gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     5.27
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 30
Зурхай
 5.27
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 5.27
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Баабар: Өөрийгээ муу муухай зүйлтэй андуурах хэрэггүй, Цэнддоо: Бид хэнийг ч онилоогүй, нийгмийнхээ хөнжлийг л хуу татсан.

Соёл урлаг
2009-05-02
0
Twitter logo

НТВ продакшны нэгэн томоохон бүтээл та бүхний хүртээл болоход бэлэн боллоо. Энэ бүтээлийг бүтээсэн уран бүтээлчид болох найруулагч Б.Түмэн Өлзий, зохиолч Б.Баабар, Б.Цэнддоо нартай ярилцлаа.

-Сурв:
Шууд кино зохиолоосоо яриагаа эхэлье гэж бодож байна. Яагаад энэ кино зохиолыг бичих болсон бэ?

-Баабар:
Тэдеуш Долэнга - Мостович гэж Польшийн фельетонист, зохиолч хүн тухайн үеийнхээ нийгмийн асуудлыг нэлээн их хөндөж бичдэг хүн байж. 1932 онд “Никодем Дызмагийн дэвшсэн нь” хэмээх  роман бичсэн нь тухайн үедээ их шуугиан тарьж байсан. Одоогоос 70-80 жилийн өмнөх тэр үеийн Польшийн нийгмийн амьдрал бол их сонин нөхцөл байдалд орсон үе байсан. 1918 онд дэлхийн 1-р дайн дууссаны дараагаар Польш улсыг дахин бий болгосон шүү дээ. Тусгаар тогтнолоо олоод, ардчилсан төртэй болсон хэрэг. Гэтэл энэ үед авлига, хээл хахууль дээдсийнхний эрх ямба, ялзрал дээд цэгтээ тулаад хүн тэсэхийн аргагүй болжээ.  Нийгмийнхээ сул тал, ялзарч, илжирч байгааг нь энэ номонд бичсэн байдаг. Удалгүй Польшид төрийн эргэлт гараад Пилсуцки  гэдэг маршалл ганц хүний дарангуйлал тогтоогоод 1938 онд тэр хүнийг үхэх хүртэл Польшийг гартаа барьж байжээ. Энэ нь нийгмийн илжрэл, ялзрал дээдсийн хүрээлэнгийн авилга хээл хахууль нь хэтрээд ирэхээр өөрөө юмыг шууд дарангуйлал руу аваачдаг гэдгийн жишээ л дээ. Хүмүүс тэсэхээ больдог тэвчээр  алдагддаг. Тэгэнгүүт нь ингэж заваарч байхаар хатуухан томоохон генералын гар дор орсон дээр гэж үздэг. Энийг нь отсон түрүүч нарч бэлэн хүлээж суудаг.

-Сурв:
Цэнддоо гуай та бол фельетонист зохиолч хүн.Та шууд л үүнийг бичие гэж шийдсэн үү?

 -Б.Цэнддоо:
Үүнийг сонирхож авчирсан хүн нь А.Ганбаатар юм. Ном болон кино хувилбарыг нь бидэнд авчирч үзүүлээд, “энэ их сонирхолтой юм байна үүнийг Монголчилж, Монгол хувилбарыг нь хийвэл сонин болно” гэж бидэнд авчирч өгсөн. Үүнийг уншиж үзээд бидний амьдралтай төсөөтэй юм их байсан. Нийгмийн нэг байгууллаас нөгөө рүү шилжих ч юм уу, тусгаар тогтнолоо сэргээх үед нийгэм эргүүлэгт ордог. Ийм нөхцөлд тогтоол усыг хутгачихаар ёзоорт нь байсан юм хөвөөд гараад ирдэг  шиг  тийм процесс  өрнөж, улс төрд болон бидний амьдрал дээр болж байгаатай төсөөтэй зүйлс өрнөдөг. Эрүүл нийгэмд бол хэзээ ч  ёроолоос гарч ирэхээргүй зүйлс орой дээр гарч ирж орой дээр гарах, эсвэл оройд залрууштэй нь бүр ёроол руу орчих мэтээр нэг тийм   замбараагаа алддаг. Үүний тухай л гайхалтай бичсэн зохиол байсан.

