gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     4.01
  • Валютын ханш
    $ | 3569₮
Цаг агаар
 9
Зурхай
 4.01
Валютын ханш
$ | 3569₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 4.01
Валютын ханш
$ 3569₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хуульчийн тайлбар: “Онц байдал түүний эргэн тойронд”

Улс төр
2008-12-03
0
Twitter logo

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, тусгай хэрэгсэл:
Цагдаагийн байгууллага, алба хаагч гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэхдээ дараахь тусгай хэрэгсэл, мэх ашигладаг: Үүнд:

1/ олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл;
2/ нэг бүрийн тусгай хэрэгсэл;
З/ тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгсэл;
4/ хамгаалах тусгай хэрэгсэл;
5/ самбо, каратэ зэрэг зэвсэггүйгээр тулалдах мэх;
6/ албаны нохой.

Цагдаагийн тусгай хэрэгслийг олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл, нэг бүрийн тусгай хэрэгсэл гэж ангилдаг. “Нийтийн эмх замбараагүй байдлыг болон нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж байгааг таслан зогсоох, байгууллага, иргэдийн мэдэлд байгаа барилга байгууламж, орон байрыг эзлэн авсан, гудамж замын хөдөлгөөнийг бүслэн хаасныг чөлөөлөх зэрэг хэд хэдэн зорилгоор олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгслийг хэрэглэдэг” Долдугаар сарын 1-нд чухамхүү тийм тусгай хэрэгслийг хэрэглэх нөхцөл, шаардлага үүссэн. Гэтэл олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл цагдаагийн байгууллагад байгаагүй байна.

Резинэн сумтай буу бол олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл биш, нэг бүрийн тусгай хэрэгсэл. Олон хүнд хэрэглэх тусгай хэрэгсэл байгаагүй нь үйл явдлыг даамжруулах, ялангуяа цагдаагийн алба хаагч нар олноороо бэртэж гэмтэх гол нөхцөл болсон. Нэг хүнд нөлөөлөх хэрэгслийг нэг бүрийн тусгай хэрэгсэл гэх бөгөөд дараахь хэрэгсэл хамаарна. Үүнд: гар, хөл, хурууны гав, хүлэг, ороох цамц, резинэн бороохой; цахилгаан бороохой, нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу, шүршүүр; резинэн ба хуванцар сумтай буу ордог. Цагдаагийн алба хаагч цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг зориуд биелүүлээгүй, эсхүл эсэргүүцсэн тохиолдолд нэг бүрийн тусгай хэрэгслийг хэрэглэж болдог.

Галт зэвсэг хэрэглэлт:
"Байлдааны зориулалттай галт зэвсэг" гэж зэвсэгт хүчин, бусад цэрэг, цагдаа, тагнуул, хорих байгууллага хуулиар олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор ашиглаж байгаа галт зэвсгийг хэлдэг.

Гэмт үйлдлийг таслан зогсоох зорилгоор цагдаагийн алба хаагч галт зэвсэг хэрэглэх асуудлыг хоёр хэсэгт хуваан үзэж болно. Мөн цагдаа, цэргийн биш хүмүүс ч тодорхой тохиолдолд галт зэвсэг хэрэглэж болно. Цагдаагийн алба хаагч үүргээ гүйцэтгэж байхдаа галт зэвсэг хэрэглэж болох долоон нөхцлийг тодорхой зааж зохицуулсан. Түүний нэгдүгээрт “цагдаагийн алба хаагч болон бусад хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй байдлаар довтолсон” этгээдэд галт зэвсэг хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг. Хуулийн энэ заалтыг 7 дугаар сарын 1-ний үйл явдалтай холбож хэлбэл, чулуу барин довтолж байгаа хүмүүсийн эсрэг “нийтийн дунд” буудаж болохгүй. Харин хайсны шовх үзүүртэй төмрийг салган авч цагдаагийн гуяыг жадалсан, бүлэглэн цагдааг зодож бэртээсэн, чулуугаар хүний тархийг хагалсан зэрэг гэмт үйлдэл хийж байгаа тодорхой хүнд галт зэвсэг хэрэглэж болно. Энэ тохиолдолд цагдаагийн алба хаагч хэнээс ч зөвшөөрөл, тушаал авахгүй өөрөө шийдэж галт зэвсэг хэрэглэн, гарах үр дүнг өөрөө хариуцахаар заасан байдаг. Өөрөөр хэлбэл тухайн довтолгоо өнгөрсөн хойно нь биш үйлдэгдэж байх үед нь, түүнийг өөр аргаар зогсоох боломжгүй тохиолдолд хэрэглэхийг хэлж байгаа юм.

