Өнгөрсөн даваа гаригийн өглөөнөөс эхлэн Хан-Уул дүүргийн Яармаг орчим тухайлбал Туул голын эрэгт 100-200 гаруй метр газарт хашаа босгожээ. Энэ байдлыг бид сурвалжлахаар очтол цэнхэр өнгөтэй нэлээд том хэмжээний төмөр хашааг 30 гаруй ажилчид хадаж байлаа. Зай талбайны хувьд мод нь шигүү ургасан, голын эрэгтэй нь тулгаад хашааны шон хатгажээ. Ажилчдаас нь ямар байгууллагаас бариулж байгаа юм бэ, зөвшөөрөлтэй юу гэж асуухад "Бид мэдэхгүй, та нар өөрсдөө олж мэд" гэчихээд хээв нэг зогсоно. Уг нь адилхан нэг шороо, нэг нутаг дээр амьдарч байж хэлээд өгчих зүрх зориг тэдэнд үгүй бололтой.
Тэр ч бүү хэл та нар хаанахын ажилчид вэ гэж лавлахад "Бид мэдэхгүй мөнгөө л авч байвал хэний юмыг хаана нь барих хамаагүй шүү" хэмээн ам нэгтэй хэллээ. Эргэн тойронд нь мод бут элбэг. Хашаагаа барьж дуусаад модыг нь тайрах гэнэ. Хажууд нь байх 100 гаруй метр газар нь битүү хашаатай байлаа. Хашаан дотор байрлах сахиул айлын эзэнгээс зарим зүйлийг тодруулахад "Энэ хашааг хоёр хоногийн өмнөөс л барьсан. Манай хашаа хоёр жилийн өмнө баригдсан зөвшөөрлийн бичигтэй. "МSМ" компанийн газар гэлээ". Юутай ч зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй байсан ч голын ай савд хориотой. Тухайн хашааг барьж байх явцад Хан-Уул дүүргийн ой хамгаалагч нар ирсэн юм.
Энэ үеэр Байгаль орчныг хамгаалах нөхөн үржүүлэх иргэдийн нөхөрлөл бүлгүүдийн холбооны төслийн менежер, ой хамгаалагч М. Чулуунбаатар, Ж.Санждорж нараас тодруулга авсан юм.
-Туул
голын хөвөөнд
хашаа хатгаж байна. Голын эрэг орчимд барилга байгууламж барихад хаанаас
зөвшөөрөл авдаг юм бэ?
-Саяхан
Байгаль орчны хуульд нэмэлт өөрчлөлт орсон байгаа. Байгаль хамгаалахад иргэдийн
оролцоо чухал нөлөөтэй гэж үзсэн. Тухайн дүүрэг, сум багт амьдарч байгаа иргэд
нэгдэж гэрээ байгуулж ой мод
булаг шандаа хамгаалах эрхтэй. Өчигдөр надад Туул
голын эрэг орчмоор хашаа барьж байна гэсэн мэдээлэл ирсэн юм. Бид уржигдар
уулзах гэсэн боловч хариуцах эзэд нь байгаагүй. Харин өнөөдөр ирсэн чинь бас л
байдаггүй. Аргаа бараад Хан-Уул дүүргийн холбогдох хүмүүстэй нь уулзсан. Энд
баригдаж байгаа хашааг хар л даа дандаа мод бут сөөгөн дунд байгаа
биз дээ. Дам сонсоход 40 мянган айлын орон сууц барих гэж байгаа юм гэнэ. Очиж
очиж голын ай сав газарт шүү.
-Нийслэлийн
хүн амын ундны усны хэрэгцээг Туул гол хангаж байгаа. Голын эрэг дагуу хашаа
барих хориотой биз дээ?
-Хориотой
байлгүй яах вэ. Гол горхины ойролцоо 50-100 метрийн дотор барилга байгууламж
барих нь байтугай, хог тарих, бохирдуулах хориотой. Энэ журам эрх мэдэлтэй
хүмүүст нөлөөлөхгүй
байгаа нь харамсалтай. Хажууд нь байгаа энэ зөвшөөрөлтэй юм гэнэ лээ. Гэхдээ л
Туулын эрэг орчим байгаа биз дээ. Одоогоос хоёр жилийн өмнө баригдаж байсан юм. Зөвшөөрөлтэй ч байсан энэ чинь
хориотой газар. Нийслэлийн ой хамгаалагч нар хамтраад "Байгаль орчныг хамгаалах нөхөн үржүүлэх иргэдийн нөхөрлөл
бүлгүүдийн холбоо"-г байгуулаад үйл ажиллагаагаа
явуулж эхэлсэн.
-Энд
байгаа моднуудыг хэзээ тарьсан
бэ?
-Мод
тарихад асар их хүч хөдөлмөр шаардлагатай. Хөрсөнд суулгасан модыг ургаж
төлжтөл нь хүлээхэд 10-15 жил шаардлагатай. Манай байгууллагаас Сэлбэ,
Улиастай, Туул, Дунд голын дагуу нийт 5000 гаруй, СБД-ийн нутагт орших
Дамбадаржаа, Хоёр ангирт, Баянбулаг, СХД-ийи Хайрхан булагт, БЗД-ийн Баянголд
булаг шандын эх орчимд 10000 гаруй бургас, улиас суулгасан. Өнгөрсөн жил Туул
голын захаар "Түмэн бургас" төсөл хэрэгжсэн.
-Хууль
зөрчиж байгаа хүмүүст байгаль хамгаа-лагч нар ямар хариуцлага тооцдог юм бэ?
-Бид
чинь бараг сайн дураараа ажиллаж байгаа хүмүүс. Сүүлийн үед хүмүүс дуртай газраа хашаа
бариад суучихдаг болж дээ. Ой мод, гол горхи ширгэж, хатах тэдний хувьд юу ч
биш юм байна. Хууль цааз нь хэрэгжихгүй юм аа гэхэд иргэд, байгууллагууд эх
орноо гэсэн сэтгэлтэй баймаар санагдаж байна. Уг нь хууль дүрмэндээ торгож,
арга хэмжээ авах ёстой байдаг л даа. Даанч биднийг тоохгүй тэд чинь.
-Өөр
хориотой газар баригдсан хашаа, байгууламж байна уу?
-Олон
газар бий. Яармагийн гүүр гараад явахаар хүн бүхний нүдэнд ил харагдана даа.
Одоо бүр айлуудыг нь
хөөгөөд барьж байна. Энхтайвны гүүрний дэргэд байгаа хашаа зөвшөөрөлгүй
баригдсан. Өнгөрсөн
жил 100 модыг нэгдүгээр ангийн хүүхдүүдээр суулгуулсан. Одоо тэр моднуудыг нь
тасдаж тайрч байна. Үүнийг хараад зүгээр суугаад байж чадахгүй нь. Бид
тэмцэх болно гэдгээ хэлмээр байна. Одоогийн байдлаар хууль бус баригдаад байгаа
энэ хашааны ойр орчмын мод, бут сөөгийг хотын агаарын бохирдлыг бууруулах тоосжилтыг
багасгах зорилгоор тарьсан моднууд.
А.Лхагва