Нэг талаас үлэмж монголчилсон орчуулга л даа. нөгөө талаас энэ санаагаар цоо шинээр бичсэн монгол зохиол. Баабар бид хоёр тал талаас нь зохиолын санааг нийлүүлж задалж байж бичсэн мөн олон хүмүүсийн санааг сонирхож сонсож байж бичсэн тэгээд л энэ гарч ирсэн.

-Баабар:
Тав зургаан жилийн өмнө бичсэн зохиол шүү дээ. зохиолын доторхи бүх  үйл явдал нь манайхтай их төстэй. Юуны өмнө үйл явдал нь төстэй болохоор тодорхой бие хүмүүс төстэй гээгүй шүү. Зохиол гарах шуугианаар миний чихийг ч амраахаа байсан. Зарим нь “манай тэр яг дүрээрээ гардаг гэсэн үнэн үү, хэлчих” гээд л шалах юм. Тэгснээ байчихаад “Даанч яав даа Баабар минь, миний тухай кино гэж худлаа хэлэхээргүй хүнээс дууллаа” гээж ирээд уйлагнах юм. Би зориуд хэлмээр байна. Энд бодит дүр нэгч байхгүй. Хэн нэгэн хүнийг эндээс эрээд хэрэггүй. Харин биднийг нийтэд нь нөмөрсөн үзэгдэл бол байгаа. Энэ киног сонгуульд зориулаагүй, Энхбаярыг муулахад, эсвэл Элбэгээ магтахад бүр зориулаагүй, бас зохиол зургаан жилийн өмнө бичигдсэн.

Нөгөө талаас өөрийгээ зохиолын сайн муу баатартай эндүүрч бужигнуулах нь харин ч олон түмэнд тааруу ойлголт төрүүлдэг гэдгийг санамаар байна.  Үнэхээр ч иим нөхөр байж магад гээд бодчихож ч мэднэ. Олоон жилийн өмнө ардын уран зохиолч Д.Пүрэвдорж гуай нэгэн зөвлөгөөн дээр “Зарим хүн өөрийгээ мангастай андуурч байна, зарим хүн өөрийгээ луйварчинтай андуурч байна. Өөрийнхээ тухай ийм муухай төсөөлөлтэй байж болохгүй, нөхөөд” гэж хэлж байсан нь санаанд орлоо.

Ер нь киноныхоо тухай ярианд эргээд ороход муу муухай үзэгдлүүд хоорондоо их адилхан байдаг юм байна. Ер нь цаад эх нь кино зохиол биш роман шүү дээ. Тэгэхээр Курасава чинь Шекспир,Горький ,Достоевский зохиолыг кино болгочихсон байдаг  шүү дээ. Түүнийг Курасавагийн кино л гэхээс Шекспирийн кино гэдэггүй.  Би энэ киноны үндсэн автор бол найруулагч Түмэн Өлзий юм гэдгийг бас дурьдмаар байх юм.

Зохиол доторхи үндсэн санаа гол тулгуураа аваад явсан байдаг болохоос яаж тэр Англи, Данийн хаан Япон хүн болохов дээ. Үүгээрээ их төстэй нийгэм яаж ялзарч хэсэг бүлэг хүмүүс нийгмийн тэр хоцрогдолд яаж амьдарч байна. Сайхан цэнгэг усыг хутгахаар доор нь байгаа баас хамгийн түрүүнд хөвж гарч ирнэ ээ дээ , тиймэрхүү юм.

-Сурв:
Түмэн-Өлзий, Продюсер  та бол Польшид төгссөн. Тэгэхээр нэлээн дээр энэ романтай танилцсан байх тэгээд яагаад кино зохиол болгож  кино хийе гэж шийдэв? Энэ кино НТВ продакшны хамгийн анхны бүтээл шүү дээ?
-Б.Түмэн-Өлзий:

-Бас л А.Ганбаатар надад хандсан юм. Оны өмнө “Никидим Дизмагийн карьер” гэсэн  зохиол байна Түмээ, чи мэднэ дээ. Энэ зохиолоор нэг кино хийвэл яасан юм бэ? гэсэн.  Энэ зохиолыг би мэдэх юм. Яагаад вэ гэхээр энэ зохиолоор 1979 оноос  Польшийн уран бүтээлчид хоёр ч удаа кино хийсэн. Эхнийх нь  1979 оны нэг сериал байдаг. “Никитон Висмагийн амьдрал” гэж орчуулаад үндэсний телевизээр 9 анги сериалыг 7-8 жилийн өмнө  гаргаж байсан. Дараа нь орчин үеийн хувилбарыг нь Польшийн уран бүтээлчид таван жилийн өмнө байна уу даа, хийчихсэн юм. Яг Баабар гуайн хэлдгээр муу юм ерөөсөө л хаа ч адилхан байдаг,муу юмыг хаана ч шүүмжлээд тавьж болдог Монголд ч тэр Польшид ч тэр адилхан. Энэ зохиолын хамгийн гол таалагдсан зүйл нь Нянгар гэдэг хүн, гол дүр нь таалагдсан. Дизма буюу Монголоор Нянгар. Хоёр зохиолчоосоо асуухад Нянгар гэдэг чинь нохойны нэр юм байна лээ шүү дээ. Нянгаар,Нянгаар гээд урд аймгийнхан тэгж дуудаад байдаг байхаа.

-Баабар
Манайд чинь нохойны нэр байдаг шүү дээ Хойлог,Нянгар гээд...

-Сурв.
Тийм болохоор та Нянгар ,гэж нэрлэсэн юм уу?
-Б.Түмэн-Өлзий

Энэ бол зохиолчдын өгсөн нэр л дээ

-Баабар
Энэ бол ерөөсөө нохой л доо

-Б.Түмэн-Өлзий  
Нохой яаж хүн болж байгаа, гэхдээ ямар өөдгүй хүн болж байгаа тухай, тэр хүний явж байгаа дээшилж байгаа хүний адгийн шаар байж байгаад адгийн шаар гэдэг арьсаа тайлж хаяхгүйгээр гоё хүний дүрд ороод дээшилж яваа тэр процесс надад сонин байсан. Найруулагчийн хувьд хийсэн ажиглалт, тэр дунд өрнөж байгаа адал явдлууд, явж байх замд учирч буй хүмүүсийн харьцаа сонин байсан. Тийм учраас үүгээр кино хийгээд үзвэл зүгээр юм болов уу гэж би хүлээж авсан.

-Баабар
М.Булгаковын “Нохойн зүрх”-тэй төстэй. Тэнд нохой хүмүүсийн дунд ороод хувьсгал хийгээд яваад байдаг шүү дээ.

-Сурв.
Түмэн Өлзий гуай, таны  киноны тухай ярьж байгааг сонсоход  эмгэнэлт-инээдэм гэдэг жанр санагдаад байх юм?
-Б.Түмэн-Өлзий

Миний барьсан гол зарчим бол Фарс комеди. Энэ л чиглэлийг барьсан л даа. Комеди Фарс гэдэг нь “хэтрүүлэгтэй ёгтлол инээд” гэсэн үг юм. Нийгмийнхээ бүхий л  болохгүй байгаа зүйлийг харуулдаг тийм төрөл жанр юм. Манай кинон дээр жүжигчдийн тоглолт заримдаа хэтэрхий хэтрүүлэгтэй байгаа, чухам үзэгчид яаж хүлээж авах юм.

-Баабар
Энэ романыг уншаад юм уу,  бид хоёрын хийсэн кино сценари  ч гэсэн бодит амьдралыг гүйцэхгүй байгаа байхгүй юу. Эрүүл хүн хажуугаас нь харахад энэ нийгэм чинь инээдэмтэй ямарч зохиолыг даваад байна шүү дээ. Манай Цэнддоо нэг удаа хэлж байсан даа, “Фельетон  биччихээд харахаар тэрнээс инээдэй зүйл нийгмийн амьдрал дээр өрнөж байх юм аа” гэж.

-Сурв:
Бид бол залуу хүмүүс. Үнэхээр Нянгар шиг нөхдүүд одоо ч ибдний дунд, бидний дээр байдаг л байх гэсэн сэжиг төрөөд байгаа юм. Гэхдээ энэ хүмүүсээс яаж өөрсдийгөө хамгаалах вэ гэдэг нь чухал байх. Ер нь хамгаалж чадах болов уу?
-Баабар

Нянгар  бол манай нийгэмд нээх их хэтрүүлсэн зүйл биш. Залуу социолист луйварчдын холбоо нэртэй бүлэг чинь үндсэндээ Нянгарууд байгаа байхгүй юу? Хаанаас гарч ирсэн юм бэ бүү мэд. Бичиг үсэг тайлагдсан юм уу,үгүй юм уу бүү мэд. “Юун тэр төр улсыг авч явах” гэж бодмоор. Гэтэл бас авч улс төрийг авч яваад байна аа даа.

-Б.Түмэн-Өлзий
Тэрнээс гадна өнгөрсөн долоо хоногт их аймаар хэрэг илэрсэн.Цагдаагийн ажилтан залуу анхнаасаа  хуурамч хувийн хэрэг бүрдүүлсэн байсан, диплом гээд бүх юм нь хуурамч нэрээ хүртэл солиод олон жил ажилласан цагдаа баригдсан  гэнэ. Энэ чинь бас Нянгар л явж байна шүү дээ.

-Баабар
Саяхан авилгын газар дээр илрэв үү дээ. Хуурамч дипломтой зүгээр л бага  анги төгсөөгүй нөхдүүд дүүрэг, аймгуудын дарга болоод явж байх жишээтэй. Бүгд Нянгарын амьдралаар амьдарч байгаа сүрэг хүмүүс байна шүү дээ. Гоё сайхан чөлөөт нийгэм байгуулах гэсэн биш хөл толгойгоо олох завсарт бүх Нянгарууд нь толгойд  гарчихаж байгаа юм. Нийгэм чинь байнга байнга сэгсрэгдэж байх ёстой юм гэнэлээ л дээ. Тэгээд сэгсрэгдэхээр чинь нөгөө алт, баас нь дээшээ хөвж гарч ирээд тодорхой хугацаа өнгөрөхөөр өөр өөрийнхөө байранд очдог. Одоо бол тийм бужигнаан дунд байна. Бид нар 20 жил боллоо. Улам л ялзраад байна. Яг “Маршал Пелсүцкий” гарч ирэх бүрэн боломж  нээгдээд байна. Энэ Нянгаруудын цаана зөндөө олон Пелсүцкий байж л байгаа шүү дээ. Тэд нар нь хоорондоо алалцана. Хүний амьдрал богинохон. Хичнээн урт хугацаагаар ингэж явах юм бэ? өөрчлөх хэрэгтэй.  Үүнийг өөрчлөхгүй бол бид өөрсдөө бөөн жорлон дотор явсаар байгаад ганц олдох амьдрал дуусах гээд байна шүү дээ.

-Б.Түмэн-Өлзий
Манай нийгмийн хөрс бохирдоод байна аа..Сайн үр  суулгах гэхээр хог ургамал нь эзэлчихээд байдаг  тийм хөрс болчихоод байна, хамгийн аюултай нь.

-Баабар
Сайхан улаан буудай таръя гэж бодъё л доо. Тэгэхэд улаан буудайнд ургах ямар ч боломж олгохгүй байна шүү дээ. Бүх зэрлэгүүд нь Нянгарууд нь ороод ус,агаар,азот,эрдэс давс бүгдийг нь шимж аваад байна. Тэгээд талбайгаа харахад хамгийн муухай зэрлэг ургамал ургачихсан байдаг. Уг нь бол улаан буудай тарих гээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ зэрлэгийг чинь түүж хаядаг шүү дээ. Түүх гэхлээр бүлэг бүлгээрээ шигдчихсэн байдаг. Үүнийг хэн хийх юм бэ? Үүнийг хэн хэлэх юм бэ? Үүнийг хэзээ хийх юм бэ? Бид чинь мөнх наслах хүмүүс биш шүү дээ, бүх насаараа жорлонд амьдарч болох уу? Хүний тэвчээр барагдаж байна шүү дээ. Гэтэл энэ бүх муухай зүйл чинь хаа л бол хаа л явж байна.

