Бүгд Найрамдах Халимаг улсын ерөнхийлөгч ирэх оны эхээр манай улсад айлчлах гэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Халимаг улсын талаарх зарим мэдээллийг оруулж байна.
Халимагийн Бүгд Найрамдах Улс нь үндсэн хуульт улс бөгөөд 2002 оны байдлаар 292 мянга гаруй хүн амтай, 76,100 км кв газар нутагтай ОХУ-ын Европын зүүн урд хэсэгт Каспийн тэнгисийн эрэг дээр оршдог. Нийслэл хот нь Элста (Элст – монгол үг). Нийт хүн амынх нь 53 хувь нь Халимаг, 38 хувь нь Оросууд.
Газар нутгийн хувьд нам дор газар өргөн хотгорт оршдог бөгөөд тал нутаг, цөлийн бүс нь өргөн уудам газар юм. Тогтмол, урсгал усгүй давстай нуурууд байдаг. Халимагууд нь адуу, үхэр, хонь, ямаа, тэмээ, цөөхөн тооны гахай өсгөж ба мал аж ахуй нь эдийн засгийн тэргүүлэх салбар болно. Албан ёсны шашин нь буддизм. Манай улстай адил нүүдлийн соёл иргэншлээ авч үлдсэн улсын нэг юм. Тэдний үндсэн хэл нь орос боловч ойр зуурын монголоор ярьцгаадаг. Монголчууд орчин цагийн халимагийг Цагаанзамын дуулсан “Ээж минь” дуугаар таньдаг болсон билээ.
Өнөөдрийн байдлаар манай дэлхий дээр 400 мянган халимаг үндэстэн амьдардаг гэсэн судалгаа байдаг. Түүнээс Орост 156 мянга, БНХАУ-ын Шинжаань-Уйгарт 150 мянга нь оршин суудаг. Мөн АНУ, Герман, Франц, хуучин Югослав, Тайваньд цөөхөн халимагууд байдаг гэдэг.
Халимаг нь ОХУ-ын буурай хөгжилтэй бүгд найрамдах улсуудын тоонд ордог бөгөөд Ерөнхийлөгчийн засаглалтай, парламенттай. Халимагийн тухай ярихад Ерөнхийлөгчийн Кирсан Илюмжиновыг дурсахгүй байхын аргагүй.
1993 онд Халимагийн анхны ерөнхийлөгчөөр сонгогдож өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. 1991 он хүртэл Оросын Коммунист намын гишүүн, 1992 онд Оросын Холбооны аж ахуй эрхлэгчдийн танхимын ерөнхийлөгчөөр томилогдсон. 1993 онд Холбооны Зөвлөлийн гишүүнд нэр дэвшиж нийт таван өрсөлдөгчөөс хамгийн олон буюу 75 хувийн санал авч ялалт байгуулсан билээ.
Чамгүй хөрөнгөтэй тэрбээр 1995 онд Дэлхийн шатрын холбооны тэргүүнээр сонгогдсоноосоо хойш нэлээд их зүйл хийсэн. Түүний ажлын өрөөнд Далай лам, Ленин, Чингэс хааны хөрөг байдаг тухай зарим хүмүүс ярьсан байдаг. Ингээд та бүхэн Халимаг эмэгтэйн яриаг хүргэж байна. Та бүхэн холбоотой мэдээнээс хүлээн авч үзнэ үү.