-Курилийн арлуудыг тойрсон маргаан хэдэн арван жил үргэлжилж байна-
Японы парламентын доод танхим Курилийн маргаантай дөрвөн арал Японы мэдлийнх гэсэн хуулийн төсөл баталсанд ОХУ-ын Улсын дум ихэд эгдүүцэж байна. Парламентын дээд танхимаар бас батлагдах ёстой хуулийн төсөлд Кунашир, Итуруп, Шикотан, Хабомаи арлыг даруй буцааж авахыг Япон улс туйлаас хичээнэ гэж өгүүлжээ. Энэ хуулийн төсөл олон улсын практикийн хүрээнээс гарсан, урьд хожид үзэгдээгүй зүйл гэж Оросын Улсын думын гадаад хэрэг эрхэлсэн хорооны дарга Константин Косачев мэдэгдлээ. Курилийн арлуудын тухай Японы парламентын шийдвэрийг “харамсмаар” зүйл гэж Оросын Гадаад хэргийн яам дүгнэв.
Орос улстай хэрхэн харилцах вэ?
Японы хуулийн төсөл Япон, Оросын харилцааг хурцатгаж мэднэ гэж Улсын думийн депутатууд мэдэгдэж байна. “Харамсалтай нь, Японы парламентын доод танхимын алсын хараагүй энэ шийдвэр Орос-Японы харилцааг хурцатгаж тун мэднэ” гэж ОХУ-ын Коммунист Намын Төв Хорооны орлогч дарга Иван Мельников “Интерфакс” агентлагийн сурвалжлагчид ярьсан байна.
Бид өнөөг хүртэл найрамдах гэрээ байгуулаагүй, зөвхөн дайныг зогсоох тухай Сан-Францискогийн тунхаглал л байдгийг Япон улс мартах ёсгүй. “Курилийн бүлэг арлыг өөртөө авах гэсэн Японы улс төр, олон нийтийн кампани нь дэлхийн хоёрдугаар дайны дүнг хянаж үзэхийг сонирхсон олон улсын нилээд хэдэн хүчний стратегид орж байна” гэж Оросын парламентын гишүүн, Либерал ардчилсан намын удирдагч Владимир Жириновский үзэж байна.
Оросын коммунист намын төлөөлөгчийн үзэж байгаагаар бол, Орос улс түүх, газар нутгийн бүрэн бүтэн байдалд нь өнгөлзөхөд шийдвэртэй няцаалт өгөх ёстой юм. Оросын либерал ардчилсан намын удирдагч В.Жириновский Японы парламентын шийдвэрийг Умард Солонгос цөмийн зэвсэг туршсантай жишив.
Олон жилийн кампанит ажил
Японы парламентын доод танхим Өмнөд курилийг Японы бүрэлдүүнд буцааж авах тухай хуулийн төслийг өнгөрсөн пүрэв гарагт баталжээ. Орос улс одоогоор энэ нутгийг хянаж, Номхон далай руу гарах гарцтай байдаг юм. Хэрэв бид ингэж хянаж чадахаа боливол Японы хоолойг дамжиж далайд гарахад хүрнэ гэж Холбооны зөвлөлийн гадаад хэрэг эрхлэх хорооны дарга Михаил Маргелов үзэж байв. Хуулийн төсөл парламентын энэ чуулганы явцад, өөрөөр хэлбэл ирэх долдугаар сар дуусахаас наана хуулийн хүчинтэй болохыг шинжээчид үгүйсгэхгүй байна. Курилийн арлуудыг нэгтгэх хуулийн төслийг Японы нийгэмд ихэд дэмжжээ. “Умард нутгийг буцааж авах” кампанийг Япон улсад ХХ зууны 50-аад оноос явуулж байгаа юм.
Мөргөлдөөний түүх
Дэлхийн хоёрдугаар дайны дүнд Өмнөд Курилийн арлууд Зөвлөлт Холбоот Улсынх болсон юм. Курилийг тойрсон маргаан хоёрдугаар дайнаас хойшхи жилүүдийн турш үргэлжилж байна. Орос, Японы хооронд одоо болтол найрамдах гэрээ байгуулаагүйн гол шалтгаан нь газар нутгийн асуудал шийдэгдээгүй байгаа явдал юм.
П.Шагдар