Цаг уур, орчны шинжилгээний газарт цомхотгол хийх шийдвэрийг нэн даруй зогсоох шаардлагыг 8 дугаар сарын 14-ний дотор биелүүлээгүй тохиолдолд үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ өнөөдөр мэдэгдлээ.
Засгийн газрын өчигдрийн хуралдааны дараа Цаг уур орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга цомхотголын талаар тайлбарлахдаа, “Манай байгууллага 21 аймгийн 318 сум сууринд салбар нэгжтэй, 1893 албан хаагч ажилладаг. Төсвийн тодотголын дагуу 2025 онд манай батлагдсан төсөв 80 тэрбум байсныг 74 тэрбум болгосон. Үүнтэй холбоотойгоор манай орон тоо 171-ээр цөөрч байна. Ингэхдээ, 21 аймгаас санал авч газрын даргын тушаалаар ажлын хэсэг сар гаруйн хугацаанд ажилласан. Анхан шатны нэгийн ажилтны тоог цөөрүүлэхгүй байх бодлого барьж байгаа. Цаг уурын өртөө, харуулд өөрчлөлт орохгүй. Зарим нэг өртөөг харуул болгож хүний тоог цөөлөх, зарим нэг усны харуулын тоог багасгах шийдвэр гарсан” гэсэн юм.
Өнөөдрийн хэвлэлийн хурлаар МҮЭ-ийн холбоо 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Ерөнхий сайдтай хийсэн уулзалтын үеэр төрийн албаны цомхотголыг хийх зарчим, хэлбэрийг ҮЭ-ийн байгууллагын оролцоотой тодорхойлох асуудлаар санал нэгдсэн. Мөн түүнчлэн зайлшгүй цомхотголд өртөж буй ажилтнуудын ажлын байрны баталгааг хангах, шинэ ажлын байранд шилжүүлэх, нийгмийн баталгааг хангах асуудлаар төрийн албаны зөвлөлтэй санамж бичиг солилцон, хамтарсан комисс байгуулсан байна.
Орон тооны цомхотголыг 9%-д барина гэсэн ч манай аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газар орон тоон цомхотголд 12.2% өртөж байна
Гэвч эгэл жирийн төрийн албан хаагчдыг халж эхэлж байгаа нь цомхотгол хийхэд баримтлах зарчмыг алдагдуулсан, үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хууль, хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хамтын гэрээгээр тохирсон үндсэн зарчмыг зөрчсөн гэж ҮЭ-ийн байгууллагууд үзэж байна.
Тухайлбал, Дорнод аймгийн ҮЭХ-ны дарга Баатарсүх, “Уг цомхотголыг хий гэх А/162 тоот тушаалд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Ерөнхий сайд Г.Занданшатарын албан даалгаврыг үндэслэн гэж тушаасан. Гэвч Ерөнхий сайдын албан даалгавар дээр орон тоон цомхотгол гэсэн үг үсэг байхгүй. Орон тооны цомхотголыг 9%-д барина гэсэн ч манай аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газар орон тоон цомхотголд 12.2% өртөж байна. Тиймээс шат шатны арга хэмжээ болоод тэмцэлд идэвхтэй оролцоно” гэлээ.
Үүнээс гадна Дорноговь аймгийн ҮЭХ-ны төлөөлөл орон тоон цомхотголд 14% буюу 66 ажилтныхаа наймыг нь халах болсон шийдвэрийг эрс эсэргүүцэн тэмцэхээ хурлын үеэр цахимаар илэрхийлэв.
Тус хоёр аймгаас гадна Өмнөговь, Сэлэнгэ, Сүхбаатар, Дархан, Орхон болон нийслэл Улаанбаатар хот 10%-аас дээш орон тоог нөхцөл байдал үүсжээ.
Цаг уур орчны шинжилгээний газрын даргын гаргасан орон тоог цомхотгох тухай А/162 тоот тушаал нь Засгийн газрын 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 04 тоот албан даалгаврыг үндэслэн гарсан боловч тухайн тоот албан даалгаварт цомхотгол хийх тухай заасан хэсэг байхгүй МҮЭХ онцлон тайлбарлалаа.
Г.Халиунаа