Ээж охин хоёр хүчээ нэгтгэн мөрөөдлийнхөө төлөө хамтдаа зүтгэжээ. Куджи Силвестер, Жасмин Куджи нар анагаахын их сургуулийг хамтдаа нэгэн зэрэг дүүргэсэн ээж охин болжээ.
Өдгөө 49 настай ээж Куджи Силвестер 23 жилийн турш тээсэн мөрөөдлөө охиныхоо хамтаар ийнхүү биелүүлэв. Тэрээр охиноо 2 настай байхад гэр бүлээрээ Гана улсаас АНУ руу нүүн суурьшсан байна. Баруун Африкт гэр бүлээрээ аялж явахад тэндэхийн нөхцөл байдал, өвчтэй хүүхдүүд нэгийг бодогдуулж тэрхүү ялгаатай байдлын төлөө ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй гэж бодсон ээж охин хоёр эмч болохоор шийдсэн нь энэ аж.
Куджи Силвестер 2013 онд Карибын тэнгисийн зүүн хэсгийн Сент Китс арлын Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуульд сувилагчийн ангид элсэн орсон бол охин Жасмин ээжээсээ арай хойно буюу 2015 онд Нью Орлеанс дахь Луизиана мужийн их сургуульд орж мэс засалч мэргэжлийг эзэмшихээр элсчээ.
“Өөртэй чинь нэг мэргэжлээр сурч байгаа ээжтэй байна гэдэг сайхан. Амьдрал, карьерийн минь бүхий л цаг үед дэргэд тусалж дэмждэг нь гайхалтай. Сурах хугацаанд ээж гэхээсээ илүүтэй миний дотны зөвлөгч, найз шиг л надад ханддаг байсан” хэмээн Жасмин ээжийнхээ талаар Today сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ.
Сургуулиа төгссөн ээж охин хоёулаа өдгөө Луизиана мужийн LSU эрүүл мэндийн төвд ажлын гараагаа эхлүүлжээ.
Эх сурвалж: Today