Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд Улаанбаатар хотыг телекамерын хяналтад бүрэн авснаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэргийг илрүүлэх, иргэдийг амар тайван амьдрах “Аюулгүй хот” төслийг хэрэгжүүлэхэд чухал ахиц авчирна гэж үзэж байгаагаа хэлжээ.
Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн талбайд төсвийн болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар 1483 камерыг 2011 оноос хойш байрлуулж эхэлсэн аж. Уг камерыг нийслэлийн цагдаагийн газрын 56 албан хаагч хянадаг.
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд “Камерын хяналтыг ашигласнаар 2016 оны эхний арван сарын байдлаар 42 гэмт хэргийг үйлдэл дээр нь барьж, 163 захиргааны зөрчил илрүүлсэн. Энэ тоо нь гэмт хэрэг гарсан үйлдэл дээр нь хугацаа алдалгүй илрүүлсэн хэргийн статистик тоо.
Харин хэрэг гарсны дараа болон гэмт хэргээс урьдчилан сэргийлж арга хэмжээ авсан хэргийн тоо хэдэн мянгаар тоологдоно. Түүнчлэн гэмт хэргийг нөхөн илрүүлэх арга хэмжээ авахаас гадна иргэдийн хүсэлтийн дагуу эд зүйлээ алдсан, дээрэмдүүлсэн зэрэг хэргийг илрүүлж ажиллаж байна. Саяхан Баянзүрх дүүргийн 130 камерын асуудлыг Засаг дарга шийдэж өгч одоогоор хэвийн ажиллаж байгаа. Харин өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 1483 камер байдгаас 376 нь эвдрэлийн улмаас ажиллахгүй байгаа юм. Эдгээр камерыг засч, солиход шаардлагатай төсвийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсч байна” гэсэн юм.
Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “Хотын гудамж талбайд байгаа камеруудыг цэгцлэх асуудалтай санал нэг байна. Цаашид тавих камерыг нэгдсэн системтэй болгож хянаж байх шаардлагатай. Эхний удаад нийслэлээс тавьсан камеруудын засварын хөрөнгө гаргаж засварлуулсан нь зөв байх гэж бодож байна. Харин дүүрэг бүрт байгаа камеруудын засварын ажлыг тухайн холбогдох дүүрэг нь хариуцаж байвал яасан юм бэ. Удахгүй дүүргүүдийн төсвийг батлах гэж байгаа шүү дээ. Үнэхээр хуучирсан камерыг засах биш сольсон нь дээр болов уу” гэсэн санал гаргалаа.
Теле камерын хяналтыг нэг дор төвлөрүүлж, засвар, хяналт, үйлчилгээг Улаанбаатар хотын цагдаагийн газар авч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд ахиц авчрах ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ. Мөн теле камергүй газруудыг камержуулах нь зөв гэсэн шийдвэрийг гаргалаа. Шинэ оны босгон дээр ажиллахгүй байгаа камеруудыг засварлаж, хэвийн үйл ажиллагааг нь хангах, шинээр камержуулах байршлыг тогтоох зэрэг ажлууд хийхийг Улаанбаатар хотын цагдаагийн газарт үүрэг болгов. Баянзүрх дүүрэг теле камерын бүрэн хяналтад орсон гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газраас мэдээллээ.