Их Британи НАТО-гийн дэргэд 3000 хүний бүрэлдэхүүнтэй байнгын зэвсэгт хүчин байгуулах санал тавихаар болжээ. Уг саналыг тус улсын Батлан хамгаалахын сайд Жон Хаттон эвслийн гишүүн орнуудын батлан хамгаалахын тэргүүнүүдийн уулзалт дээр тавих аж.
Их Британийн Батлан хамгаалах яамны төлөвлөж буйгаар шинээр байгуулах байнгын бүрэлдэхүүн эвслийн гишүүн орнуудын аюулгүй байдлыг хангах бөгөөд шаардлагатай үед ямар ч түрэмгийллийг шуурхай таслан зогсоох ёстой гэнэ. Энэхүү байнгын зэвсэгт хүчнийг байгуулахад эвслийн гишүүн аль нэг улсад гаднаас аюул учирахад бусад гишүүн орнууд туслах ёстой гэсэн НАТО-гийн дүрэм гол үндэс болж байна.
Британийн Батлан хамгаалахын сайд Жон Хаттон "The Financial Times" сонинд өгсөн ярилцлагадаа НАТО-гийн дэргэд байнгын зэвсэгт хүчин байгуулах ажил тодорхой бэрхшээлтэй, багагүй хугацаа шаардагдана гэжээ. Хэдэн жилийн өмнө 25 мянган хүний бүрэлдэхүүнтэй шуурхай цохилтын бүлэг байгуулахаа зарлаж байсан боловч эвслийн гишүүн орнууд тохиролцоонд хүрч чадаагүйн улмаас амжилт олоогүй аж.
Гэсэн хэдий ч сайд Хаттон өөрийнх нь тавьсан санал дэмжлэг авна гэдэгг итгэлтэй байна. Түүний санал эхний ээлжинд Зүүн Европын гишүүн орнуудын сайд нарт хаяглагдах аж.
Учир нь НАТО-гийн байнгын зэвсэгт хүчин эдгээр улсуудыг Оросын зүгээс ирж болох түрэмгийллээс хамгаалах болно гэж үзэж байна. НАТО-гийн гишүүн орнуудын Батлан хамгаалахын сайд нарын уулзалт Польшт өчигдөр эхэлжээ.