Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ "Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого 2050" буюу "Алсын хараа 2050" бодлогын баримт бичгийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.
Ерөнхий сайдын 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 52 тоот захирамжаар Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг олон улсын болон бүс нутгийн хөгжлийн чиг хандлага, хөрш орнуудын хөгжлийн бодлоготой уялдуулан шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулах, үүнийг урт хугацааны хөгжлийн бодлого болон өнгөрсөн 30 жилийн алдаа, онооны дүгнэлт бусад бодлогын баримт бичгүүдийн уялдааг бүхэлд нь үнэлэх цаашдын бодлогын төлөвлөлт гаргах ажлын хэсгийг байгуулсан.
Энэ дагуу тушаалаар 596 эрдэмтэн, тогтоолд ороогүй нийт 1500 гаруй эрдэмтэн судлаачид, 11400 орчим иргэд хэлэлцүүлэгт хамрагдан долоон сарын хугацаанд энэ баримт бичгийг боловсруулсан бөгөөд энэ оны нэгдүгээр сарын 3-ны өдөр Ерөнхий сайдад өргөн барьсан юм.