Өрсөлдөгчдийнхээ бүтээгдэхүүнээс өөрийн компанийн бүтээгдэхүүнийг ялгах тэмдгийг барааны тэмдэг гэнэ. Барааны тэмдэг болон брэнд нэр бол бүтээгдэхүүн, үйлчилгээний гарал үүслийг тогтооход хэрэглэгддэг учраас маш чухал. Эдийн засгийн чөлөөт зах зээлийн системд барааны тэмдэг хэрэглэгчдэд компаниудын санал болгож байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээг ялгах боломж олгодог байна.
Домэйн нэр гэж юу вэ?
Домэйн нэр
гэдэг нь дэлхийн нийтийн сүлжээнд байгаа сайтад ороход хэрэглэгддэг, санахад
хялбар нэрийг хэлнэ. Жишээ нь www.wipo.int. www.gogo.mn гэх мэт. Эдгээр нэр нь
интернэт дээрхи вэб сайтууд руу орохыг зөвшөөрч байгаа хаягуудыг заахад
хэрэглэгддэг Интернэтийн протоколын онцгой дугааруудыг үзүүлдэг.
Жишээ нь: та www.commerce.gov гэсэн домэйн нэр бичвэл Оюуны өмчийн дугаар 98.37.241.30-ыг зааж байгаа бөгөөд АНУ-ын Худалдааны байгууллагын сайт руу орох боломжтой болно.
Домэйн нэр бүртгүүлэхэд ямар нэгэн хайлт шүүлт шаарддаггүй учраас өмнөх эрх авсан барааны тэмдгүүдтэй хялбархан зөрчилддөг байна. Cyber squatting (кибер сквотинг) буюу гуравдагч этгээд барааны тэмдгийг эзэмшигчээс нь өмнө бүртгүүлсэн тухай бодит хэргүүдийн хувьд өмнөх эрх эзэмшигч ISP-д гомдол гаргаж, вэб сайтын эзэмшлийг үргэлж зогсоож байдаг бөгөөд "Орон нутгийн Шүүх" эсвэл "Домэйн нэрийн маргааныг шийдвэрлэх газар"- аар дамжуулан домэйн нэрээ шилжүүлэн авдаг.
Барааны тэмдэг эзэмшигч UDRP-ийн дагуу гомдлоо мэдүүлэх бөгөөд маргаан үүсгэж байгаа домэйн нэр ижил төстэй, төөрөгдөлд оруулахаар мөн домэйн нэр хариуцагч домэйн нэрийн эрх болон хуулийн ёсны ашиг сонирхолгүй байгаа, домэйн нэрээ хууль бусаар бүртгүүлж ашиглаад байгааг шалгадаг.
Улсын кодтой домэйн нэрийн UDRP-ын шүүгчдийн багийн шийдвэрүүдийн тухай ДОӨБ-ийн вэб сайт дээр байгаа ном хэвлэл барааны тэмдэг эзэмшигчдийг хэрэгтэй мэдээллээр хангадаг. ДОӨБ-ын маргаан шийдвэрлэх журам болон тодорхой нөхцөлөөр хэрэг бүртэй харьцуулалтыг багтаасан жишгээр шийтгэх нэгдсэн хуулийг боловсруулж байна. Гэвч барааны тэмдэгтэй холбоотой сайн нэр хүндийг унагаахгүй, хэрэглэнэ гэдгээ домэйн нэр бүртгүүлэгч харуулах зарчмыг ерөнхийдөө дагана. UDRP-ийн журам хэрэгжсний үр дүнд барааны тэмдгийг эзэмшигчээс урьтаж бүртгүүлэгчээс сэргийлж, домэйн нэрүүд жинхэнэ эзэндээ шилжиж байна. Хэрвээ жинхэнэ эзэмшигч домэйн нэрийн бүртгэлээ хадгалахыг хүсэхгүй, бүртгэлээ цуцлахаар шийдсэн бол тухайн домэйн нэр бусад хүмүүс авч ашиглах боломжтой болсноор компьюторын программ хангамжийн дамын наймаачид худалдан авах нөхцөл бүрэлддэг. Киберквотинг нь домэйн нэрээ бүртгүүлж, нэмэлт хөнгөлөлттэй хугацааны туршид домэйн нэрийн ашигт байдлыг шалгаж энгийн портфель эзэмшигчд борлуулахаар санал тавьж байгаа хувь хүмүүсийн уламжлалт хэлбэр маш ихээр өөрчлөгдөж байна. Олон улсын шинжтэй домэйн нэр (Internationalized Domain Names-IDN) гэдэг нь ASCII (жишээ нь: Араб, Хятад ) бичгээс бусад бичгээр бичсэн үндэстний хэлний үсгээс бүтсэн домэйн нэрийг хэлнэ. Одоогоор цэгийн өмнө ASCII бус бичлэгийг л зөвхөн IDN-ийн танилцуулгатай хамт хэрэглэдэг бөгөөд домэйн нэрийн хэсэг болох цэгийн дараа олон мянган үсгүүдийг хэрэглэн бичиж болно. (цэгийн дараа солонгос, хятад, араб үсгүүдээр бичсэн нэр байж болно)
Интернэт дээр олон улсын шинжтэй домэйн нэрийг бий болгох олон оролдлогууд хийгдсээр байна. Гэвч техникийн болон хуулийн цогц онцгой асуудлууд гарч ирсэн.ОӨ-ийн хэтийн төлвөөс харвал, бүх боломжит хувилбараар латин бус хэлбэр руу орчуулсан барааны тэмдгийн үг нь брэндийн эзэмшигч өөрийхөө портфельд үнэ цэнэтэй домэйн нэрээ сонгоход хүндрэл учирч, өмнөх барааны тэмдгийн ашиглалтыг зөрчихөд хүрээд байна.
Бизнесийнхний хувьд ерөнхий домэйн нэрийн системийг хянаж, домэйн нэртэй холбоотой бодлогуудыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй байгууллага ICANN-д дуу хоолойг сонсгоно гэдэгт итгэж байна.
Бизнесийнхэн домэйн нэрийн маргааныг шийдвэрлэх нэгдсэн бодлогыг дэмжиж (UDRP-Uniform Dispute Resolution Policy) домэйн нэр, барааны тэмдэгийн хооронд гарах зөрчлийг шийдвэрлэхдээ ДОӨБ болон бусад хувьцаат компанитай үргэлжлүүлэн хамтран ажиллана.
Түүнчлэн бизнесийнхэн
олон улсын шинжтэй домэйн нэрийн аюулгүй, найдвартай зайгаар (байрлал) хангах оролдлогыг
дэмждэг. ДОӨБ оюуны өмчийн эрхтэй холбоотой маргаанаас урьдчилан сэргийлэх,
шийдвэрлэх бодлогуудыг хэрэгжүүлэх зорилгоор улсын кодтой дээд зэрэглэлийн домэйнуудыг
дэмжихэд идэвхитэй үүрэг гүйцэтгэдэг.
gTLD
тайлбар
.com
худалдааны
.edu
боловсролын
.gov
засгийн газрын
.mil
цэргийн
.net
networking providers
.org
байгууллагын
.int
олон улсын гэрээ хэлцлийн
gTLD
тайлбар
.aero
агаарын тээврийн компани
.biz
бизнес
.coop
хамтын
.info
мэдээлэл
.museum
музей
.name
нэр
.pro
мэргэжлийн
А.Мөнхнаст