gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     6.12
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 21
Зурхай
 6.12
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 6.12
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Онгоц хайх ёстой сайд нар У.Хүрэлсүхийн төрсөн өдрийн баярт танц гишгэж байжээ

Нийгэм
2007-06-19
0
Twitter logo

Иргэдийнхээ амь насыг үл тоосон сайдуудыг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татаж эрүүгийн хариуцлага хүлээлгэе
Түймэр унтраахаар явсан МИ-8 нисдэг тэрэг осолдож 14 сайхан залуу ид хийж бүтээх насандаа амь үрэгдлээ. Азаар амьд үлдсэн найман хүний биеийн байдал одоогоор тааруухан байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд амь үрэгдэгсдийн нэрсийг зарлах агшинд ар гэрийнхнийх нь зүрх шимширүүлэм уй гашууг улс даяар харлаа. Дагаж уйллаа, хамт гашуудлаа, сэтгэл шимширлээ. Гашуудах тусам, эмгэнэх тусам иргэдийнхээ амь насыг үл тоож бүтэн 24 цаг нисдэг тэрэг алга болсныг нуун дарагдуулж зөвхөн УИХ-ын даргын албан тушаалыг авч үлдэхийн төлөө, бас У.Хүрэлсүхийн төрсөн өдрийг тэмдэглэж өнгөрүүлэхийн тулд эрэл хайгуулын ажлыг эхлүүлэхгүй оройтуулсан энэ төрийг, эдгээр эрх баригчдыг үзэн яднам. Иргэдийнхээ амь насаар дэнчин тавьсан ямар үнэтэй албан тушаал, яасан тансаг найр гээч вэ. Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболд, Шадар сайд М.Энхсайхан, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд С.Отгонбаяр, Батлан хамгаалахын сайд М.Сономпил, Хууль зүй дотоод хэргийн сайд Д.Одбаяр нараас зуурдаар нөгчсөн иргэдийнхээ амь насыг нэхэж, тэднийг УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татаж эрүүгийн хариуцлага хүлээлгэе. Энэ тухай учир тоочсон нийтлэлийг минь хүлээн авна уу.
С.Отгонбаяр сайд худлаа ярьсаар цаг алдуулав
Түймэр унтраахаар гал сөнөөгч, аврагчдыг суулган ниссэн МИ-8 нисдэг тэрэг өнгөрсөн пүрэв гаригт буюу 14-ний өглөө 10 цаг 45 минутад сүүлчийн удаа холбоо бариад сураг тасарчээ. Уг нь нисдэг тэрэг холбоо тасраад хоёр цаг болсон тохиолдолд түгшүүр зарлаж эрлийн ажлыг орон даяар эхлүүлэх ёстой журам байдаг юм байна. Гэвч тэгсэнгүй. Учир нь тэр өдөр буюу пүрэв гаригт УИХ-ын дарга Ц.Нямдоржийг огцруулах асуудлыг хэлэлцэх ёстой байсан учраас сайд нарт “Хаашаа ч явж болохгүй. Чуулгандаа суугаарай” гэсэн команд өгсөн байжээ. Тиймээс М.Энхболдын Засгийн газрын гишүүд тэр өдөр УИХ-ын даргын талаар л цэц уралдуулж байж. Тэр үед нисдэг тэрэг сураггүй болсон тухай мэдээлэл Онцгой байдлын газарт ирсээр байлаа. Харин ОБЕГ энэ тухай лавласан сэтгүүлчийг “Юун сүртэй юм бэ. Байж л байгаа биз. Тэгж сенсааци дэгдээх ямар ч хэрэггүй” хэмээн загнажээ. Цаг хугацаа явсаар л байлаа. Оройн 16 цагийн үед Хууль зүй дотоод хэргийн яамнаас утасдаж С.Отгонбаяр сайдаас энэ тухай лавлахад “Нисдэг тэрэг очих газраа очсон. Тэндээ хонох байх. Салхитай байгаа” гэж хээвнэг залжээ. Ингээд л мань хүн УИХ-ын чуулганы танхимд суугаад байж. Ерөнхий сайд, Шадар сайд ер нь Засгийн газрын бүх гишүүдэд алга болсон онгоц падлий ч байсангүй. Гагцхүү Ц.Нямдорж л сонин байлаа. Тэднийг тэгж улс төрийн тоглолт хийж цэцэрхэж суух зуур “Ми-8” аль хэдийнэ осолдож тэнд явсан иргэд эхнээсээ амь тавьж байж шүү дээ. “Биднийг заавал ирж авна. Аврах ажиллагаа аль хэдийнэ эхэлсэн байх ёстой” гэж тэд бодож байсан байх. Тэгж бодож итгэж найдаж хүлээсэн зарим нь өнөөдөр амьд үлдэгсдийн дотор байхгүй ч байж мэднэ.
Сайд нар У.ХҮрэлсүхийн төрсөн өдөрт танц гишгэв
Улс төрчид хоорондоо хэрэлдсээр…Цаг явсаар… Оройн 18 цаг өнгөрч байхад чуулган арайхийн завсарлав. Ц.Нямдорж огцорчээ. Энэ үед Засгийн газрын гишүүд бас л өнөөх нисдэг тэргийг мартав. Учир нь МАХН-ын Удирдах зөвлөл яаралтай хурал зарлаж дараагийн УИХ-ын даргад нэр дэвшүүлэх хүнээ шодох ёстой болов. Иргэдийнхээ амь насанд санаа тавьж эрлийн ажлыг зохион байгуулж байх ёстой Ерөнхий сайд энэ удаа эрлийг бас л хойш нь тавьж Удирдах зөвлөлөө цуглуулах нь тэр. Түүнд УИХ-ын даргын дараагийн томилгоо тэдгээр залуусын амь наснаас илүү үнэтэй байлаа. Гэтэл өнөөдөр Ерөнхий сайд “Эрлийн ажил цаг алдалгүй эхэлсэн. 14-ний өдрийн 16 цагаас хайж эхэлсэн” гэж гэмгүй царайлж байх юм. Тэр өдөр бас Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд У.Хүрэлсүхийн төрсөн өдөр тохиожээ. У.Хүрэлсүхийн Чингис зочид буудалд тэмдэглэсэн төрсөн өдрийн баяр, хурандаа цолны болон “Алтан гадас” одонгийн найранд нь нисдэг тэрэг хайх ёстой Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд С.Отгонбаяр авгайгаа дагуулчихсан, бас Батлан хамгаалахын сайд М.Сономпил, ЗГХЭГ-ын дарга Су.Батболд, Хууль зүй дотоод хэргийн сайд Д.Одбаяр, Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшин нар очиж улаа бутарчихсан танц гишгэж явжээ.
Тэнд бас Онцгой байдлын ерөнхий газрын дарга нар ч У.Хүрэлсүхийг “Манай сайд байсан” хэмээн зусрын үгээрээ мялайж суусан байна. Ингэж өдөржин улстөржиж хуралдсан төрийн түшээд орой нь баяр найр хийж байсан болохоор сураг алдарсан нисдэг тэргийг хайж тэнд явсан хүмүүсийн амь насыг аврах сэтгэл байсангүй ээ. Энэ бүх баримтуудаар бол 14-ний өдөр Засгийн газар нисдэг тэрэгний талаар огт хуралдаагүй зүгээр л нуугаад өнгөрсөн байна. Гэтэл өчигдөр олон хүн амь үрэгдсэн сургаар Шадар сайд М.Энхсайхан “Засгийн газар 14-ний орой хуралдаж эрлийн ажлыг зохион байгуулах талаар ярилцсан. Тэгээд мар¬гааш нь буюу 15-ны өглөө эрэл хийх эхний онгоцыг нисгэсэн” гэж хэнэг ч үгүй худлаа ярьж байх жишээтэй.
Аврагчдын ар гэрийнхэн аргаа барав
Нисдэг тэрэг алга болсныг мэдсэн аврагчдын ар гэрийнхэн хаашаа хандахаа мэдэхгүй байлаа. 14-ний өдөр тэднийг сонсч хайртай хүмүүсийнх нь амь насыг аврах хэн ч байсангүй. Ингэсээр 15-ны баасан гаригтай золгожээ. Энэ өдрөөс л эрлийн ажил эхэлсэн. Урд өдөр нь хуралдаж, дараа нь найрласны улмаас бүрзгэр боссон сайдууд “Одоо л нисдэг тэргээ хайя даа” гэсээр ажилдаа орцгоожээ. Бүтэн 24 цагийн дараа энэ төр жинхэнэ үүргээ гүйцэтгэхээр ажилдаа орж байгаа нь тэр. Гэхдээ тэр мөчид ч С.Отгонбаяр сайд мөн л худлаа ярьсаар байлаа. Түүний төөрөгдүүлсэн мэдээллээр бол нисдэг тэрэг буух газраа буусан, агаар муу учраас тэндээ хоносон, удахгүй бараг өөрөө нисээд ирэх юм шиг байв. Тэр ямар сурсан зангаараа татварын албаа молигодож байгаа биш дээ. Хүний алтан амь яригдаж байна гэдгийг ухаарахгүй явсаар байв. Үүнд Хууль зүй дотоод хэргийн сайд Д.Одбаяр бас буруутай. Худлаа ярьж байгаа Онцгой байдлын сайддаа хуурагдаад л суугаад байж. Гэхдээ арай гэж нэг юм ЦЕГ-ын даргад үүрэгшүү юм өгсөн бололтой. Тэгээд Ч.Амарболдоор удирдуулсан нэг ажлын хэсэг гаргахчаа аядаж. Уг нь Хууль зүй дотоод хэргийн сайдад хүчний байгууллагыг тэр чигээр нь хөдөлгөх эрх нь байсан. Тэр хэрэгжүүлж чадаагүй. Очих газар нь тодорхой байсан, буух гэж байгаагаа мэдэгдсэн нисдэг тэргийг эрлийнхэн хайгаад хайгаад олсонгүй гэнэ. Тэгээд харанхуй болмогц уухайн тас эрлээ зогсоочихов. Бямба гаригт бас л олсонгүй. Арайхийж ням гаригийн өдөр 13 цагийн алдад олжээ. Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан нисдэг тэрэгтэй эрлийн хэсэг осолдсон “Ми-8”-ийг олж тогтоосон ч тэр хавьд нь аврагчдаа буулгаж амьд буй иргэдийн олсоор татаж нисдэг тэргэндээ авах гэсэн хэдий ч шатахуун нь хүрэлцээгүйн улмаас буцаад Улаанбаатарт ирэх нь тэр. Дараа нь осол болсон газар эмч, аврагчид нь төөрсөөр арай гэж газраа олж очоод эргээд Шадар сайдтай холбоо барьтал утасных нь цэнэг дуусчихсан гэж байгаа. Захын нэг наймаачны халаасанд явдаг сансрын холбооны утас манай төрд арай гэж олдсон ч цэнэг нь дуусчихаж байна гэнэ дээ.
Бид ийм л төртэй ард түмэн юмсанж
Осолдсон гал сөнөөгчид болон аврагчдыг аврах боломж байсан уу гэвэл байсан. Хамгийн гол нь цаг алдсан нь тодорхой байна. “Ми-8” алга боллоо гэсэн мэдээлэл авангуутаа цаг алдалгүй хайсан бол олон хүний амийг аврах боломж байлаа. Гэвч Монголын төр үүнийг хүссэнгүй. Эрх баригчдын хувьд улстөржиж хэрэлдэх, улс төрийн шийдэл хийх, бас дараа нь төрсөн өдрийн баярт явах нь л чухал байсан. Тиймээс тэд хайгаагүй, хайхыг ч хүсээгүй. Тэдэнд ард иргэдийнх нь амь нас ганц хундага дарснаас дор үнэлэгдсэний жишээ энэ. Үүнээс илүү доромжлол гэж байх уу. Бид ийм л төртэй ард түмэн юмсанж.
2001 онд УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг агсан болон НҮБ-ын элч төлөөлөгчид нисч явсан “Ми-8” нисдэг тэрэг мөн л осолдоход хэнтэй ч хариуцлага тооцоогүй. Зүй нь тэр үеийн Н.Энхбаярын Засгийн газар хариуцлагыг нь хүлээж огцрох ёстой байсан юм. Гэвч амьд үлдсний торгуул гэсэн шиг хоёр нисэгчийг нь буруутгаад өнгөрсөн. Гэтэл өнгөрсөн хоёрдугаар сарын 23-ны өдөр УИХ-ын гишүүн “Симба” Ц.Батаа Батлан хамгаалах яамны “Ми-8”-аар үнэг хөөж яваад осолдуулсан. Азаар хүний амь нас эрсдээгүй. Онгоц нь осолдчихоод байхад хээрийн буулт хийсэн хэмээн гүрийж байсан Батлан хамгаалахын сайд М.Сономпил, УИХ-ын гишүүн Ц.Батааг эвийлээд өнгөрсөн Д.Одбаяр сайдыг ч зүгээр өнгөрүүлэмгүй. Осолдсон “Ми-8” С.Отгонбаяр сайдын 1995 онд улсад 800 сая төгрөгөөр шахсан онгоц байсан юм билээ.
