Таван жил гаруйн өмнө дуу шуутай батлагдсан ч хөрсөндөө бууж чадаагүй Инновацийн тухай хуулийг УИХ- ын гишүүн Н.Учрал "эрхтэн дутуу" хэмээн баасан гарагийн чуулган дээр ийн тодорхойлсон нь салбарынхны загатнасан газар маажиж орхив. Хэрэв уг хуулийг даган хэрэгжих учиртай гол хоёр журмыг “тайрч” хаяагүй бол өнөөдөр нэгээс дээш тэрбум төгрөгийн үнэлгээтэй олон арван бизнес цэцэглэх экосистем хэдийнэ бүрэлдсэн байх боломж хангалттай байв.
Гарааны бизнесээ амжилттай хэрэгжүүлээд явж буй 70 компани Монголд байна
Харамсалтай нь, Инновацийн тухай хуульд сан байгуулах тухай тусгахдаа субьект нь тодорхойгүй буюу эзэн биегүй, заалт төдий орхисон нь төрөөс гарааны бизнесийг дэмжих хөшүүргийг хөсөр хаясан хэрэг болжээ. Нөгөө талд их, дээд сургуулиудын дэргэд эх барьж, бойжуулж болох гарааны бизнесийг зөвхөн шинжлэх ухааны байгууллагад хамаатуулан явцуурхсан. Энэ нь мөн л эдийн засгийг урагш чирэх тус салбарт тус биш, гай болж орхижээ. Тийм ч учраас өнөөдөр энд төрийн зохицуулалт гээд байх зүйл бараг алга.
ЖИЛД ЗУУ ЗУУГААР МЭНДЛЭХ СТАРТ-АП ТӨСӨЛ
Хэрэв Марк Закерберг Монголд төрсөн бол өнөөдөр фейсбүүк компани энэ хорвоод мэндлээгүй гэх хошигнол үнэний ортой. АНУ-ын SNP500-гийн сагсанд багтдаг, эдийн засгийнх нь нүүр царай болсон тэрхүү том компаниудын 75 хувь нь таваас доош настай. Энэ нь технологийн хүчээр богино хугацаанд их хэмжээний баялаг бүтээх боломжтойг илэрхийлнэ. Тийм ч учраас улс орон бүр энэ салбарт соронзон мэт татагдаж, хүч, хөрөнгө хаяж байна.
Холын Америкийг болиод Ази тивийн орнуудаас Сингапурыг авч үзье л дээ. Улаанбаатараас жижигхэн газар нутагт таван саяулаа оршиж буй энэ улс байгалийн арвин баялаг нөөц гээд байх зүйлгүй хэрнээ 360 гаруй тэрбум ам.долларын ДНБ-тэй болтлоо тэлсэн нь технологийн салбараа хөгжүүлсэнтэй холбоотой. Ингэхдээ дэлхийд технологиор цахиур хагалж буй Израйлын жишгийг хөрсөндөө буулгасан байна. Өөрөөр хэлбэл, төрөөс технологи, инновацийн салбарт зориулж тусгай сан байгуулсны дараа гаднын хөрөнгө оруулалтыг татжээ. Израйль улс анх 100 сая ам.долларын санг өөрсдөө үүсгэсэн нь нэг тэрбум ам.доллараар хэмжигдэх хүртлээ томорсон аж. Тус улс өдгөө АНУ-ын технологийн томоохон компаниудын оюуны өмчийг эзэмшиж байна.
Ганцхан жишээ татъя. Америкийн төдийгүй олон улсын томоохон хэвлэлүүд долоо хоног бүр Uber-ийн ашиг орлого нэмэгдэж буй талаар, босгосон хөрөнгийнх нь хэмжээг дуу алдан шагших болсон. 2009 онд байгуулагдсан цагаасаа хойш унаа дуудлагын энэхүү старт-ап компани 15 тэрбум ам.доллар босгох төлөвлөгөөгөө алхам алхмаар хэрэгжүүлсээр. Өдгөө зах зээлийн үнэлгээ нь 68 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ бол Монгол Улсын эдийн засгийг бараг зургаа нугалах хэмжээний хөрөнгө бөгөөд хоёрхон залуугийн тархины потенциалын хүч.
Ийм хэмжээний потенциалтай “толгой” манайд олон. Албан бус тооцоогоор программ зохиож, хөгжүүлдэг ур чадвартай 300 залуу бий. Жилд гарааны бизнесийн 200-500 төсөл, шинэ санаа “мэндэлдэг” гэсэн ч тоо байна. Харин тэднийг торних экосистемийн орчин Монголд бүрэлдээгүйгээс зарим нь амьгүй болж, нэг хэсэг нь инкубатортоо өтлөх аж.
ХОЛЫН ЭКОСИСТЕМ
Экосистем хэмээх үгийг хэд хэд дурдсаныг анзаарсан байх. Энэ бол технологийн шийдэл бүхий гарааны бизнес хөгжих суурь нөхцөл. Үүнд, программистуудын ур чадвар, нягтрал буюу гарааны бизнест хамтрах нөхцөл, соёл ба энэ талаарх мэдлэг, хэрэглээ, эрх зүй, мэдээж хөрөнгө оруулалт. Монголын хувьд энэ бүхэн дээр нэмэх нь харилцаа холбоо буюу интернэтэд холбогдсон байдал. Монгол Улсын старт-ап, энтрепренёршипийн экосистемийн өнөөгийн байдлын талаар 500 орчим хүний дунд явуулсан бичил судалгаагаар дээд дурдсан экосистемийн шалгуур зургаан үзүүлэлтийг 80-аад дээш хувь нь хангалтгүй буюу муу байгааг хэлсэн байна.
Нэг гарааны бизнес эхлүүлэхэд дунджаар 20 сая төгрөг
Хууль батлагдаж байх үеийг бодоход старт-апуудын талаарх мэдээлэл, ойлголт огт өөр төрхтэй болсон. Тэр ч бүү хэл, парламентад суудал авсан намуудын мөрийн хөтөлбөрт инноваци, гарааны бизнесийг дэмжинэ гэсэн тусгал багтах болов. Тэрчлэн энэ үгсээр гишүүд имижээ чимдэг болсон. Харамсалтай нь, тэднээс салбарын тулгамдсан асуудлыг гүнд нь орж ойлгож буй гишүүн ховор байгаа нь өнөөдөр энэ салбарыг үйлдвэрлэл, үйлчилгээний аль салбарт нь хамааруулахаа хаа хаанаа ялгаж чадахгүй байгаагаас илт харагдана. Энэ нь эргээд л салбарынхаа хөгжлийг чөдөрлөөд байгаа юм. Адаглаад л банкнаас зээл авах, бизнесээ хөгжүүлэх зэрэгт энэ бүхэн саад болдог.
МАЛ АЖ АХУЙ, АЯЛАЛ ЖУУЧЛАЛ МАНАЙХЫГ ОНДООШУУЛНА
Гэсэн ч залуус шантралгүй зүтгэсээр байна. “Старт ап Монголиа”-ийн залуус хоёр жилийн өмнө Дэлхийн банктай хамтраад "Greennation" төслийг амжилттай хэрэгжүүлсэн жишээ бий. Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлт бүхий ногоон технологи бүтээх энэхүү төслийг 500 хүрэхгүй сая ам.долларын хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн. Энэ нь өдгөө дөрвөн тэрбум төгрөгөөр хэмжигдэх хүртлээ тэлж, хамгийн бага зардлаар өндөр үр ашиг бүтээсэн төсөл хэмээн олон улсад үнэлэгджээ.
Цаашид дотооддоо өрсөлдөх бус, олон улсад өрсөлдөхүйц инновацийг эзэмшихийн тулд уул уурхай, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарыг түлхүү чиглэн ажиллах стратегиа залуус гаргасан байна. “Уул уурхайн салбарын дэлхийн хамгийн том төсөл Монголд хэрэгжиж байна.
Эдийн засагт ч жин дарж буй. Тиймээс энэ суурийг ашиглаад технологийн шийдлийн хүчээр зардал бууруулж, бүтээмж өсгөх, инновацилаг шийдлүүд гаргаж, уул уурхайн салбарыг “эвдэхэд” залуусыг уриалж байгаа хэмээн Techstars-ын Ази, Номхон далай хариуцсан захирал Д.Бат-Октябрь онцолсон. Хөдөө аж ахуй, тэр дундаа аялал жуулчлалын салбар ирээдүйд манай улсыг бусдаас онцгойруулах тул энэ салбарыг мөн онилжээ. Мэдээж мал аж ахуй бол Монголыг ондоошуулах ганц оч.
Гуравхан сая хүн амд ногдож буй тэр олон тоо толгой малын ашиг шимийг Хүннүгийн үеийн арга барилаараа хүртэж байгаа аж байдалд технологийн тэсрэлт хийх нь тэдний хүсэл.