-Сурв. Кино бүтээхэд хэдий хэр хугацаа оров, жүжигчдээ хэрхэн цуглуулав?
-Б.Түмэн-Өлзий

Кино анх хийгдсэн цагаасаа эхлээд хоёр сар гаран болж байна. Жүжигчиддээ кастинг хийж үзсэн, хоёр зохиолчтойгоо ярилцаж зөвлөлдөж байсан. Ерөнхийдөө дүрээ бодож сонгоорой гэж хоёр зохиолч зөвлөж байсан. Би ч тэр зарчмыг баримталж ажилласан. Хамгийн гол зовоож байсан хэцүү зүйл нь Нянгарыг олох байсан. Нянгарыг олохын тулд 18 жүжигчинтэй уулзаж,13 жүжигчинд кино проб хийж үзсэн. Киноны хэсгүүдээс тоглуулж үзсэн, нэг л болж өгөхгүй байсан. Тэгж явж байгаад санамсаргүй Ган-Очир гээд “өнгөт инээд”-ийн бүжигчин, жүжигчин залуутай уулзсан. Ган-Очир СУИС-ийн  жүжигчний ангийг төгссөн, мэргэжлийн жүжигчин хүн л дээ. Янз янзын ярианууд ирж байсан л даа, наадах чинь жүжигчин биш бүжигчин шүү дээ кинонд тоглож чадах уу гээд л олон яриа гарч байсан. Харин ч зөв Нянгараа олсон гэж бодож байна.

-Баабар
Их дүр бөглүү газар байсан,олон хүнтэй харилцаж  үзээгүй, гэхдээ л нэг төрөлхийн хулгайч гэж байдаг шүү дээ. Бүр цусанд нь шингэсэн хулгайч, айлын хажуугаар зүгээр өнгөрч чадахгүй чөдөр аваад өвөртлөөд явчихдаг тийм нөхөр шүү дээ. Тэгээд одоо энэ байж байгаа манай илжирсэн нийгэмд ороод ирэхээр тэр хүнийг цааш нь ургуулж, хаданд нь гаргах  тийм сайхан хөрсөн дээр гараад ирж байгаа байхгүй юу. Яг роман дээрээ Нянгар хөгжим дардаг хүн байдаг билүү яадаг билээ, юм юмыг хийх гээд оролдож явдаг тэгээд санаандгүй явж байгаа гутал тослодог хүний хажуугаар нь явж байсан чинь халаанаас нь урилга уначихдаг. Цэнддоо бид хоёр үүнийг бодоод хими цэвэрлэгээн дээр үйл явдал өрнөж байгаагаар хийсэн. Бас учиртай л даа, хими цэвэрлэгээнд хувцсаа өгч байгаа хүн халаасандаа  юм үлдээдэг шүү дээ мань нөхөр гол нь түүгээр амьдардаг байхгүй юу.

-Сурв.
Энэ кино насанд хүрэгчдэд зориулсан эротик кино болсон юм уу?
-Б.Түмэн-Өлзий

Энэ  бол эротик кино биш юм. Эротик сцене бол байгаа л даа. Нэвтрүүлгийн өмнө хоёр зохиолчтойгоо ярьж байсан насны ангилалаар киногоо яаж хуваадаг юм бэ? Гэж. Тухайн хүнд тухайн сэдвийг ойлгох нас гэж байна л даа. Яаж хүлээж авах,үзсэн юмаа шингээж чадах эсвэл шингээхгүйгээр шууд гаргах тэр насанд нь би бодож хийж байгаа юм.18-с доошхи насны хүүхдүүдэд нарийн цаанаа утгатай подтексттэй үгнүүд яаж хүрэхэв. Энэ кино орчин үеийн залуучуудын гэнэн цагаан сэтгэл үерхэл,дурлал,зодоон цохионы тухай өгүүлэггүй.  Цаанаа подтексттэй учраас, гэхдээ инээдэм дээр тулгуурласан тийм болохоор 18-с дээш насныхан үзээсэй гэж насны хязгаар тавиад байгаа юм л даа. Насанд хүрэгчдэд зориулсан нэлээн хүнд хүнд сцена  байгаа. Би нэг зарчим баримталсан юм. Киноны зураг, хар монтажаа дуустал зохиолчиддоо үзүүлэхгүй байя, тэгж байгаад хоёр зохиолчдоо үзүүлье гэж бодсон.

