Дуучин Б.Мягмарсүрэн хүүхдийн дууны “Бөөн баяр” цомог гаргажээ. Гурван настай хүүхэд гунигт хайрын тухай дуулдаг болсон нь яалт ч үгүй хүүхдийн дуу ихээхэн эрэлттэй байгааг илэрхийлнэ. “Бөөн баяр” цомог нь нийт 15 хүүхдийн дуутай төдийгүй хүүхдүүд үгийг нь харж дуулах караоке цомгийг ч багтаасан байна. Энэ тухай дуучин Б.Мягмарсүрэнтэй уулзаж зарим зүйлийг тодруулснаа хүргэж байна.
-Хүүхдүүдэд зориулсан дууны цомог цөөхөн байгаа харагддаг. Гэтэл хүүхэд
олонтой манай улсад хамгийн эрэлттэй зүйл баймаар санагдах юм?
- Үе үеийн рок попын төлөөлөгчид хүүхдийн төлөө анхаарал
тавьж, цомог гаргасаар ирсэн л дээ. Нэгэнт нэр хүнд олсон, өөрийн гэсэн байр
суурьтай болсон хүн бүхэн эргээд нийгмийн сайн сайхны төлөө сайн үйлс хийх
ёстой. Хүүхэд бидний ирээдүй. Нийгэм хөгжихийн хирээр мэдээ мэдээлэл хүлээн
авах сувгууд улам бүр хөгжиж байна. Мэдээлэл асар хүчтэй хөгжсөн энэ үед
хүүхдүүд хүссэн хүсээгүй зөв, бурууг нь үл мэдэх бүхнийг сонсох боломж нээлттэй
болжээ. Гэтэл хүүхэд хүүхдээрээ л байх ёстой шүү дээ. Тийм учраас энэхүү цомгоо
гаргаж, цомгоо тавиад дуулах караокений оригиналь фонограммыг нь хамтатгасан юм.
Э.Хишигжаргал, С.Тэмүүлэн гээд дуучин хүүхдүүд арынх нь хоолойг нь гаргаж өгсөн.
Тэгэхээр хүүхдэд урам зоригтой дуулах боломжтой болохын зэрэгцээ, багаасаа хөгжмийн
мэдрэмжтэй болоход нь туслах юм. Тийм болохоор Монгол хүүхэд бүр дуулаасай. Хүүхдүүд
хүүхдийнхээ дууг дуулж, хүүхдээрээ л байгаасай гэж хэлмээр байна.
-Монгол хүүхдүүд гэснээс гадаадад байгаа эцэг эхчүүд хүүхдийнхээ Монгол
хэлний мэдлэгт их санаа зовдог бололтой?
-Тийм шүү. Эцэг эхчүүд үнэхээр хүүхдийнхээ Монгол хэлийг
мартуулахгүйн төлөө зүтгэж байна. Эндээс цагаан толгой, хүүхдийн ном захидаг.
Гадаадад байгаа хүүхдүүд тухайн орныхоо хэлийг сурч болно. Гэхдээ монгол хэлээ
хэзээ ч мартаж болохгүй юм. Тиймээс энэхүү цомог маань тэдгээр хүүхдүүдэд бас
их чиглэгдсэн гэж хэлж болно. Гадаадад маш олон залуус байна .Тэнд монголчууд
төрж, өсч байна. Зарим хүүхэд маань монгол хэлээрээ муухан ярьдаг болж байна. Намайг
Францад байхад хүмүүсээс их санал ирж байлаа. Манай Түмээ чинь хүүхдийн зохиолч
хүн. Тиймээс энэ цомогт нөхрийнхөө бүтээлүүдээс оруулсан.
-Гадаадад байгаа Монголчууд маань энэ цомгийг худалдан авах боломж байгаа
болов уу?
-Маргааш би Австрийн Вена хотод болох Монгол туургатны
гуравдугаар хуралд дуулахаар явах гэж байна. Тэгэхдээ “Бөөн баяр” цомгоо авч
явж байгаа. Германаар дайрч явна гэдгийг хүмүүс мэдсэн учраас Германд бас аваачна.
Мөн Швейцарийн Женевт очно. Тэгэхээр энэ бүхэнд цомгоо авч явах болно.
О.Ариунбилэг