Төрд оногдсон ганц үүргээ биелүүлээгүй М.Энхболдын Засгийн газрыг одоо бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж, М.Энхболд, М.Энхсайхан, С.Отгонбаяр, М.Сономпил, Д.Одбаяр, Ц.Батаа нарыг УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татаж эрүүгийн хариуцлага хүлээлгэе. Мөн иргэд нь амь насаа алдчихаад, гашуудлын нулимс нь үерийн ус шиг урсаж байхад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Н.Энхбаяр Сүхбаатарын талбайд өөртөө зориулж баярын жагсаал хийлгээд баясч явсан байгаа юм. Энэ хүнийг улс төрд орсон цагаас Монголын төр булингартаж, өдөр ирэх тусам доройтож байгаа нь түүхэн үнэн. Байсхийгээд л төр, засаг бужигнаж, албан тушаалаа булаацал¬даж, хэрүүл маргаан үүсгэдгийн гол эзэн өнөөгийн Ерөнхийлөгч гэдгийг бүгд мэдэж, ойлгож байгаа. Пүрэв гаригийн хэрүүлийн алимыг Н.Энхбаяр л шидэж тэдний намынхан л энэ төрөөр тоглож суухад хүний алтан амь эрсдэж байж шүү дээ.
Энэ Засгийн газар уучлал гуйхгүй гэнэ
Ерөнхий сайд, Шадар сайд, Онцгой байдлын сайд нарын өмнө бяцхан жаалхүү бөмбөлзтөл уйлж байсан. Хүүгийн аавыг тэд аварч чадсангүй. Зүй нь тэд хүүд аавыг нь эсэн мэнд авчирч өгөх ёстой байсан юм. Түүний төлөө л төр оршин тогтнодог жамтай.
Ханиа, үрээ, ааваа, ахыгаа алдсан иргэдийнхээ өмнө энэ Засгийн газар уучлал гуйхгүй гэнэ. Улс даяар гашуудал зарлахгүй гэнэ. Төрийн тугийг бөхийлгөхгүй гэнэ. Ард түмнийхээ уй гашууг хуваалцахаас эрх баригчид, энэ төр ийнхүү татгалзав. Эрж хайж аварч хамгаалахаас татгалзсан тэд одоо ард түмнээ гашуудан эмгэнэхээс айж байна. Бас болоогүй Ерөнхий сайд “Тангараг өргөсөн цэргийн хүмүүс шаардлагатай үед эх орондоо амиа өргөдөг. Тэд эх орондоо амиа өргөлөө” хэмээн ярьж байхтай таарав. Юу гэсэн үг вэ. Агаар муу байхад, бас аюулгүй байдал нь хангагдаагүй онгоцоор нисгэчихээд, тэгээд өөрсдөө эрж хайхгүй цаг алдаж олон хүний амь насанд хүрчихээд одоо “Хохь чинь” гэж тавлаж байгаа хэрэг үү. Монгол Улсын Ерөнхий сайдын амнаас тийм үг энэ цагт уналаа гэж үү. Итгэмээргүй.
Гэвч амь үрэгдсэн 14 хүний ар гэрийнхэнтэй хамт ард түмэн зүрх сэтгэлээрээ гашуудаж бас тэдний сэтгэлд энэ төрийн туг аль хэдийнэ бөхийсөн. Тиймээс Монголын төрийг булингартуулж буй энэ эрх баригчдаасаа одоо салъя. Тэднийг улс төрийн тавцангаас арчъя. Эрдэнэт хүний амьнаас үнэтэй төр, засаг гэж байх учиргүй билээ.

Л.Мөнхбаясгалан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан