1990-ээд оны эхнээс хүмүүс ганзгын наймаанд явж эхэлсэн. Тэр үед ёстой л хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхдөг байсан гэдэг. Харин түүнээс хойш 20 гаруй жилийн дараах наймаачдын дүр зургийг өнгөрсөн баасан гаригт харлаа. Замын-Үүдээс Эрээн хүртэл дугаарласан машинууд ээлжээ хүлээн өдөржин зогсох аж.
ХЭДЭН ӨДРӨӨР ДУГААРЛАХ TOM ТЭРГҮҮД
Хилээр орохоор дугаарласан том тэргүүд 3-7 хоног хүлээдэг аж. Учир нь өдөрт хилээр 100 гаруй машин гарна. Тэрхүү том тэргүүд ихэвчлэн барилгын материал зөөдөг аж. Жолооч Н.Дэлгэр "Амьдралын төлөө юм хойно зүтгэж л байна. Ер нь энэ цаг үед ачаалал арай илүү байдаг. Дугаарлаж байгаа тэрэгнүүдийн өмнүүр оочер дайрч орох боломжгүй. Хятадын талаас дугаарлаж буй машинуудын серийн дугаарыг бүртгэж аваад оруулдаг" гэж ярьсан юм.
Халуун наранд өдөржин хүлээж зогсох машинуудаас гадна ачаагаа ачаад тээшинд ачуулахаар хүлээж буй машинууд ч олон байсан. Барилгын материал ачсан том тэргүүд мөн л 3-4 хоногийн дотор тээшинд ачдаг байна.
Сүүлийн үед төмөр зам ачааллаа дийлэхээ больсны тод жишээг Замын-Үүдэд дугаарлаж буй ачааны машины цуваанаас харж болох аж. Тэрхүү хүлээгдэж буй ачааны өртөг нийслэлд орж ирээд хэд дахин нугаларч иргэдийн гарт хүрдэг байна. Хүн, ачаа тээвэрлэж зөөдөг жижиг тэрэгнүүдийн цуваа ч тасралтгүй үргэлжлэх аж. Тэрхүү машинууд хилээр гарахын тулд ачаалал ихтэй үед 2-3 цаг зогсох нь энүүхэнд гэнэ.
Жолооч С.Батмөнх "Харин нэг үеэ бодвол эмх замбараатай арай л дээр болсон. Түүнээс хэцүү байсан үе бий. Ид ачааллын үе гэдэг нь хичээл эхлэхээс өмнөхөн, шинэ жил, цагаан сарын өмнө байдаг. Бид ч энэ үеэр хэдэн төгрөг хийж авдаг юм" гэлээ. Нэг жижиг тэргэнд 5 хүн суудаг байна. Хятадын хилээс нааш гарахад харин хүн байхаас илүү ачаа тээш элбэг байдаг бололтой. Хил гарах гээд зам дагаад алхаж яваа хүмүүс хоосон яваа машины жолоочоос "Суугаад гарчихъя. Ачаагаа явуулчихсан юм" хэмээн царайчилна. Ачаалал ихтэй үеэр Хятадын хил улам чангардаг бөгөөд орж гарч буй автобусыг суудлын тоогоор хүн суулгасан эсэхийг нягтлан шалгадаг аж. Харин нэг хүн л илүү бол буцаад Монголын хил дээр очиж илүү хүнээ буулгаад ирэх шаардлагыг тавьж байгаатай тааралдсан. Харин хил гарахаар цагтай уралдаж буй наймаачид нь гуйгаад суусан хүнийг ад шоо үзэх нь энүүхэнд аж.
АВТОБУС 8000 ТӨГРӨГ, ТАКСИ 100 ЮАНЬ
Сайн үйлчилгээ ямар байх ёстойг тэндээс харж болохоор. Галт тэрэгнээс бууж амжаагүй байхад ачаа тээшийг нь зөөж гүйлдэн өөрсдийн машинд тухтай зорчоорой хэмээн урих юм. Эрээн хүртэлх шугамын автобус нэг хүний зардал 8000 төгрөг болон халтуурын таксинууд /УАЗ 469 машин болон зөв талдаа рультай жийп/ 100 юаниар хил гаргадаг байна. Тэд наймаачид болон энгийн зорчигчдийг төвөггүй танина.
Замын-Үүд болон Эрээн хотын хөгжил өдөр шөнө шиг ялгаатай. Зорчигчдийг хилээр орж, гарах тоолонд урд хил тав, таван юань авдаг бол манайх гарахад нь 1000 төгрөг авдаг. Гэтэл наймаачид нь "Огт юм хийдэггүй байж яах гэж мөнгө авдаг юм бэ" хэмээн хэдэрлэх ч Хятадын хил дээр дуугайхан шиг зогсоод мөнгөө төлж байхтай тааралдсан юм.
Нарантуул захын наймаачин Б.Энхтуяа "Өдийд юмны үнэ нэмэгдсэн байдаг. Мөн бусад үеийг бодвол чанар муутай бараа элбэг болдог үе. Гэвч сургууль цэцэрлэгийн хүүхдийн юм бэлдэх гэж байгаа болохоор харж байгаад аль гайгүйг нь авахыг хичээнэ. Ер нь хужаа нар их муухай хүмүүс. Манай наймаачид тэднийг тэтгэсээр байгаад цадчихсан" гэж ярьж байлаа.
Үнэхээр Эрээний зээлээр явахад зогсоо зайгүй шаагилдсан хүмүүс "Сайн найзаа брэндийн чанартай бараа аваа. Хамгийн сайн нь шүү" гэцгээнэ. Харин үзэж байгаад авалгүй явчихвал "Авахгүй бол хамаагүй хурдан яваа. Мангар монгол" гэж хэлэх нь ч сонсогдоно. Үүнийг хараад сэтгэл эмзэглэж явав.
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихээр олон ажил хийгдэж байгаа. Үр дүнгээ өгч буй нь ч бий. Гэтэл өөрсдөө хийж чадах зүйлээ хүний нутгаас элдвээр хэлүүлэн байж чанаргүй, муу бараа зөөх хэрэггүй мэт санагдсанаа нуух юун.
Нарантуул захын наймаачин Г.Мөнх-очир "Барааны хувьд сайн, муу янз бүр бий. Гэхдээ энэ хятадууд манай наймаачдын хүчинд хөлжиж бас хөгжиж чадсан улс. Уг нь шөнөжин ажилладаг байсан бол одоо өглөөнөөс орой 18:00 цаг хүртэл ажилладаг болсон. Мөн наймдугаар сарын 15-наас есөн сарын эхэн хүртэл, арванхоёрдугаар сард гурван долоо хоног орчим тэгээд цагаан сарын өмнө оодроод байдаг юм" хэмээн зэвүүцэнгүй ярьж байсан. Наймаачдын хөлд дарагдсан Замын-Үүдийн автовокзал ёстой л түм түжигнэж бум бужигнаж байлаа.
Д.Оюунчимэг