Хавар болохоор хөнөөлт хортон шавьж ойн модны
шилмүүс, навчыг идэж эхэлдэг. 2-3 жил дараалан идэгдсэн ой дахин сэргэж
ургадаггүй. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд Нийслэлийн байгаль хамгаалах
газраас хөнөөлт хортон шавьжийг есдүгээр сарны 20-ноос өнгөрөгч долоо хоногийг
дуустал устгалаа.
Энэ талаар тус газрын мэргэжилтэн Ж.Амармаагаас тодруулав.
- Зуслангийн ам буюу Шадивлан, Яргайт, Зуун мод зэрэг газарт нийт 1000 га
талбайд хортон шавьж устгах ажлыг хийсэн.
- Зуны улиралд хортон шавьжийг устгадаг. Намар хийсэн нь ямар учиртай вэ?
- Бид тавдугаар сараас өнөөдрийг хүртэл 8534 га газарт шавьж устгал хийсэн.
Заавал зун эсвэл намар хийх албагүй. Хамгийн чухал нь ойг хортон шавьжид
идэгдэхээс өмнө цэвэрлэх хэрэгтэй.
- Тэгвэл ямар шавьж ойг илүү их идэж байна вэ?
- Сибирийн болон өрөөсгөл хүр эрвээхэй. Эдгээр эрвээхэй хүрэнцрийнхээ үед
шилмүүс, навч иддэг. Тиймээс бид хүрэнцэр болж амжаагүй өндгийг нь устгалаа.
Бие гүйцсэн эрвээхэй ойд хор хөнөөлгүй шүү дээ.
- Ямар аргаар устгал хийв?
- Өрөөсгөл хүр эрвээхэйн хувьд хадны асга, байшингийн булан тохойд өндөглөдөг.
Үүнийг нь хусч аваад шатааж эсвэл булж устгана. Хэрэв хүрэнцэр болчихвол
хүйтрэхээр хөрсөнд өвөлжөөд хавар нь ойг сүйтгэчихдэг.
- Тусгай багаж хэрэгсэл, химийн бодис хэрэглэдэг үү?
- Ойн хортон шавьж устгахад тохирсон сумаасид гэдэг химийн бодис, биокомбинатын
үйлдвэрлэдэг бактерийн бэлдмэл бий. Шаардлагатай үед зориулалтын цацдаг бодисоо
нисдэг тэргэнд бэхлээд шүршдэг.
А.Амартүвшин