Нийслэлийн Түргэн тусламжийн төвд цахилгаан цэнэг сэдээлтээр зүрхний хэмнэлийг засдаг автомат дефибриллятор /олон улсад AED буюу Automated external defibrillator гэж нэрлэдэг/ аппаратыг бэлэглэжээ.
Энэхүү аппарат нь монгол заавартай учир цаашдаа олон нийтийн газруудад байршуулснаар энгийн иргэн ашиглах боломжтой гэдгийг Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн сургалтын менежер Б.Тэгшжаргал хэллээ.
Зүрхний олон төрлийн өвчин болон түүнээс үүдэлтэй уналт таталтын үед ашиглах боломжтой энэхүү аппаратыг олон улсад эрүүл мэндийн байгууллагуудаас гадна олон нийтийн цугладаг үзвэр, үйлчилгээний газрууд, худалдааны төв, оффис, зочид буудлуудад байршуулсан байдаг байна. Ингэснээр зүрх нь зогсох эрсдэлтэй өвчтөнийг хамгийн ойр байгаа энгийн иргэн аппаратыг ашиглан амийг нь аврах боломжтой юм байна.
AED аппаратыг Нийслэлийн Түргэн тусламжийн төвд нийлүүлсэн "Ашид Буян" компанийн ерөнхий захирал Т.Алтангэрэл:
"Уг аппаратыг анх удаа монгол хэл дээрх аудио заавар болон аппаратан дээрх монгол бичилттэйгээр ашиглах боломжтой боллоо. Автомат дефибрилляторыг монголоор "зүрхийг автоматаар сэдээгч" гэж нэрлэсэн.
Монголд хэрэглэж байгаа бусад тоног төхөөрөмжүүдтэй харьцуулахад хүүхэд болон том хүнд хэрэглэх боломжтой. Мөн тухайн аппаратыг ашиглах үед 20 гаруй минутын бичлэгийг хадгалж авах юм. Энэ нь аппаратыг ашиглах үед ямар үйлдэл болсон, ямар хүнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн, ямар шок ток өгч өвчтөнийг босгосон бэ гэсэн мэдээллүүдийг хадгалж авдаг" гэлээ.
Тус аппаратны талаар Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн сургалтын менежер Б.Тэгшжаргал анхан шатны ойлголт өглөө.
-Бид зөвхөн кинон дээрээс л харж байсан энэ аппарат ямар үйлчилгээ, ашиг тустай талаар тодорхой тайлбарлахгүй юу?
-Энэ аппаратын хамгийн гол давуу тал нь цэнэгийн сэдээлтээр зүрхний хэмнэлийг засаж осолдогчийг нас барах үеэс нь авардаг. Хүний амьсгал зогсоод агшилтын байдлаа алдаад эхний 5-6 минутад жирэлзэх буюу хэмнэлийн байдал руу шилждэг. Энэ жирэлзэх хэмнэл 5-6 минут үргэлжлээд яваандаа зүрх зогсдог. Тэгвэл энэ аппаратыг ашиглаж, хамгийн ойр байгаа хүн тусламж үзүүлснээр тухайн хүний амь аврах боломжийг хугацаанаас хамаараад 90 хүртэлх хувьд хүргэж болдог. Жирэлзэж байгаа зүрхийг цахилгаан цэнэг сэдээлтээр цохиулснаар зүрх эргээд өөрөө хэвийн үйл ажиллагаанд орж чаддаг.
-Аппаратны гол давуу тал нь?
-Автомат гэдгээрээ энэ аппарат өөрөө хүнээ үнэлээд тусламж үзүүлж байгаа хүндээ юу хийхийг нь тайлбарлаж зааж өгдөг. Дээр нь монгол хэлтэй болсон. Улс болгон өөрийн хэл дээр энэ аппаратыг ашигладаг. Учир нь тухайн улсын жирийн иргэн хүртэл энэ аппаратыг ашиглаж болдог юм. Манайд зөвхөн англи хэл дээр эрүүл мэндийн мэргэжлийн хүмүүс ашигладаг байсан. Олон улсад олон нийт цугласан газар болгон энэ аппарат байрлаж байдаг. Тэгэхээр энэ нь анхны тусламж гэхээсээ илүү хүний амь авардаг тусламж үзүүлэх аппарат юм. Мөн хүүхэд болон насанд хүрэгч аль алинд нь ашиглах боломжтой.
Энэ зөвхөн яаралтай тусламжийн төвүүдэд л байрладаг. Өрхийн, дүүргийн болон гуравдугаар шатлалын эмнэлгүүдэд энэ аппарат байдаггүй.
Эрүүл мэндийн яам болон шийдвэр гаргах эрх бүхий байгууллагууд хүлээн зөвшөөрөөд энэ аппарат үнэхээр хэрэгтэй гэдгийг мэдээд эхний ээлжинд эмнэлгүүдээ хангачихвал дараагийн удаа олон нийтийн үзвэр үйлчилгээний газруудад байршуулах боломжтой болох юм.
-Хүмүүс энэ аппаратыг буруу хэрэглээд хүний аминд хүрчихвий гэсэн айдас байж магадгүй?
-Энэ аппарат зөвхөн тусламж үзүүлэгчийг юу хийхийг хэлээд өгнө. Тухайн хүн аппаратын дагуу тухайн үйлдлүүдийг хийх юм. Аппарат өөрөө хүнээ үнэлээд аврагдах боломжтой эсэхийг оношлоод гаргаад өгчихдөг. Тэгэхээр энэ аппаратаар буруу зүйл хийжээ гэсэн ойлголт байхгүй. Аппарат 100 хувь алдаагүй оношилдог, өөрөө ямар хүчээр цохиулах вэ гэдгээ тооцоолж цохидог. Тиймээс аппарат ямар нэг аюулгүй гэдгээрээ 100 хувь батлагдсан. Дээр нь манайхан үүнийг эмнэлгийн ажилчид л мэдэх ёстой гэж ойлгодог. Энийг иргэн болгон сурч мэдсэн байх ёстой. Нэг талаар иргэн хүний үүрэг юм. Болж өгвөл хүүхдүүдэд сургуульд байхаас нь эхлээд заагаад өгчихвөл хүн болгон ашиглана.
-Энэ аппаратыг ажиллуулахын зэрэгцээ хажууд нь хүчилтөрөгч шахаад байсан. Энгийн хүн ч тэгэх шаардлагатай юу?
-Энэ бол эмнэлгийн зориулалттай амьсгалыг дэмжих амбу юм. Эмнэлгийн бус нөхцөлд цээж шахалтыг хийгээд, энийг орлуулж ам руу нь үлээх аргачлалаар хийж болдог. Гэхдээ тухайн өвчтөний ам руу үлээх боломжгүй тохиолдолд энэ аппаратыг цээжинд нь наагаад цээж шахалт хийсэн байхад л болно.
-Түргэн тусламжийн машин болгонд энэ аппарат байдаг гэсэн. Хоногт хэчнээн машин үйлчилгээд гардаг вэ?
-Түргэн тусламжийн төвийн, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дөрвөн салбараас 24 цагт 15 машин гарч тусламж үйлчилгээ үзүүлдэг. Нийтдээ хоногтоо 55-60 машин тусламж үйлчилгээ үзүүлж байна. Автомашин болгонд энэ аппарат байж байдаг. Гэхдээ монгол биш англи заавартай.
-Баярлалаа.