-Сурв
Кино ер нь өвөл,зун гээд улирал солигддог л доо та зуныг харуулах уу?
-Б.Түмэн-Өлзий

Зориуд  хаврын хуйсагнасан  хахирдуу,салхитай сонин үеийг авсан. Манай Нянгар чинь түрүүний хэлдэгээр хогийн хулгайч нохой л байхгүй юу. Нохой гудамжаар шахуу амьдарна, Нянгар подвольд амьдардаг тэндээсээ ажилдаа явдаг. Автобусны мөнгө уул нь өгдөг юм шиг байгаа юм.  Тэрийгээ өөрөө идчихдэг юм уу хаашаа юм шар хогийн уутаа далбагнуулаад явган л явж байдаг, тийм нохой байхгүй юу. Тийм ч учраас байгалиа ч бас бодсон хаврын цаг хамгийн их тохиромжтой гэж үзсэн.

-Баабар

Монголын хавар бол хамгийн муухай зэврүүн салхитай,хүйтэн байдаг шүү дээ.

-Б.Цэнддоо
Хавар нь муухайдаа байна уу ? хавар муухай юмс хөдөлдөгтөө байна уу?Хавар бол уул нь их сайхан  улирал шүү дээ ургамал ногоо дэлгэрдэг, бүх юмс төлжиж эхэлдэг. Харин тэр хаварт хүрэх процесст олон юм сэрдэг. Аль 20-р зууны эхээр явсан судлаачид Монголын талаар нэг сонин юм бичсэн байдаг.”Монголчууд зальтай хүнээ ухаантай гэх юм” гэж. Өнөөдөр Нянгар яг энэ дүрмээр, энэ үнэлэмжээр, залиараа орой руу гараад явчихдаг. Бид нар ч гэсэн өөрсдийгөө бас хармаар байгаа юм. Нянгарыг бүтээгчид нь бид нар шүү дээ. Та сонгогдоно, та явна гээд л эхлээд тэр Нянгарууд юу ч үгүй гарч ирж байгаа шүү дээ. Тэгээд л залиар л менежментээ хийж байгаа шүү дээ. Тэр хүн гараагаа хими цэвэрлэгээнээс эхэлдэг. Энэ тэрний амь зогоодог ажил. Нөгөө талаас өмсөх хувцаснаас өөр юм байгаагүй Нянгарт тэнд арьсаа солих боломж байсан. Гол нь хими цэвэрлэгээнд өчнөөн хүн хувцасаа өгдөг тэрнээс чонын арьс ч нөмрөх бурхны арьс ч нөмрөх боломжтой байгаа юм.

Нэг талаасаа Нянгар хог шаар нохой боловч   тэжээгч нь бид нар байхгүй юу, бид нар эрхийг нь өгдөг. Өөрсдөө өсгөж хүмүүжүүлчихээд муу төр засаг гээд л зүхээд уурлаад байдаг. 1990 оноос хойш хэн ч хууль бусаар засгийн эрх аваагүй,бослого гаргаж, зэвсгийн хүчээр гараагүй. Бид нар л бүгдийг нь гаргаж ирсэн, бид нарын бүтээгдэхүүн, Нянгар бол бидний гөлөг.  Тэхээр гөлөгнийхээ  хувь заяаг шийдэх ёстой. Тэгэхгүй бол энэ гөлөг эргээд бид нарыг барьж иднэ. Яагаад гэвэл нохой.

-Баабар
Энэ нийгмийг илжрүүлээд ялзруулаад байгаа сүрэг Нянгар дотроос шинэ Нянгар л сүрэгтээ очиж нийлж байна шүү дээ.Бид нар улам сайн сайхан,эрүүл саруул,боловсролтой тийм нийгэм рүү зүтгэх ёстой байтал...

-Б.Түмэн-Өлзий
Миний гол зорилго бол хүн кино үзээд инээгээсэй , бодоосой тэгээд жигшээсэй гэж бодож байна.

-Сурв:
Кинонд тоглосон бусад жүжигчдийн тухайд?
-Түмэн-Өлзий

Хоёр зохиолч маань нийт 48 дүр бичсэн шүү дээ. МУГЖ Чаминчулуун,МУГЖ Равдан, Нэргүйбаатар, Эрдэнэбат,Даваасүрэн,Алтангэрэл,Эрдэнэцэцэг, Батзаяа, Батбаатар гээд нэлээн сайн жүжигчид тоглосон л доо.
 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан