2025 оны “Хүний хөгжлийн илтгэл”-ийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр танилцууллаа. Тус илтгэлд хиймэл оюун ухааны эрин шинэ боломжуудыг амлаж буй ч, тэр хэрээр тэгш бус байдлыг лавшруулж болзошгүйг анхааруулжээ.
Сүүлийн 30 жилийн турш дэлхийн улс орнууд боловсрол, эрүүл мэнд, амьжиргааны чанараа шат дараатай ахиулж, хүний хөгжлийн индекс тогтвортой өсөж ирсэн. Гэвч 2020-2021 оны цар тахал, эдийн засгийн хямралаас хойш энэ өсөлт саарч 2024 онд хамгийн бага ахицтай жил болжээ.
НҮБ-ын илтгэлд онцолсноор, энэ хямрал хөгжиж буй орнуудад хүнд туссан. Өрийн дарамт, аж үйлдвэржилтийн зогсонги байдал, олон улсын зах зээлийн тодорхойгүй нөхцөл нь ядуу орнуудад эдийн засгаа сэргээх боломж олгохгүй байна. Үүний улмаас “бага” болон “маш өндөр” хүний хөгжлийн индекс бүхий орнуудын хоорондын ялгаа сүүлийн 20 жилийн ололтыг бууруулсан гэж үзжээ.
Хүний хөгжил саарч буй энэ цаг үед хиймэл оюун ухаан (AI) шинэ боломжуудыг амлах болов. Судалгаагаар хүмүүсийн 64 хувь нь хиймэл оюун тэдний ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, 70 хувь нь шинэ ажлын байр бий болгоно гэж үзжээ. Харин 10 хүн тутмын тав нь ажил дээрээ хиймэл оюуны нөлөөг мэдэрч эхэлсэн бол найман хүн тутмын нэг нь ажлаа алдахаас эмээж байна гэж хариулжээ.
AI-ийн өргөн хэрэглээ нь жендер, боловсрол, орлого, насны бүлэг дэх ялгааг улам тэлэх хандлагатай.
Судалгаагаар AI судлаачдын ердөө 12 хувь, салбарын ажилтнуудын 30 хувь нь эмэгтэйчүүд.
Эрэгтэйчүүдийн AI хэрэглээ илүү өргөн хүрээтэй, ашиглах чадвар нь боловсролын төвшин, орлогын ялгаатай шууд хамааралтай байна гэв.
НҮБ-ын тайланд дурдсанаар, хиймэл оюуны нөлөөнөөс үүдэх шинэ үеийн тэгш бус байдал Монгол улсад хоёр дахин хурц илэрч болзошгүй. Хүн ам тархай суурьшсан, уул уурхайгаас хамааралтай, хөдөлмөрийн зах зээл хэт төвлөрсөн улс учир хиймэл оюун ухаанд суурилсан системийн шилжилтэд хожимдож, эмзэг бүлгүүд илүү гүнзгий цохилтод орох магадлал өндөр байна гэв.
1. Дижитал тэгш бус байдал
Хот, хөдөөгийн хоорондын интернэтийн хурд, дэд бүтцийн ялгаа нь AI ашиглах чадварт шууд нөлөөлнө. Өндөр хурдны интернет зөвхөн Улаанбаатар, төв суурин газарт төвлөрсөн нь орон нутгийн иргэд, ялангуяа хүүхэд, залуус, эмэгтэйчүүдийн дижитал оролцоог хязгаарлаж байна.
2. Англи хэл ба программын хэрэглээний чадвар
Хиймэл оюуныг үр ашигтай ашиглах, хөгжүүлэхэд шаардлагатай англи хэл, программ хангамжийн суурь мэдлэг олон нийтэд хангалтгүй. Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрүүд (STEM) чиглэлийн гүнзгийрүүлсэн сургалтаар хангахгүй, дээд боловсролд хүртээмжтэй, чанартай IT мэдлэг хомс хэвээр байна.
3. Боловсролын тогтолцоо шинэ эринтэй нийцэхгүй
AI-ийн эринд нийцсэн ур чадварыг хөгжүүлэх сургалт, тогтолцоо хангалтгүй. Сургалтын хөтөлбөрүүд онол давамгайлсан, технологи ашиглалтаас хоцорсон. Дижитал чадвар олгох түргэвчилсэн, хүртээмжтэй сургалтын хөтөлбөрүүд ховор.
4. Ажлын байрны бүтцийн хямрал
Монголын хөдөлмөрийн зах зээлд ажлын байрны 60 гаруй хувь нь бичиг баримтад суурилсан, давтагдахуйц шинж чанартай үйлчилгээний салбарт төвлөрсөн. Энэ нь автомажилтад хамгийн өртөмтгий бүлэг бөгөөд AI-д суурилсан системүүд нэвтэрснээр ажилгүйдэл өсөх эрсдэл өндөр.
5. Эмзэг бүлгүүд илүү гүн хохирол амсах эрсдэлтэй
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ганц бие ээжүүд, амьжиргааны төвшнөөс доогуур амьдралтай иргэд, малчдын хүүхдүүд, ажилгүй залуусын бүлэг AI нөлөөнд хамгийн эмзэг ангилалд тооцогдож байна. Хэрэв эдгээр бүлгийн оролцоог төрөөс бодлогоор дэмжихгүй бол тэд бүрмөсөн “системээс арчигдаж” болзошгүй гэв.
НҮБ Монгол Улсыг AI-д бэлтгэх дараах бодлогын таван чиглэл дээр төвлөрөхийг зөвлөжээ.
- Интернэтийн хүртээмжийг орон даяар хангах /Алслагдсан сум, багуудад өндөр хурдны интернет татах бодлого хэрэгжүүлэх/
- Сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх /Хиймэл оюуны хэрэглээнд шаардагдах тогтвортой эрчим хүчний эх үүсвэрийг бүрдүүлэх/
- STEM болон англи хэлний боловсролд чиглэсэн шинэчлэл /Бүх шатны боловсролын хөтөлбөрийг шинэ эринд тохируулах/
- AI-ийн эринд нийцсэн сургалт, ур чадварын хөтөлбөр
- Ёс зүйтэй, ил тод зохицуулалт /AI ашиглалтад хүний эрх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах хууль, дүрэм боловсруулах/