Манай энэ удаагийн дугаарт Монгол Улсын Ардын жүжигчин, кино найруулагч, зохиолч Гомбожавын Жигжидсүрэн гуай уригдлаа. Тэрбээр “Анхны алхам”, “Хүний амь”, “Их бүрдийн домог”, “Суварган цэнхэр уулс”, “Хатанбаатар”, “Хүн чулууны нулимс”, “Бүлээн нурам”, “Араатан”, ” Их хааны удам” , “Цагаан сүүний домог” зэрэг олон арван кино бүтээлээрээ үзэгч олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн шилдэг уран бүтээлч билээ.
Александр Вампилов “Чулимскэд болсон явдал”, Михаил Булгаков “Зойкагийн сууц” жүжиг орчуулж, “Усан дээрх гал” хэмээх түүхэн тууж бичжээ. Тэрбээр МҮОНТ-ийн Нэвтрүүлгийн зөвлөлд ажиллахын зэрэгцээ”Монгол телевиз” кино нэгтгэлд уран бүтээлээ туурвиад тун завгүй явна.
-Сүүлийн үеийн сонин сайхнаас яриагаа эхэлье гэж бодлоо?
-Яг үнэнийг хэлэхэд цаг үеэ дагаад ч тэр юм уу сэтгэлийн бухимдалтай байна. Манайд тайван, чөлөөтэй амьдрах орчин их тааруу болжээ. Энэ нь хүмүүсийн буруу биш юм даа. Би насаараа л Улаанбаатарт амьдарлаа. Орой үдшийн цагаар гэрээсээ гарахаас айгаад байх юм. Монголчууд их гэнэн цайлган улс юм.
Гэтэл өнөөдрийн бидний амьдарч байгаа нийгэм маань зэрлэг капитализмын зарчмаар явж байна. Тэгэхээр гал ус шиг нийлэхийн арга алга. Энэ хотод өдөр нь явахаар хаана юу байдгийг мэдэхээ болилоо. Дандаа гадаад нэртэй.
Аль ч улсын нийслэл өөрийн хууль, статустай байж тэр хотын нүүр царай танигддаг. Манай хот хөдөөжчихөөд байна. Би залуу үеэ ийм орчинд яаж залуу насаа өнгөрөөнөө гэж бодохоос өрөвдөөд байх юм. Агаарын бохирдолд жил бүр л хэдэн тэрбумаар нь мөнгө төлөвлөх юм. Гэтэл буурсан юм юу ч алга. Улам л нэмэгдээд байх юм. Манай төр засаг үүдэн хоймрын зайд л улсын хөгжлийн асуудлыг яриад байна уу даа гэж боддог. Гадаадын хотод төөрөөд явж байгаа ч юм шиг санагдаад байх юм аа. Сүүлийн хэд хоног хотын захиргаа энэ замбараагүй байшинг цэгцлэх сураг байна лээ. Би үүнийг чин сэтгэлээсээ дэмжиж байна.
-Энэ бухимдал төр засагтай холбоотой юу?
-Тэгэлгүй яахав. “Төр төмөр нүүртэй” гэж Монголын сайхан зүйр цэцэн үг бий. Тийм учраас олон түмний төлөө алсыг харсан шийдэмгий зоригтой үйл ажиллагаа Монголын төрд дутагдаад байна. Жишээ нь өмнөд Солонгосын генерал Чен Ду Хван ерөнхийлөгчид нэр дэвшихдээ “Хэрэв би ерөнхийлөгч болбол Сөүлийн оршин суугчдын амар тайван амьдралыг хангана” гэсэн мөрийн хөтөлбөртэй гарч ирсэн. Тэр үед Сөүл хот элдэв гэмт хэргийн том бүлэглэлүүдийн гарт ороод хүмүүс нь амар тайван амьдрах нөхцөлгүй байсан. Чен Ду Хван ерөнхийлөгч болоод тодорхой хугацааны дараа дээрх бүлэгдлэлүүдийн толгойлогчдыг барьж хуулийн дээд хэмжээ оноосон. Үүний дараа Сөүл хот үнэхээр тайван амьдралтай болсон түүхтэй.
-Одоо хоёулаа бухимдлаасаа гараад амьжиргаа ярих уу?
