"Хонх" хамтлагийн дуучин С.Цогтсайханы охин Сантаа дуучин С.Жавхланд хандан ийн бичжээ. Бичвэрийг сийрүүлэн хүргэж байна.
Ц.Сантаа "УИХ гишүүн, дуучин С.Жавхлан хэд хоногийн өмнө “Хонхны дуу”-г дуулан өнөөдөр харин АН-д элсэв. Элсэхдээ АН-ын дарга С.Эрдэнэд “Хонхны дуу”-г монгол бичиг, кирилл үсгээр бичсэн дурсгалын жааз бэлэглэж, С.Эрдэнэ дарга түүнийг нь мөргөн хүлээн авав.
“Юутай доромжлол, юутай харамсал!” гэсэн аавынхаа “Доромжлол” нийтлэлийн үгээр энэхүү харууслын бичвэрээ эхлүүлье.
Хонхны дуу бол Ардчилсан намд орохын тулд дуулдаг дуу ч биш, АН-ын өмчилсөн дуу нь ч биш! Хонхны дуу бол хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг байгуулах түүнийг арчилж хамгаалах сэтгэлтэй хүмүүсийн дуулах дуртай дуу нь болж ирсэн.
Хэдхэн хоногийн өмнө С.Жавхлан аавын минь “Хонхны дуу”-г дууны эрхийг эзэмшигч гэр бүлийнхэнд нь ямар ч хэл хүргэлгүйгээр дураараа дуулж клипээ сошиалаар цацаж, аавын минь дууг улс төрийн зорилгодоо хууль бусаар ашигласан нь нь хууль батлах төрийн дээд байгууллагын төлөөлөгч, УИХ гишүүнээ байг гэхэд оюуны өмчийн тухай сайн мэддэг байх ёстой дуучин хүн ийм бүдүүлэг үйлдэл гаргасанд үнэнхүү гайхширч дургуйцлээ фэйсбүүк дээр илэрхийлж байсан билээ. Олон ч хүн түүний энэ үйлдлийг буруушааж байсан.
Өнөөдөр харин бүх зүйлийн учир тайлагдаж, клип бол АН-д элсэхийн өмнөх жүжиг байсан нь ил боллоо. АН-ын удирдлага, С.Жавхлан хоёрын тохиролцоо байж. Аав минь Ардчилалын үзэл санааг Монгол улсад түгээгч улс төрийн сэтгүүлч, үзэл санаагаа дуугаараа дамжуулж орон даяар давалгаалуулж чадсан ардчиллын дууч байсан. Түүнээс биш дуу дуулж явсан “Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайхан байгаагүй юм.
Хонхны дуу бол Ардчилсан намд орохын тулд дуулдаг дуу ч биш, АН-ын өмчилсөн дуу нь ч биш! Хонхны дуу бол хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг байгуулах түүнийг арчилж хамгаалах сэтгэлтэй хүмүүсийн дуулах дуртай дуу нь болж ирсэн. Үүнд нь би маш их баярлаж, талархаж явдаг.
Би Хонхны дууг бохир улс төрийн аргадаа ашиглах үйлдлүүдийн эсрэг цаашдаа хүчтэй тэмцэх болно. Энэ бол миний аавынхаа өмнө хүлээсэн үүрэг юм. Аавын минь үзэл санааг дэвсэж, хийсэн бүтээснийг нь буруу зүйлдээ ашиглах хүмүүстэй тэмцэхээ илэрхийлж байна. “Хонх”-ын Цогтсайханы охин Сантаа" гэжээ.