gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.31
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.31
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.31
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Цахим иргэний үнэмлэхийн давуу тал их”

Нийгэм
2011-11-22
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2011-11-22
“Цахим иргэний үнэмлэхийн давуу тал их”
Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт иргэний цахим үнэмлэхийн загварыг баталсан.

Үүний дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдлагууд сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийж, иргэний цахим үнэмлэхийн талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр УБЕГ-ын дарга Л.Мөнхбаатартай ярилцлаа.

-Хүн амын шинэчилсэн бүртгэл 98 хувьтай гарсан гэж мэдээллээ. Үлдсэн хоёр хувьд нь ямар хүмүүс байгаа бол. Ер нь иргэний шинэчилсэн бүртгэлийг амжилттай хийснээр цахим үнэмлэх олгох бэлтгэл ажил хангагдсан гэж ойлгож болох уу?
-Хүний хөгжил сангийн тухай хууль, Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэл явуулах тухай УИХ, Засгийн газрын шийдвэрүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэний шинэчилсэн бүртгэлийг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа.

Энэ оны арваннэгдүгээр сарын 1-ний байдлаар 16 ба түүнээс дээш насны иргэдийн 98.0 хувь буюу 1.925.772 иргэн Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаад байна. Иргэний шинэчилсэн бүртгэлийг үе шаттайгаар явуулж, гадаадад байгаа иргэдээ ч бүртгэсэн. Бүртгэлийн ажлыг өнгөрөгч гуравдугаар сарын 23-ны өдөр БНСУ-аас эхлүүлснээс хойш одоогоор дэлхийн 20 гаруй улсад энэ ажлыг хийж нийт 26.054 иргэнийг бүртгэлд хамруулаад байна.

Олон улсын жишгээр манай улстай ойролцоо тооны хүн амтай улс орнууд ийм ажлыг 4-5 жилийн хугацаанд хийж дуусгасан туршлага байдаг. Гэтэл бид үндсэндээ таван сарын дотор иргэдээ шинэчилсэн бүртгэлд хамруулж чадсан. Тиймээс цахим үнэмлэх олгох ажлын эхлэл амжилттай тавигдсан гэж ойлгож болно.

-Иргэний цахим үнэмлэхийг хэзээнээс хэвлэж эхлэх вэ?
-Монгол Улсын иргэний цахим үнэмлэхийг өнгөрөгч аравдугаар сарын 26-наас 2012 оны зургаадугаар сарын 20-ны хооронд иргэний шинэчилсэн бүртгэлийн мэдээлэлд суурилан 484 бүртгэлийн анхан шатны нэгжээр дамжуулан Монгол Улсын иргэн бүрт шууд олгохоор төлөвлөж байна. Ирэх сард иргэний цахим үнэмлэх хэвлэх үйлдвэр, тоног төхөөрөмжийг оруулж ирэх юм.

Бид өнгөрсөн онд Хүний хөгжил сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд иргэний шинэчилсэн бүртгэлийг явуулж, иргэдийн төрсний болон иргэний үнэмлэхийн байнгын оршин суугаа хаягийн бүртгэлийг шинэчлэн бүртгэж, иргэний хурууны хээний болон дижитал зургийн санг үүсгэн үнэмлэх олгох мэдээллийн дэд бүтэц, суурийг бүрдүүлсэн.

Мөн Монгол Улсын 2.7 сая хүний 15 сая 483 мянга 773 архивын баримтыг иргэн бүрээр хувийн хэрэгжүүлэх томоохон ажлыг дуусгаад байна.

-Иргэний шинэ үнэмлэх авахад хэдэн төгрөг төлөх вэ. Үнэмлэхийн хугацаа дуусаагүй бол авахгүй байж болох уу?
-Засгийн газраас санаачлан хийж байгаа ажил болохоор эхний ээлжид хүн бүрт иргэний цахим үнэмлэхийг үнэгүй олгоно. Харин паспортоо алга болговол одоо мөрдөж байгаа тарифын дагуу дахин олгоно гэж төлөвлөсөн. Иргэний үнэмлэхийн хугацаа дуусаагүй байсан ч заавал цахим үнэмлэх авах ёстой. Энэ нь эргээд сонгуульд оролцох эрхийг нь баталгаажуулахад хэрэгтэй юм.

-Иргэний үнэмлэхийг чиптэй болгож байгаа юм байна. Харин хувь хүний тухай ямар мэдээлэл цахим үнэмлэхэд байрших вэ?
-Тухайн хүний овог, нэр, төрсөн он, сар, өдөр, гарын үсэг, үнэмлэхний дугаар гээд одоо байгаа иргэний үнэмлэх дээр байрладаг мэдээллүүд байна. Дээр нь биеийн давхцалгүй өгөгдлийн мэдээлэл буюу гарын хурууны хээ, үнэмлэх олгосон байгууллагын нэр, олгосон он, сар, өдөр, иргэний бүртгэлийн дугаар, тусгай тэмдэглэгээ зэргийг байрлуулна.

