gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.20
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Найман шарга"-ынхан 50 саяын эрэлд мордсон уу

Эдийн засаг
2009-03-07
0
Twitter logo

Валют арилжааны цэгүүдийг ирэх тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн банк бус санхүүгийн байгууллага болгох гэж байгаа тухай бид өмнө мэдээлж байсан. Ингэхдээ тухайн валют арилжааны цэг эхний ээлжид кассын машин, бэлэн мөнгө өгсөн, авсныг гэрчлэх баримт бичгийг бүрдүүлсэн байх ёстой аж. Мөн өөр нэг шалгуур нь дүрмийн сандаа 50 сая төгрөгтэй байж банк бус санхүүгийн байгууллагын босгыг давна.

Ийм шийдвэрийг Санхүүгийн зохицуулах хороо өнгөрсөн сарын 19-ний хурлаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэсэн байна. Валют солих цэгийн үйл ажиллагааг ийнхүү журамлах нь хар зах дээр эргэлдэж байгаа мөнгөний урсгал "үерлэхгүй, ширгэхгүй", валютын ханшийн хэт хөөрөгдөл гарахгүй байх сайн талтай хэмээн Санхүүгийн зохицуулах хорооныхон үзжээ.

Өнөөдрийн байдлаар "Найман шарга" валют арилжааны төвд 24 хуулийн этгээдийн 28 валют солих цэг үйл ажиллагаа явуулж байна. Мөн томоохон зочид буудал, нисэх онгоцны буудал зэрэг газарт 28 цэг ажиллаж байгаа аж. Валют арилжааны төв дахин Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн байгууллага болох зөвшөөрлийг авах ёстой. Энэхүү зөвшөөрөл нь гурван жилийн хугацаанд хүчинтэй байх аж. Харин арилжааны төвүүдийг банк бус санхүүгийн байгууллага болгосон тохиолдолд иргэдэд зээл олгох эсэх нь тодорхойгүй байгаа аж.

Тэднийг ийн валют арилжааны цэгийг байгууллагын систем рүү шилжүүлэх хооронд хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиур нэр зүүсэн "Найман шарга"-ынхан 50 сая төгрөгийн эрэлд гарсан аятай үйлдэл гаргах болов. Учир нь тус арилжааны төвийн ченжүүд хоёр өдрийн өмнөөс эхлэн ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг өсгөж 1610-д хүргэжээ.

Тус төвд үйл ажиллагаа явуулж байгаа валют арилжааны цэгийн ченжүүд сарын өмнө нэг ам.долларыг 1575 төгрөгөөр авч, 1590-ээр зарж байсан юм. Харин хоёр өдрийн өмнөөс эхлэн авах, зарах ханш өсч, баасан гаригийн 12.00 цагийн үед "ногоон"-ыг 1600 төгрөгөөр авч, 1610-аар зарж байлаа.

Ченжүүд энэхүү ам.долларын ханшийн өсөлтийг тайлбарлахдаа "Cap шинийн баяр дуусч наймаачид урд хөршийг зорих болсон. Үүнээс болж орж ирэх ам.долларын урсгал буурсан" хэмээж байв. Нэг талдаа тэдний хэлсэн энэхүү тайлбар үнэнд нийцэх ч цаана нь ямар учир байгааг Төвбанк, Санхүүгийн зохицуулах хороо ч хэлж мэдэхгүй. Монголбанкны удирдлага cap шинийн өмнө валютын ханшийн дээд үнийг 1570 төгрөгт байх боломжтой. Хэрэв энэ үнээс дээш гаргасан валют арилжааны төвд хатуу хариуцлага тооцно хэмээн мэдэгдэж байсан. Гэвч нэг ам.доллар 1570 төгрөгөөс хол давж 1610 төгрөгт хүрснийг яаж буулгах вэ. Хэдийгээр хатуу хариуцлагаас эмээж "Найман шарга" валют арилжааны төвийн ченжүүд ам.долларын ханшийн өсөлтийг бууруулж болох ч эргээд тэд яаж 50 сая төгрөг олох вэ. Нэг ам.доллараас 5-10 төгрөгийн ашиг олдог хэмээн ярьдаг тэдэнд 50 сая төгрөг олоход хоёр cap хүрэхгүй хугацаа хангалттай юу. Өнөөдөр тус төвд үйл ажиллагаа эрхлэж байгаа ченжүүдийн "шүдний өвчин" болсон 50 сая төгрөг хаана байгаа вэ.

Тэдний яриагаар өнөөдөр бэлэн 50 сая төгрөгөөр валют арилжааны төв ажиллуулж байгаа нэг ч хүн алга. Харин 4-5 валют арилжааны төв нэгдэж Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан босгыг давж чадаж байгаа аж.

М.Ариунтуул 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан