Уул овоо тахих ёс монголчуудын хувьд чухам хэдий үеэс эхтэйг судлаачид мэдэх байх. Тэмүүжинг гэнэгүй байхад нь гурван Мэргид эцэг Есүхэйн нь үеийн өсөөр д айран довтолсон тухай “Монголын нууц товчоо”-нд өгүүлсэн хэсэг буй.
Уг довтолгооноос Тэмүүжин ам мөлтөс зайлж Бурхан Халдун уулын шугуйд орж эсэн мэнд үлдээд довтолгоо өнгөрсөн хойно уулнаас бууж ирээд өвчүүгээ мөөлдөж (цээжээ даран дэлдэж), нэлээн олон үг хэлээд эцэст нь “…Бурхан Халдуныг манагар (өглөө) бүр мялаасугай, өдөр бүр өчсүгэй (даатгах), ургийн ураг минь ухтугай (журам болго) хэмээн наран сөрөг (өөдөөс) харан есөнтөө сөгдөж сацал өчүүл (шившиж даатгах) өгөв” гэж бичсэн байдаг. Өтгөн шугуйдаа өөрийг нь хаацайлан байж аварч үлдээсэнд Тэмүүжин ихэд сүсэлж нутгийн хайрхандаа ийн хэлсэн хэрэг. Чухам үүнээс хойш Бурхан Халдун уулыг тахилгатай болсон гэж үзэж болох мэт.
Бас “Гурван голын эхэнд бусдыг бүү нутаглуул” гэсэн Чингисийн нэгэн чухаг захиас бидний үед хүрч ирсэн. Гурван голын эхэн гэдэг нь Бурхан халдун уул гэдгийг мэдэхгүй хүн ховор байх. Чингис ийн захисан нь түүнээс өмнөх ихсийнх нь ариун шарилыг энэ нутаг агуулж байсан байж болох юм гэж Монгол Улсын гавьяат багш Ш.Чоймаа ярьж байсан.
Тэгэхээр лавтайяа 800 гаруй жилийн тэртээд бөөгийн шүтлэгтэй монголчууд уул усаа тахидаг байж. Бөөгийн шүтлэг бол хамгийн эртнийх юм гэнэ лээ. Хүмүүс байгалиа шүтэж, тэнгэрээ дээдлэж амьдарч байх үеийн шүтлэг. X зууны үед Орос газар шүтлэгээс үүдэлтэй их тэмцэл ба тулаан болж бөөгийн шүтлэгийн талынхан ялагдсанаар тэнд Христосын шашин дэлгэрэх болсон гэж ярьдаг.
Монголчууд бид эртнээс эцэг тэнгэр, эх дэлхий гэж хэлдэг. Тэгвэл газрыг нь ганцаарчлан авч үзвэл түүн дээр байгаа уул овоог эцэг, ус голыг эх гэдэг. Энэ эцэг, эх хоёроо бидний өвөг тахиж ирсэн нь одоогийн ойлголтоор бол байгалиа хайрлах ухаан, арга байж. Цаашилбал тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалах зорилго ч байсан нь эргэлзээгүй. Сүхбаатар аймгийн нутагт байдаг Дарь овоо буюу Захын /хилд ойрхон/ хар овоог чухам ийм зорилгоор Богдын зарлигаар тахих болсон гэж ярьдаг.
Эцэг өвгөдийн минь энэ сайхан ёс заншил 1990-ээд оны дунд үеэс сэргэсэн юм. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат иргэдийн санаачилга хүсэлтийг дэмжин 1995 онд зарлиг гаргаж Богдхан, Отгонтэнгэр, Бурхан Халдун уулыг төрийн тахилгатай болгосон. Дараа нь Ерөнхийлөгч асан Н.Багабанди Дарьгангын Алтан-Овоо, Ховдын нутагт байдаг Алтан хөхийг мөн тахилгатай болгох зарлиг буулгасан. Одоогийн Төрийн тэргүүн Н.Энхбаяр Архангай аймгийн нутагт байх Суварга хайрхан, Увсын Хан Хөхий, Говь-Алтайн Сутай хайрханыг бас тахилгатай болгосон юм. Ингээд бид төрийн тахилгатай найман уултай болоод байна. Найман сайхан уулаа төр нь ивээлдээ авсан гэсэн үг.
Эднийхээ нэгийг нь дөрвөн жил болоод тахина. Тэгэхлээр жилд хоёр уул тахидаг гэж үзэж болно. Харин тахилга ёслолын дараа талхлагдаж өнгө зүсээ алдсан газар нутаг үлддэг нь туйлаас харамсалтай. Газрын эзнийг савдаг, усны эзнийг лус гэдэг. Тэгвэл үнэхээр лус, савдаг гэж байдаг юм бол тэр нь уул усных нь мод, бут, тэр ч бүү хэл ширхэг чулууг ч хөндөж хөдөлгөхгүй байвал л баярлаж таарна. Гэтэл бидний одоо хийж буй тахилгын ёслол уул усныхаа эзнийг хилэгнүүлмээр байгаа шүү.
Р.Жаргалант