-Тусгай тэмдэглэгээ гэдэгт хүний өвчний түүх, ял шийтгэл эдэлж байсан эсэх зэрэг хувийн нууцтай холбоотой мэдээллүүд багтах уу. Ийм нөхцөлд мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ?
-Өвчний түүх, ял шийтгэлийн мэдээллийг энд оруулахгүй. Иргэний үнэмлэхийн гадна талд байрласан мэдээллүүд бүгд чипэд багтана. Энэ нь багтаамжийнх нь 25-30 хувьтай тэнцэх юм. Нийт багтаамж нь 72 килобайт.

Одоогийн байдлаар Иргэний бүртгэлийн мэдээллийн санд ХХЕГ, ЦЕГ, ТЕГ, ГИХАЭГ болон байнгын ажиллагаатай хилийн 25 боомт, 21 аймгийн улсын бүртгэлийн хэлтэс, Нийслэлийн бүртгэлийн газар, есөн дүүргийн иргэний бүртгэлийн тасаг зэрэг 61 нэгж сүлжээгээр холбогдон харилцан мэдээлэл солилцон ажиллаж байгаа. Дээр дурдсан байгууллагууд тухайн хүний зөвшөөрлөөр цахим үнэмлэхийн санах ойн мэдээлэлд нэвтэрнэ. Мэдээж иргэд зөвшөөрч пин кодоо хэлсэн тохиолдолд шүү дээ.

-Иргэний үнэмлэхийг хуурамчаар хийх үйлдэл цөөнгүй гардаг. Цахим паспортыг хуурамчаар хийх боломжийг хаасан ямар нууцлалыг өөртөө агуулсан бэ?
-Хуурамчаар хийх хууль бус тохиолдол гардгийг үгүйсгэхгүй. Ямартаа ч бид олон улсын стандартад нийцсэн шинэ технологийг цахим иргэний үнэмлэхийн хэвлэлтэд нэвтрүүлсэн.

Тухайлбал, холограмм, солонгон хэвлэл, мушгирсан хээ, өөрчлөгдөх лазер дүрс, нууцлалын цонх, хөдөлгөөнт хээн хэвлэл, гэрэлд өөрчлөгдөх хэвлэл, лазер зураг зэргийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Мөн ажилтнуудынхаа хариуцлагыг өндөрсгөсөн. Сүүлийн жилд энэ төрлийн хэрэг гараагүй.

-Сонгуулийн үеэр нэг хүн хоёр удаа санал өгөх тохиолдол гардаг. Мөн нас барсан хүний нэрээр сонгуульд оролцсон тохиолдол гарч байсан. Энэ асуудлыг яаж шийдвэрлэсэн бэ?

-Иргэний цахим карт чип буюу санах ойтой болсны нэг давуу тал нь энэ юм. Тухайн хүн нэг удаа сонгуульд санал өгөхөд иргэний үнэмлэхийн чипэн дэх санал өгөх эрх нь хаагддаг. Тэгэхээр тэр хүн дахин санал өгөх боломжгүй.

-Одоо ашиглаж байгаа иргэний үнэмлэх хуулрах, хугарч гэмтэх тохиолдол гардаг. Шинэ иргэний үнэмлэхний эдэлгээ хэр вэ?
-Хүн өдөрт нэг удаа иргэний үнэмлэхийнхээ чипийг уншуулна гэж бодохоор 10 жил гэмтэхгүй гэж үзсэн. Дээр нь иргэний цахим үнэмлэхийн их биеийг поликарбонат гэдэг материалаар хийж байгаа. Поликарбонатыг гаднын улсуудад сум нэвтэрдэггүй шил, нисэх онгоцны гадна талыг хийхэд ашигладаг юм билээ.

-Иргэний үнэмлэхийг шинэчилснээр ямар давуу талтай вэ?

-Төрийн үйлчилгээг иргэд цахим хэлбэрээр түргэн, шуурхай, чирэгдэлгүй хүргэх боломжтой. Бүртгэл, мэдээллийн үнэн бодит сан бий болж мэдээллийн давхардал, бүртгэлийн зөрүү арилна. Мөн Цахим Засгийн газрын үндсэн цөм систем буюу цогц бүртгэл, мэдээллийн систем бий болох юм. Иргэний мэдээллийг агуулсан цахим ой санамж бүхий иргэний үнэмлэх нь мэдээллийн системд нэвтрэх түлхүүр болно. Бас иргэний үнэмлэхийг хуурамчаар хийх зэрэг хууль бус үйлдэлтэй тэмцэхэд томоохон алхам болно.

Д.Мягмаржаргал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан