"Бээжин-2008" зуны олимпийн XXIX наадамд манай баг тамирчид Монголын түүхэнд байгаагүй дээд амжилт тогтоож олимпийн алт, мөнгөн медалийг ихэрлүүлэн авч ард түмнийхээ сэтгэлийг догдлуулсан билээ. Олимпийн баатруудаараа бахархсан олон түмний баяр хөөр намдаж амжаагүй байх энэ мөчид дахин баярт мэдээ дуулгаж монголчууддаа олимпийн гурав дахь алтан медалиар бэлэг барилаа.
Бээжин хотноо болж байгаа зуны паралимпийн XIII наадмын эрэгтэйчүүдийн байт харвааны төрөлд Монголын тамирчин, ОУХМ Дамбадондогийн Баатаржав 2008 оны есдүгээр сарын 14-нд алтан медалийн эзэн боллоо. Энэ өдрөөс яг сарын өмнө наймдугаар сарын 14-нд Монгол улсын түүхэнд олимпийн анхны аварга төрж байсан нь сонин тохиолдол болов.
Д.Баатаржав тус наадмын эрэгтэй байт сурын тэмцээний чансаа тогтоох урьдчилсан харваанд 618 оноо цуглуулж, хэсэгтээ зургадугаар байр эзэлсэн. Ингээд шөвгийн наймд үлдэхийн төлөө Словакийн В.Мажерчакийг, шөвгийн наймд БНХАУ-ын Дон Жи-г 106:104 -өөр, хагас шигшээд буюу мөнгөн медалийн төлөө мөн хятадын Чэнь И Ган-ийг 105:98-аар тус тус хожиж, алтан медаль, аварга цолын төлөө Францын тамирчин Фабриц Мюньертэй шалгаран үлдсэн. Өнгөрсөн ням гаригт буюу есдүгээр сарын 14-ний үдээс хойш (Бээжингийн цагаар) олимпийн шигшээ харваанд Францын тамирчныг 94:90-ээр хожин, Монголын хөгжлийн бэрхшээлтэй тамирчдаас Паралимпийн анхны алтан медалийг эх орондоо авчирлаа.
Биеийн тамир спортын улсын хороо /БТСУХ/-ны олимпийн наадамд оролцох Үндэсний шигшээ багийн албаны дарга Н.Оюунбаттай уулзаж Монгол Улсаас төрсөн олимпийн гурав дахь аварга Д.Баатаржавын талаар тодруулсан юм.
-Олимпийн аварга
Д.Баатаржавын ар гэрийнхэн болон түүний зан чанарын талаар ярьж өгнө үү?
-Баатаржав маш зориг
тэвчээртэй тамирчнаас гадна нийгмийн идэвхтэй, өөдрөг сэтгэлтэй хүн. Тэрээр
спортоор хичээллэхээс гадна Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Үндэсний холбооны
салбар хариуцсан захирлын албатай. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг
хамгаалах хууль батлахад ажлын хэсэгт нь орж ажиллаж байсан. Түүний аав
Дамбадондог нь Монгол Улсын начин, Улсын анчин хүн. Одоо 92 настай сайхан
буурай бий. Эхнэр нь Д.Урантэгш эмчийн мэргэжилтэй. Тэднийх охин, хүү хоёртой.
Бас нэг зээтэй. Хүү нь Б.Золбоо нь байт сурын спортоор хичээллэдэг. Өчигдөр бид
энэ баярт мэдээг дуулаад гэрт нь очсон юм. Хүү Золбоо нь аавыгаа олимпийн
аварга болсонд туйлын баяртай байсан. Тэрээр, би аавынхаа амжилтыг 2012 оны
Лондонгийн олимпийн наадамд давтаж алтан медаль хүртэнэ гэж итгэлтэй хэлж
байлаа. Түүнээс, чамд аавын чинь ямар зан чанар нь таалагддаг вэ, гэж асуухад
манай аав бэлтгэлээ тасалдуулна гэж огт байдаггүй, бороо орж байсан ч харвааны
талбайдаа гараад л харваж байдаг. Энэ тэвчээр, зориг нь надад сайхан санагддаг
гэсэн. Тиймээ, үнэхээр тэсвэр тэвчээрийн үлгэр дууриал болсон хүн. Тэрээр 1984
онд анчин аавынхаа хамт анд явж байгаад санамсаргүйгээр хөлөө бэртээж, улмаар
нэг хөлөө тайруулж хөгжлийн бэрхшээлтэй болсон юм. Тэр өмнө нь боксоор
хичээллэж байсан гэж байгаа. Түүний төрсөн ах нь боксын спортын мастер, дүү нь
ОУХМ цолтой боксчин. Аав нь Ардын хувьсгалын 30 жилийн ойн их баяр наадмаар
Улсын начин цол хүртсэн бөх хүн. Тэгэхээр эднийх гэр бүлээрээ тамирчин удамтай
гэж болно. Ах дүү тавуулаа гэсэн.
-Тэр байт харвааны
спортоор хэдэн жил хичээллэж ийм амжилтанд хүрээд байна. Олимпийн наадамд
оролцох эрхээ ямар тэмцээнээс авч, олимпийн өмнөх бэлтгэл сургуулилтаа хаана
хийж байсан бэ?
-Манай Д.Баатаржав 1986
оноос эхлэж 20 гаруй жил байт сурын спортоор тасралтгүй хичээллэж байгаа
хамгийн туршлагатай тамирчин. Төв аймгийн “Таван сум” клубт хичээллэдэг.
Малайзад болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн эрхээ авсан.
Үндэсний шигшээ багт хоёр жил гаруй бэлтгэл сургуулилтаа хийсэн. Түүний амжилт
олимпоос олимпод ахисаар олимпийн аварга болсон. 2000 оны Сиднейн паралимпийн
наадамд шагналт тав, 2004 оны Афины наадмаас шагналт дөрөвдүгээр байрт
шалгарсан юм. Энэ олимпоос медаль авах манай хамгийн итгэл хүлээлгэсэн тамирчин байлаа. Үүнийгээ ч итгэлтэй баталж
чадлаа. Тэр Бээжингийн олимпийн дэвжээнд өөртөө маш итгэлтэй байсан гэж олимпод
оролцож байгаа манай ажилтнууд утсаар хэлж байсан. Паралимпийн үеэр энэхүү
наадамд оролцож байгаа тамирчдад протези болон бусад шаардлагатай хэрэгслээр
үнэгүйгээр туслах үйл ажиллагааг явуулдаг уламжлалтай. Бээжингийн олимпийн үеэр
манай Д.Баатаржавт шинээр протези /хиймэл эрхтэн/ өгсөн байна лээ.
-Олимпийн шинэ аварга
маань Монголын хүүхэд залууст тэр дундаа олон мянган хөгжлийн бэрхшээлтэй
иргэнд сэтгэлийн их тэнхээ, урам зориг,
бахархалыг төрүүлсэн Үндэсний баатар боллоо шүү дээ?
-Монгол хүний зориг
тэвчээрийн үлгэр дууриал болж түүхэнд бичигдэх баатарлаг гавьяа байгууллаа.
Уйгагүй олон жил энэ спортынхоо төлөө үнэнчээр зүтгэж, хөлсөө дуслуулсаныхаа үр
шимийг хүртэх гавьяатан болж чадлаа. Түүний хүч хөдөлмөрийг төр засгаас зүй
ёсоор үнэлнэ гэдэгт итгэлтэй байна. Түүний хамтран зүтгэгч, дасгалжуулагч
Бадамхатан багшид нь ч талархах ёстой. Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд
биеийн тамир спортоор хичээллүүлэх нөхцөл боломжийг гаргаж өгвөл тэдний дундаас
Баатаржав шиг олон спортын алдартнууд төрөх бизээ.
-Олимпийн аваргаа хэзээ
хүлээн авах гэж байна даа?
-Паралимпийн XIII наадам
есдүгээр сарын 18-нд өндөрлөнө. Энэ удаагийн наадамд 147 орны хөгжлийн
бэрхшээлтэй тамирчид хүчээ сорьсон. Манай улсаас жүдо, буудлага тус бүр нэг,
байт сурын спортоор хоёр, нийт дөрвөн тамирчин оролцож нэг алтан медаль хүртэж
51 дүгээр байрт шалгарсан амжилт үзүүллээ. Тамирчид маань Хаалтын ёслолдоо
оролцоод л эх орондоо ирнэ. Бид олимпийн аваргаа хүлээн авах ёслолын ажиллагааг
одооноос төлөвлөн зохион байгуулж эхлээд байгаа.
Д.Өлзийсайхан