Дээр хэлсэн хоёр нөхцөлөөс гадна гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчлах, саатуулах тухай Эрүүгийн хуулийн 41 дүгээр зүйл, гарцаагүй байдлын тухай Эрүүгийн хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан цагдаагийн алба хаагч галт зэвсэг хэрэглэх тохиолдол гарч болно. Эрүүгийн хуульд заасан аргагүй хамгаалалт гэдэг ойлголтын хүрээнд галт зэвсэг хэрэглэх эрх иргэн хүмүүст ч бий. Төр, нийгмийн ашиг сонирхол, өөрийн болон бусдын амьд явах, халдашгүй чөлөөтэй байх зэрэг хууль ёсны эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор халдагч этгээдэд гэм хор учруулбал түүнийг гэмт хэрэг гэж тооцохгүй гэж заасан байдаг. Энэ бол манай улсын нутаг дэвсгэрт оршин сууж байгаа хүн бүрт албан тушаалын байдал, хуулиар хүлээлгэсэн үүрэг, нас, хүйс харгалзахгүйгээр олгосон эрх байдаг.

Долдугаар сарын 1-нд нийслэлийн төв хэсэгт болсон үймээний үед бусдын, түүний дотор цагдаагийн алба хаагч хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахаар хүйтэн зэвсэг барин бүлэглэн довтолсон, бусдын эд хөрөнгийг галдан шатаах, эвдэж устгах, дээрэмдэх зорилгоор дайрсан этгээдийг буудаж аргагүй хамгаалалт хийх эрх Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин байгаа хүн бүрт, цагдаагийн байгууллагын ажилтнууд, төрийн болон хувийн өмч хөрөнгө хамгаалж байгаа харуул, хамгаалалтын ажилтнуудад ч байсан. Тэгэхдээ довтолсон, дайрсан олны эсрэг “дунд” нь галт зэвсэг хэрэглэж болохгүй, гэмт үйлдэл хийж байгаа тодорхой хүний эсрэг галт зэвсэг хэрэглэж болно гэснийг онцгой анхаарвал зохино. 2002 оны Эрүүгийн хууль батлагдан гарахаас өмнө аргагүй хамгаалалтын үйлдэл нь учруулах гэм хорын хэмжээгээрээ халдагч этгээдийн учруулж болох байсан хохирлоос их байж болохгүй гэсэн хязгаарлалт байсан ч одоо мөрдөж байгаа Эрүүгийн хуулиар тэр хязгаарлалт байхгүй болсон.

Цагдаагийн алба хаагч нь бүх төрлийн тусгай хэрэгсэл, мэх хэрэглэсний дараа хүний эрүүл мэндийн байдалд өөрчлөлт гарах болон гэмтэл учирвал эмнэлгийн тусламж үзүүлж, эмчийн магадлагаа гаргуулна. Мөн тусгай хэрэгсэл, мэх хэрэглэсэн үндэслэл, хэрэглэсэн тусгай хэрэгсэл ба мэх, хүний эрүүл мэндийн байдалд гарсан өөрчлөлт, эмнэлгийн тусламж үзүүлсэн тухай даргадаа нэн даруй илтгэнэ. Чухамхүү ийм эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэх арга хэмжээг тухайн үед цагдаагийн албан хаагчид хэрэгжүүлээгүй.

