Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын үндэсний аян эхлүүлжээ.
Тус аянд нийслэлийн есөн дүүргийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид хамрагдах бөгөөд аяны хүрээнд сурагчдад мэргэжлээ зөв сонгох талаар зөвлөгөө, мэдээлэл өгөхийн зэрэгцээ амьдралын бодит баталгаа бол мэргэжлээ зөв сонгох юм гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.
Аяны нээлтэд Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 33, 48, 85 дугаар сургуулийн төгсөх ангийн нийт 500 орчим сурагч хамрагдлаа.
Нээлтэд УИХ-ын гишүүн Д.Гантулга, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, тус газрын Залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж, МОХ-ны дэд Ерөнхийлөгч З.Төмөртөмөө нар оролцож мэргэжил сонголтын талаар өөр өөрийн дурсамж, туршлагаасаа хуваалцав.
2016-2017 оны хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын дунд сургуулийг 37 мянга гаруй сурагч төгсөнө. Боловсролын хүрээлэнгээс хийсэн “Ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад мэргэжлийн баримжаа олгох нь” төслийн судалгаагаар сурагчдын 82.2 хувь нь мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт мэдээлэл хэрэгтэй хэмээн хариулсан нь мэргэжил сонголтын талаарх мэдээлэл сурагчдад нэн чухлыг нотолж байна.
Тиймээс төгсөх ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох нь тэдний амьдралын бодит баталгаа болохоос гадна Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэрт байдал хангагдах хүчин зүйл болох юм. “Ирээдүйн эзэд” аян нийслэлийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 3-наас тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.