- Монгол залуус 500 хүрэхгүй сая ам.доллараар төсөл хэрэгжүүлсэн нь дөрвөн тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байна.
- АНУ-ын SNP500-гийн сагсанд багтдаг, эдийн засгийнх нь нүүр царай болсон тэрхүү том компаниудын 75 хувь нь таваас доош настай. Энэ нь технологийн хүчээр богино хугацаанд их хэмжээний баялаг бүтээх боломжтойг илэрхийлнэ.
- 500 орчим хүний дунд явуулсан бичил судалгаагаар старт-ап, энтрепренёршипийн экосистемийн шалгуур зургаан үзүүлэлтийг 80-аас дээш хувь нь хангалтгүй буюу муу байгааг хэлсэн байна.
ЗҮГЭЭР Л ЗОХИЦУУЛААД ӨГЧИХ
Энэ салбарыг хөгжүүлэхэд Засгийн газар гар дүрэх албагүй. Харин эрх мэдлийнхээ хүрээнд тодорхой зохицуулалтыг зайлшгүй хийх шаардлагатай, эдийн засгийн өсөлт, ирээдүйнхээ төлөө. Тийм ч учраас технологийн салбарынхан ээлжит “Монголын энтрепренерүүдийн чуулган 2016”-г өнөөдөр зохион байгуулж байна. Гэхдээ энэ жилийн хувьд бодлогоо түлхүү ярьж, инноваци, старт-ап, энтрепренер хэмээх үсгээр чамирхдаг эрхэм гишүүдэд дуу хоолойгоо хүргэхээр зорьжээ. Төр өөрөө дэмжиж, мөнгө гаргаж чадахгүй юм гэхэд тэднийг дэмжих хувийн хэвшлийг өдөөгөөд өгөхөд л гал асахад бэлэн гэдгийг салбарынхан хэлж байна.
Гарааны бизнес эрхлэгчдийн 40-өөс дээш хувь нь 27-35 насныхан
Дотоодын хөрөнгө оруулагчид энэ салбарт хүч хаяхад төр ядаж татвараас тодорхой хувиар хөнгөлдөг болох хэрэгцээ шаардлага байгааг олж харах хэрэгтэй. Сан байгуулах талаар нэгэнт хуульдаа тусгасан бол түүнийгээ эзэнтэй болгож, төвлөрөх хөрөнгийн хэмжээг тодорхой болгоод өгчих л дөө. Эдийн засаг хямралтай байхад юун хөрөнгө оруулах сан шинээр байгуулах гэх хүн цөөнгүй таарах байх. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд зарцуулсан хэмжээний мөнгөөр л энэ салбарыг босгох боломж хангалттай гэдгийг дараах тоонууд илтгэнэ.
Өнөөдөр гарааны бизнес эрхлээд явж буй хүмүүсийн 40-өөс дээш хувийг 27-35 насныхан эзэлж байгаа бөгөөд анхны хөрөнгө оруулалт 20 сая төгрөг байхад л хангалттай хэмээн дийлэнх нь хариулжээ. Төсөвт дарамт учруулах хэмжээний хөрөнгө мөнгийг шаардаад байгаа биш юм гэдгийг эндээс ойлгож байгаа байх. Харин ч эдийн засаг хүндрэлтэй байгаа ийм үед төр, засаг технологийн салбарт хөрөнгө хаяж, боловсон хүчнийг бодлогоор бэлдэх нь ирээдүйн хямралын үүдийг хаах алхам байж болох юм.
“Олон хувилж болох зах зээлийн бараа бүтээгдэхүүн, зах зээлийнхээ нийцлийг хайж байгаа түр зуурын байгууллагыг старт-ап гэдэг” хэмээн Стэнфордын их сургуулийн багш, Цахиурын хөндийн академич, өндөр технологийн хөгжилд 30 жилийн хөдөлмөрөө зарцуулсан Стив Бланк тодорхойлжээ. Түүний хэлсэнчлэн старт-ап бол нэг санааг нэмэлт зардалгүйгээр хэдэн мянгаар ч хувилж болох технологийн шийдэл бүхий боломж. Манай ухаантнууд Оюутолгойгоо бус, оюунтай толгойгоо түшиж, эдийн засгаа хөгжүүлэх талаар байнга цэцэрхдэг. Үнэндээ энэ боломж бүрэн нээлттэй байна.
Харин ярих бус, ямар нэгэн үйлдэл хэрэгтэй. Хэрэв чадвал Азидаа бар болж архирах амархан. Гагцхүү өнөөдрөөс л эхлүүлье.
Р.Оюунцэцэг