Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлтэй хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаанд шалгалт хийсэн байна.
Уг шалгалтад хангалтгүй үнэлгээ авсан холбоодын үйл ажиллагааг нь зогсоох болон арга хэмжээ авахаар болсон байна. Энэ талаар тус холбооны хэвлэл мэдээллийн ажилтан Д.Цээсэдээс тодрууллаа.
-Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа СӨХ-дод шалгалт хийсэн байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Улаанбаатар хотноо үйл ажиллагаа явуулж буй СӨХ-ны төвшин тогтоох шалгалтыг хийлээ. Энэхүү шалгалтад Сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн гишүүн 342, гишүүн бус 162 СӨХ хамрагдсан.
-Шалгалтаар ямар ямар зөрчил илэрсэн бэ?
-СӨХ-ны шалгалтыг 25 үзүүлэлтээр явуулдаг журамтай. Сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн гишүүн СӨХ-үүдээс зургаан хувь буюу 18 нь бүрэн хангалттай, 84 хувь буюу 291 нь хангалттай, 10 хувь буюу 33 хувь нь хангалтгүй үнэлгээ авсан. Харин манай зөвлөлийн гишүүн бус СӨХ-дын 27 хувь буюу 43 нь хангалттай, 74 хувь буюу 119 нь хангалтгүй үнэлгээ авсан.
Үүнээс харахад манай гишүүн СӨХ-дын 33 нь хангалтгүй үнэлгээ авч байхад гишүүн бус СӨХ-ийн 74 нь хангалтгүй үнэлгээ авч байгаа юм. Өөрөөр хэлбэл, СӨХДЗ-ийн гишүүн газруудын дийлэнх хэсгийн үйл ажиллагаа тогтмолжин хэвшиж, засвар үйлчилгээний чанар, орчны тохижилт, суугчдын тав тух, эрэлт хэрэгцээг хангаж буй байдал мэдэгдэхүйц дээшилсэн нь харагдсан.
Харин гишүүн бус СӨХ-доос дийлэнх нь хангалтгүй үнэлгээ авсан нь оршин суугчдаасаа хол хөндий, хамтарч ажилладаггүй, хурлыг тогтмол хийдэггүй, ор нэр болгодог, подвалын ашиглалт хангалтгүй, мэргэжлийн байгууллагуудтай байгуулсан гэрээний үүргээ дутуу биелүүлдэгтэй холбоотой гэж шалгалтынхан дүгнэсэн байгаа.
-Энэ шалгалтад хангалттгүй дүн авсан СӨХ-дыг татан буулгахаар болсон гэсэн?
-Хуульд СӨХ-г татан буулгах талаар тусгасан байдаг. Барилга байшин нурсан тохиолдолд СӨХ-г татан буулгадаг. Эсвэл гишүүд нь бүгд хуралдаж СӨХ-г татан буулгаж болдог. Өөрөөр хэлбэл, суугчдаас сонгогдсон СӨХ-ны дарга болон гишүүдийг оршин суугчдын хүсэлтээр сольж болно. Гэхдээ манай гишүүн СӨХ-дод манайхаас арга хэмжээ авч болно.
-Тэгвэл гишүүн бус СӨХ-дод хаанаас ямар арга хэмжээ авдаг юм бэ?
-Энэ СӨХ-дтой оршин суугчид арга хэмжээ тооцох хэрэгтэй. Бидний хувьд хариуцлага тооцох эрх байхгүй. Яагаад гэхээр манай гишүүн бус СӨХ болохоор. Өөрөөр хэлбэл, нам бус хүнийг нэг намаас шийтгэж болохгүйтэй адил. Харин гишүүн СӨХ-дод манайхаас шаардлага өгөх гэх мэт олон арга хэмжээг авдаг.
-СӨХ-г байгуулахад ямар ямар бичиг баримт бүрдүүлдэг юм. Хаанаас зөвшөөрөл олгодог юм бэ?
-Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдалд нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлын эд хөрөнгийн тухай хууль байдаг. тухайн хуульд дөрвөөс дээш айлтай нийтийн орон сууцанд СӨХ байгуулж болно гэж заасан байдаг.
Тухайн байшинд СӨХ байгуулах юм бол тухайн орон сууцанд байгаа бүх айл автоматаар СӨХ-ны гишүүн болдог. СӨХ байгуулах албан бичгээ дүүрэгт өгдөг. Энэ шалгалаар бичиг баримтын зөрчил их гарсан.
Өөрөөр хэлбэл, дүүргүүд ямар ч хяналтгүй СӨХ-ны гэрчилгээг олгосон байгаа. Тэдгээр СӨХ нь шалгалт хийх гээд очихоор зарим нь холбогдох эзэн байхгүй, хаана байрладаг нь ч тодорхойгүй газар олон байсан.
Э.Пагмадулам