-Тэгье. Өнөөдөр монголчуудын амьжиргааны түвшин тааруу байна. Баян хоосны ялгаа дэндүү заагтай болсон. Өдөр тутмын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ байнга нэмэгдсээр байхад эсэргүүцэж дуугарч байгаа хүн нэг ч алга. Бид өнөөдөр өөрсдийнхөө амьжиргааны төлөө тэмцэхгүй, дуугарахгүй байна. Энэ нь бидний хэнэггүй зантай холбоотой байх аа. Миний бодлоор өнөөдөр ясандаа тултал өлссөн хүн байхгүй. Монголчууд жаргалтай ордонд төрсөн дөө. “Төрийн минь сүлд өршөө” гэж монгол хүн бүхэн залбирдаг. Энэ нь олон зууны туршид төрөө дээдэлж ирсэн монгол сэтгэлгээ. Ийм сайхан сэтгэлтэй ард түмнийг хуурна гэдэг их нүгэл. Тиймээс их хурлаасаа эхлээд төрд ажиллаж байгаа бүх хүмүүс түмнийхээ сэтгэлийг хүндэтгэх хэрэгтэй л дээ.
-Таны ширээн дээр Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайн олон сайхан ном харагдах юм?
-Тийм ээ. Бид сайн найзууд. Шинээр гарсан ном бүхнээ надад их сайхан үг бичиж өгнө. Ганцхан жишээ хэлэхэд, “Хос уянга” номдоо “Миний муу найз Г.Жигжидсүрэн минь ээ,
Од цэцэг хөглөрсөн хорвоод
Ойрхон явлаа шүү ! Бидэн хоёр
Манарсан он жилүүдийн цаанаас
Магадгүй хэн нэгэн дурсаж
“Тэнэгүүд” байсан юм гэж яривал
Тэнгэртэй явсны заяа бүрэлдэнэ.
БЛхагвасүрэн 1991 оны тавдугаар cap гэж бичиж өгсөн байна. Бид хамтарч “Хүн чулууны нулимс”, “Бүлээн нурам”, “Араатан ” зэрэг олон сайхан кино бүтээсэн дээ. “Хүн чулууны нулимс” киноны зохиол нь “Цусан гавьяа” нэртэй байсан юм. Хэлмэгдлийн сэдвийг анх томоор хөндөж тавьсан бүтээл. Тухайн үедээ чамгүй ороогдож зовлон туулж үзэгчдийн хүртээл болсон доо.
-”Хүн чулууны нулимс” кинонд таны хүү тоглодог?
-Миний том хүү Ж.Бодьсүрэн галзуу Цэвэлийн хүү Жамцын дүрд 1990 онд тоглосон. Хүү маань кино операторын мэргэжилтэй. Ж.Бодьсүрэн энэ киноноос гадна миний “Суварган цэнхэр уулс” -ын Цэндийн бага нас, “Намар нахиалсан мод”-ын Бодьхүү, “Алтан Шонхор”-ын Шаралдай, “Нарны унага” киноны Бүднээ зэрэг хэд хэдэн кинонд дүрээ мөнхөлсөн. Ер нь операторын хувьд миний хүү муугүй шүү. Оператор хүний хамгийн гол зүйл нь гэрэл тавих. Бодьсүрэн гэрэл тавихдаа үнэхээр сайн. Хүүд маань мэдрэмж байх шиг байгаа юм.
-Та найруулагчаас гадна кино жүжигчний үүрэг гүйцэтгэж явсан?
-Миний жүжигчин гэж юу байхав. “Анхны алхам”-ын сурвалжлагч, “Нарны унага”-ын Гочоо, “Зарлаагүй дайны оршил” киноны хурандаа зэрэг жижиг дүрд тоглосон. Ер нь би Бүх Оросын Кино урлагийн дээд сургуульд ЗХУ-ын Ардын жүжигчин Тамара Федоровна Макаровагаар дөрвөн жил жүжигчний уран чадвар заалгаж, онц дүнтэй төгсч байлаа. Түүнийхээ үр шимийг үзсэн гэх үү дээ/ инээв/.
-Ер нь танай гэр бүлийнхэн урлагийн хүмүүс юм аа?
