай, бодит үр дүнтэй ажиллаж байна.

“Монголчехметалл” ХХК 200 гаруй байнгын ажлын байр бий болгож, орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Мөн орон нутгийн иргэдийн дэд бүтцийн хүртээмжийг сайжруулж 4.5 тэрбум төгрөгийн төсөв бүхий 50 км сайжруулсан авто зам, Төв аймгийн Баян, Баянцагаан, Сэргэлэн сумын ард иргэд, Дундговь аймгийн болон бусад аймаг сумдын иргэд, мал ахуйг чөлөөтэй нэвтрүүлэх 4 метр өндөр, 16 метрийн урттай бетонон нүхэн гарц зэргийг 2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр тус тус өөрийн санхүүжилтээр барьж ашиглалтад оруулаад байна.

Б.Далай нь нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн боловсрол, эрүүл мэнд, спорт, соёлын олон төсөлд дэмжлэг үзүүлж, амьдралын чанарыг сайжруулахад тогтмол хувь нэмрээ оруулдаг бөгөөд өнгөрсөн онд л гэхэд 400 сая төгрөгийн хандив тусламжийг холбогдох төсөл хөтөлбөрт олгоод байна.

Түүний энэхүү олон талт үйл хэрэг нь уул уурхайн салбарын тогтвортой хөгжил, байгаль орчны нөхөн сэргээлтийг хангасан байдал, орон нутгийн хөгжилтэй уялдсан бодлогоороо улсын хэмжээнд салбартаа жишиг тогтоосон юм.

Төр засгаас уул уурхайн салбарын хөгжилд оруулсан бүтээлч, тууштай зүтгэлийг нь үнэлж, Бичээрэйн Далайд “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР” цол олгож буйг манай сайт энэ удаагийн дугаартаа онцолж байна.

Түүнд халуун баяр хүргэе!

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан