Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн үйл ажиллагааны нээлт боллоо.
Нээлтийн ажиллагаанд Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, нийслэлийн Онцгой комиссын дарга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, Дэлхийн зөн олон улсын байгууллагын төлөөлөл болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Тус төв болзошгүй гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах болон аврах мэдлэг, дадлыг иргэд, олон нийтэд олгож, сургалт, дадлагад хамруулах юм.
Тухайлбал, газар хөдлөлтийн гамшгийн зарлан мэдээллийн дохиогоор ажиллаж, объектыг орхин хэрхэн аюулгүй орчинд гарах, өөртөө болон бусдад эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглаж сурах зэрэг иргэдийн мэдвэл зохих анхан шатны мэдлэг, дадлыг олгох аж.
Тус төв жилдээ 750 мянган иргэнийг сургалтад хамруулах бүрэн боломжтой гэдгийг мэргэжлийн хүмүүс тодотгож байлаа.