-Тэгж хэлж болно. Ж.Бодьсүрэн хоёр ихэр дүүтэй. Аль аль нь багадаа кинонд тоглож байсан. Миний “Амин мөр” киноны Анхаа гэж хэлгүй хүүхэд байдгийг үзэгчид сайн мэднэ. Миний хүү Ж.Батбаатар нэгдүгээр ангид байхдаа Анхаагийн дүрийг чамлахаагүй бүтээж, тухайн жилдээ шилдэг эрэгтэй жүжигчний шагнал авч, сүүлд нь надтай хамт Карловын Варын олон улсын кино наадамд оролцож байлаа.
Мөн “Их хааны удам” киноны Батбаярын дүрд тоглосон. Хүү маань гео экологич мэргэжилтэй. Одоо Вашингтоны Их Сургуулийн докторантурт суралцаж байгаа. Дунд хүү Ж.Бодьбаатар олон улсын сэтгүүлч мэргэжилтэй. Өнгөрсөн хавар Анкарагийн их сургуулийг урлагийн түүхч мэргэжлээр төгсч, одоо МУИС-д багшилдаг. Хүү маань багадаа “Араатан”-ы Баатар, “Их хааны удам” киноны сайн ноён хан Намнансүрэнгийн бага насанд тоглож байлаа.
-Таны бодлоор хань гэж ямар хүнийг хэлэх вэ?
-Үггүйгээр бие биенээ ойлгож, насан туршийн итгэл дээр ханийн заяа тогтдог гэж боддог. Миний ханийг Д.Цэцгээ гэдэг. I цахилгаан станцад инженер, Эрчим хүчний яаманд мэргэжилтэн зэрэг ажил хийж яваад 1990-ээд оны дундаас намайг дагаж, киноны салбарт зургийн даргаар ажилласан. Одоо надтай хамт МҮОНТ-ийн монгол кино нэгтгэлд редактор. Миний хань надад гурван хүү төрүүлж өсгөж өгсөн дархан бэр дээ.
-Та багагүй хөдөлмөр зарцуулж “Монгол киноны цэвтэрхий толь” хэмээх их бүтээл туурвижээ?
-Тийм ээ. Энэ номыг ханьтайгаа хамт гурван жил гаруй сууж бүтээсэн юм аа. Нэвтэрхий толь бичнэ гэдэг их чимхлүүр ажил юм байна. Энэхүү номд 1936-2000 он хүртэлх Монголын дэлгэцийн 300 орчим киноны лавлах, 1000 орчим уран бүтээлчдийн намтар, 100 шахам киноны дууны үг, Монгол кино үйлдвэр болон аймаг хотын хөгжимт драмын театруудын урын сангийн лавлагаа, Монголын баримтат болон уран сайхны киноны он дарааллын жагсаалт, СУИС-ийн кино драмын ангийн үе үеийн төгсөгчдийн лавлагаа, Монголын кинотой холбогдолтой гадаадын уран бүтээлчдийн товч намтар зэрэг материалиуд багтсан юм. Номын маань мялаалга үгийг Академич, Хөдөлмөрийн Баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт Лодонгийн Л.Түдэв гуай бичиж өгсөнд сэтгэл өөг явдаг юм аа.
-Л.Түдэв гуайн сэтгэлд хүрсэн болохоор их л сайхан үгээр мялаасан байх даа?
-Тийм ээ. “Сурагч хүнд бол сурах бичиг, судлаач хүн бол тулгуур бичиг, “сонирхогч хүнд бол сэцэн багш болохоор хувь тавилан энэхүү бүтээлд шингэсэн гэлтэй” гэж мялаалга үгээ төгсгөсөн байна лээ. Энэ сайхан мялаалга нь бүхий л кино урлагт амьдралаа зориулсан миний сэтгэлд өргөсөн сүү байсанд үгээр хэлж, үзгээр бичихийн аргагүй баярлаж явдаг.
-Таны “Монгол киноны нэвтэрхий толь” тухайн жилийнхээ шилдэг номоор шалгарч, шуугиулж байсан?
-Энэ ном одоо ч эрэлт хэрэгцээ ихтэй байгаа. Монголын оюуныг эрхэмлэдэг хэн бүхний гэгээн оюунд гэрэл нэмж байгаад магнай тэнэгэр явна даа.
-Уучлаарай хамгийн харамсалтай нь таны ном номын худалдаанд харагдахгүй юм?
-Магадгүй. Миний бодлоор номын худалдаагаар бус дунд болон их дээд сургууль, аймаг сумын номын сангуудад өгвөл илүү хүртээмжтэй болмоор санагдах юм. Таны хэлдгээр асууж, сураглах хүн цөөнгүй таарах юм.
-Аз жаргалын үнэ цэнэ юундаа оршдог вэ?
-Ажил хөдөлмөрт л байна гэж боддог доо. Хүнд сэтгэлийн гэгээ түгээх сонирхолтой ажлаа хийж явах шиг аз жаргал гэж юу байхав. Би ханьтайгаа хамт хамгийн эрт гэхэд 22 цагт л гэртээ ирцгээдэг. Тухайн үед ядарч байгаа юм шиг боловч, хийсэн бүтээл, олон түмэнд хүрч, талархлын үг, сонсоход биеийн алжаал тайлагдаж, бүх зовлон мартагддаг. “Хүнийг бурмаар бус урмаар тэтгэ гэдэг” ямар үнэн үг болохыг цаг ямагт мэдэрч байна даа.
-Таны гэрт ороход айлд оров уу номын санд ороод ирэв үү гэж бодогдлоо?
-Би их багаасаа ном уншиж өссөн. Эмээгийн ярьсан ардын явган үлгэрээс эхлээд ээжийн маань уншиж өгсөн Монголын эртний туульс намайг номын амтанд оруулж, уран бүтээлийн замд хөтөлсөн. Миний номын санд А.С.Пушкин, М.Ю. Лермонтов, Анна Ахматова, Расул Гамзатов, Омар Хайям, Б.Л. Пастернак, Н.С. Гумилев гээд дэлхийн яруу найргийн сонгодгуудын бүтээлүүд хүндтэй байр эзэлдэг. Оросын их яруу найрагч Николай Гумилев:
“Ээтэн гутлын хоншоороор дэлхийн бөмбөрцгийг өшигчин
Ээрэм талын хүлгээр, эцсийн далайг зорьсон
Миний өвөг дээдэс Хөх Монголын нүүдэлчин
Мэлмий алдрах говийн цалин цагаан туургатан”
гэж үнэхээр сэтгэл алдрам бичсэнийг уншихад, Монголоороо омогших сэтгэл өөрийн эрхгүй төрдөг юм. Энэ мэт олон сайхан уран бүтээлчдийн шилдэг бүтээлийг дурьдаж болохоор байна.
-Ингэхэд Жийгээ найруулагч хэр баян хүн бэ?
-Оюун санааны баялаг гэдэг хамгаас үнэтэй. Тэгэхээр би баян хүн болж таарч байна/инээв/.
-Та одоо ямар уран бүтээл туурвиж байна вэ?
-Их зохиолч Д.Нацагдоржийн тухай баримтат уран сайхны таван ангит цуврал кино бүтээж байна. Энэ хавар үзэгчдийн хүртээл болно. МЗЭ-ийн шагналт, Ц.Түмэнбаярын “Том болмоор байна” кино зохиолоор бага насны хүүхдийн амьдралыг харуулсан уран сайхны киноныхоо зурганд энэ зун орж ирэх намрын хичээлийн шинэ жилээр киногоо дуусгаж, бяцхан үзэгчиддээ бэлэг барих бодолтой явна.
Энэ кинонд зургаан настай хүүхдийн амьдралыг тусган харуулах юм. Ц.Түмэнбаярын зохиолын нэг онцлог нь бага насны хүүхдэд тохиолдсон баяр хөөртэй, инээдэмтэй, зарим үед уйтгар гунигтай, үйл явдлыг хүүхдийн сэтгэлгээ, харцаар гаргаж харуулсанд байгаа юм. Бид ялангуяа бага насны хүүхдэд зориулсан бүтээлийг өөрсдийнхөө нүдээр харж, сургаал айлдаж, зарим зүйлийг тулгах маягаар хийж ирсэн.
Гэтэл хүүхдийн ертөнц гэдэг хэн ч халдашгүй, өөрийн онцлогтой орчин байдаг. Үүнийг л бид киногоороо үзүүлэхийг зорьж яваа юм. Яг одоо кинондоо тоглох авьяаслаг хүүхдүүдийг хайж, шалгаруулж авах ажил явагдаж байгаа.
Б.Анхцэцэг