Төөрөгдүүлсэн, ташаа мэдээлэл түгээх явдал гарч байгаа тул бодит мэдээллийг хүргүүлж байна.
Ипотекийн Амь Насны Даатгал бол зээлдэгчид ашигтай бүтээгдэхүүн юм.
Зээлдэгч нас барахад банкууд байрыг хураан авч зээлийг төлүүлдэг. Тэгвэл амь насны даатгалд хамрагдсанаар даатгалын компани зээлийг хариуцаж хаана.
Ипотекийн амь насны даатгал нь Зээлдэгч нас барвал зээлийг төлж барагдуулах даатгал юм.
- Монгол 10 эрэгтэй тутмын 3 нь 45 нас хүрэхэд, 5 нь 55 нас хүрэхэд нас бардаг. Өөрөөр хэлбэл эрт нас баралтын эрсдэл ихтэй.
- Ипотекийн зээлтэй хүн зээлээ төлж байхдаа нас барвал, ар гэр нь орон сууцаа зээлийн өрөнд хураалгах эрсдэлтэй байдаг.
- Дэлхийн улс орнуудад жишиг болсон даатгал юм.
Амь насны даатгал юуг өөрчлөх вэ?
- Одоо хүртэл зээлдэгч нар зөвхөн гэнэтийн ослын даатгалтай явж ирсэн. Амь насны даатгалд хамрагдсанаар зээлдэгчийн авч байгаа хамгаалалт 5 дахин нэмэгдэх юм.
- Учир нь зээлдэгч нас барах 10 тохиолдлын 8 нь өвчний улмаас байна. Энэ 8 тохиолдолд даатгалаас нөхөн төлбөр авч чадахгүй учраас, байраа банкинд буцааж хураалгах асуудал үүсдэг.
- Үүнтэй холбоотой сүүлийн жилүүдэд зээлдэгч нараас гомдол санал ихээр ирэх болсон.
- Амь насны даатгалд хамрагдсанаар ямар ч тохиолдолд нас барахад зээлэндээ санаа зовохгүй боллоо гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл үлдэж байгаа ар гэр санаа зовох зүйлгүй болно.
Хураамж нь ямар хэмжээтэй вэ?
- Өмнө нь гэнэтийн ослын даатгалд сардаа 8,300 орчим төгрөг төлдөг байсан.
- Тэгвэл амь насны бүрэн даатгалд хамрагдаад сардаа дунджаар 20 гаруй мянган төгрөг болно. Хамгаалалт 5 дахин нэмэгдэж байгаа гэдгийг санах хэрэгтэй.
- Нас барах эрсдэл нь зээлдэгчийн наснаас хамаарах тул нас ахимаг зээлдэгч нарын хувьд хураамжийн хэмжээ 20 мянган төгрөгнөөс их байна.
- Санхүүгийн Зохицуулах Хорооноос хураамжийг бага байлгах талаар даатгалын компаниудад хүсэлт тавьж ажилласан учир хураамжийг бууруулж чадсан.
Хэдэн зээлдэгч хамрагдах вэ?
- Нийтдээ 123,000 ипотекийн зээлтэй хүн байна. Эдгээрээс ердөө 50 гаруй хувь нь гэнэтийн ослын даатгалд хамрагдсан байдаг. Өөрөөр хэлбэл үлдсэн хэсэг нь даатгалаа хийлгэхгүй явж байгаа гэсэн үг.
- Иймд амь насны даатгалд банкууд харилцагч нартаа сайн ойлгуулж чадвал 30 орчим хувь нь хамрагдах хүлээлттэй байна.
Дээрх мэдээллээс гадна даатгалын компаниуд хэр ашигтай ажилладаг вэ, нөхөн төлбөрөө төлдөг үү гэсэн асуудал дээр мөн бодит амьдралаас хол зөрүүтэй, ташаа мэдээлэл их явдаг. Үүнийг албан ёсны статистикаар залруулъя.
- Монголын даатгалын компаниуд 2015 – 2025 оны хооронд, нийт 10 жилийн 8 жилд нь даатгалын үйл ажиллагаанаас алдагдалтай ажилласан байна. Өөрөөр хэлбэл олсон хураамжийн орлогоо бүрэн нөхөн төлбөр болон үйл ажиллагааны зардалдаа зарцуулж, нэмээд алдагдал хүлээсэн гэсэн үг.
- Өнгөрсөн 10 жилийн даатгалын бизнесийн хуримтлагдсан алдагдал нь салбарын нийлбэрээр 20 гаруй тэрбум төгрөг болсон байна.
- Даатгалын компаниуд дээр судалгаа хийхэд ирж буй 100 нөхөн төлбөрийн хүсэлт тутмын 94-97-д нь нөхөн төлбөр олгож байна. Нөхөн төлбөр олгохоос татгалзсан хүсэлтүүдийг судалж үзэхэд гэрээнд заагдаагүй эрсдэл, луйврын чанартай хүсэлт дийлэнх хувийг нь эзэлж байна.
- 2024 онд даатгалын компаниуд нийлээд 176,2 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг иргэд, компаниудад олгожээ. Энэ нь өмнөх оноос 39% өссөн дүн юм.
- Нийтдээ 100,000 иргэд, компаниуд жил бүр даатгалаас нөхөн төлбөр авдаг аж. Нийт даатгуулагч нарын тоонд харьцуулахад даатгал хийлгэсэн 10 хүн тутмын 1 нь жилдээ нөхөн төлбөр авч байгаа нь өндөр үзүүлэлт юм.
Дээрхээс дүгнэвэл даатгал нь иргэдэд ашигтай бөгөөд иргэд ч даатгалын үр шимийг маш сайн хүртэж байгаа гэдэг нь нотлогдож байгаа юм.