Төрийн бус байгууллагаас явуулсан судалгаанд оролцсон сэжигтэн 71 хүний 49 нь өөрийн хэрхэн баривчлагдсан тухай мэдээлэл өгсөн бөгөөд тэдний 21 нь буюу 42,9 хувь нь Сүхбаатарын талбай, түүний ойр орчмоос баривчлагдсан ажээ. Баривчлагдах үедээ тэдний дийлэнх олонх нь онц байдал зарлагдсан тухай сонсоогүй болон урьдчилсан анхааруулга сонсоогүй байна. Баривчлах үедээ цагдаагийнхан хүч болон тусгай хэрэгсэл хэрэглэсэн гэж судалгаанд оролцогчдын 97,7 хувь нь хариулсан бөгөөд тэдний 78,6 хувь нь бороохой, 21,4 хувь нь буу тулгасан гэсэн байна. Бүх төрлийн тусгай хэрэгсэл, мэхийг үндэслэлгүй, буруу хэрэглэсэн буруутай албан хаагчид сахилгын арга хэмжээ авах буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр эрх бүхий байгууллагад шилжүүлдэг байна. Энэ үндсэн дээр УПЕГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба галт зэвсэг хэрэглэж хүний амь нас хохироосон үйлдэлд цагдаагийн албан хаагчидад Эрүүгийн хуулийн 91 зүйлийн 91.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Цагдаагийн удирдлага тушаал өгөх:
Цагдаа галт зэвсэг хэрэглэх асуудлыг хоёр хэсэгт хувааж болно гэсний нэг нь буюу бүлэглэн довтолж байгаа хүмүүсийн гэмт үйлдлийг таслан зогсоох зорилгоор “нийтийн эсрэг” буудаж, галт зэвсэг хэрэглэх явдал юм. Энэ тохиолдолд Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг удирдлага болгоно. Тэгэхдээ ийм байдлаар галт зэвсэг хэрэглэх зөвшөөрөл, тушаалыг цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан өгдөг.

Эрх бүхий албан тушаалтан гэдэгт цагдаагийн төв болон нутаг дэвсгэрийн байгууллагын удирдлага, тухайн ажиллагааг удирдаж байгаа албан тушаалтан хамаарна.

Олон нийтийг хамарсан үймээн, эмх замбараагүй байдлыг таслан зогсоох үеийн үйл ажиллагаа:
Еөнхийдөө жагсаал цуглаанд оролцогчдыг хоёр ангилж үздэг:
-Зохион байгуулагч
-Оролцогч

Цагдаагийн алба хаагч нь олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн үед гэмт хэрэг, хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй. Үүнд: Жагсаал цуглааны үед ажиллах сэтгэл зүйн бэлтгэлтэй байж, гүйцэтгэх үүргээ бүрэн мэдсэн байх, өөрийн аюулгүй байдлыг хангах, зэвсэг, нэг бүрийн тусгай хэрэгслийг бэлтгэсэн байх, бусад алба, ажилтнуудтай харилцан ажиллах журмаа бүрэн ойлгосон байх хэрэгтэй.

Олон нийтийн үймээн, эмх замбараагүй байдал эхлэх үед түүнийг таслан зогсоох тактикийг зөв сонгож авсан байх нь чухал: Үүнд: Олон нийтийг хамарсан үймээн, эмх замбараагүй байдлыг зогсоохдоо аль болон хүч хэрэглэх бус, ухуулга сурталчилгаа хийж, тайлбарлан таниулах аргаар зохицуулахыг хичээх, цагдаагийн алба хаагч өдөөн хатгалгалгыг цаг тухайд нь мэдэрч байх нь эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх буюу эхэлсэн үймээнийг газар авахуулахгүй таслан зогсоох, бусдыг буруу үйлдэлд уруу татаж болзошгүй хүмүүс, өдөөн хатгагчдыг илрүүлж тусгаарлах, хурсан олныг тараах, хууль журам зөрчсөн хүмүүсийг олж илрүүлэх зорилгоор цагдаагийн бусад алба хаагчтай хамтарч ажиллах, зохион байгуулагч этгээдтэй ярилцах, хэв журам зөрчихгүй байх талаар иргэдэд зөвлөх, хүсэлт тавих ажиллагааг хийж гүйцэтгэх ёстой.

Үйл явдлыг дүрс бичлэг, фото зургаар баримтжуулах, хурсан олны дотор энгийн хувцастай үүрэг гүйцэтгэх, үймээн эрчимжиж газар авсан тохиолдолд нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч, усан хөөрөг, утаат хөшиг үүсгэгч зэрэг олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгслийг заавар журмын дагуу даргын шийдвэрээр хэрэглэх эрхтэй байдаг.

Нийтийг хамарсан үймээн, эмх замбараагүй байдалд нэрвэгдсэн, хүч хэрэглэсний улмаас хохирсон иргэдэд туслалцаа үзүүлэх, өмч хөрөнгийг хамгаалалтад авах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр цагдаагийн байгууллагын заавар, журамд тодорхой зааж өгсөн. Гэвч тухайн үед дээрхи заавраар цагдаагийн байгуулллага тактикаа боловсруулаагүй, бэлэн биш байсан нь ажиглагдаж байсан.

Г.Оюунболд

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан