Монголын анхны гүйлтийн суваг “MGL Running Channel” нь эрүүл зөв амьдралын хэвшлийг уриалах, гүйлтээр хичээллэдэг хүмүүст мэдээлэл хүргэх, туршлагаасаа хуваалцах боломжийг бий болгох зорилгоор гуравдугаар сард байгуулагдсан.
Дэлхийн өнцөг булан бүрт байгаа гүйлтэд дуртай монголчуудадаа цахимаар дамжуулан нэгдэх боломжийг бий болгосноор олон улсын томоохон тэмцээнүүүдийн мэдээлэл, зөвлөгөө, туршлагатай тамирчдын ярилцлага гэх мэтийг фэйсбүүк хуудас, группээрээ дамжуулан хүргэдэг.
MGL Running Channel гүйлтийн сувгаас Хүүхдийн баярт зориулан зохион байгуулсан, дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчуудаа хамруулсан, анхны 5км-ийн цахим гүйлтийн уралдааныг энэ сарын 23-25 нд зохион байгууллаа. Уг тэмцээн нь гүйлтээр дамжуулан эрүүл зөв амьдралын хэвшлийг дэмжих, бие биенээ урамшуулж, гүйлтийн талаарх мэдлэг туршлагаа хуваалцаж, мэдээлэл солилцох боломжийг бий болгох зорилготой. Хэдийгээр дэлхий даяр цар тахлын улмаас хөл хорио тогтоосон ч энэ удаагийн тэмцээнд дэлхий даяар тархан суугаа, гүйлтээр хичээллэдэг, гүйх сонирхолтой монголчууд анх удаа олноороо цахимд нэгдэн, 56 багийн 431 гүйгч оролцжээ. Оролцогчдын хувьд Монгол, Солонгос, Америк, Англи, Австрали, Австри, Бельги, Итали, Польш, Франц, Япон, Швед, Унгар, Швейцар, Ирланд, Герман зэрэг 16 улсаас цахим хэлбэрээр оролцжээ.
Дэлхий даяар COVID19-ийн тархалт газар авсантай холбоотой олон нийтийн арга хэмжээг хориглоод байгаа энэ цаг үед заавал товлосон газар уулзаж хамтдаа гүйх биш байгаа газраасаа цахимаар оролцох, сэтгэл санааны эерэг дэмжлэг үзүүлэх, баг болсноор гүйх дуртай мөн гүйж эхэлж байгаа хүмүүсээ дэмжсэн нь уг тэмцээний онцлог. Цахим гүйлтийг зохион байгуулах санааг АНУ-д амьдардаг, дэлхийд данстай элит гүйгч, дунд болон холын зайн гүйлтийн ОУ-ын хэмжээний мастер Ирис Мөнх санаачилж, МЖЛ Гүйлтийн Суваг, Хамтдаа алхаж гүйцгээе групп, izoneusa хамтран зохион байгууллаа. Ирис Мөнх нь Бостон, Нью-Йорк, Чикаго, Токио, Берлин зэрэг 25 бүтэн марафон, 50 хагас марафон, олон удаагийн 5км, 10км-ын уралдаанд оролцож байсан ба 2019 оны Берлин марафоноос мөнгөн медаль хүртсэн туршлагатай тамирчин юм.
Нийт 56 баг оролцсоноос багийн дундаж дүнгээр
- I байрыг Япон улсаас оролцсон Ц.Цэрэнбат ахлагчтай “Эрүүл монголыг хамтдаа” баг эзэлж, 8 алтан медаль (гүйлтийн тэмцээний цахим медаль), өргөмжлөл,
- II байрыг Монгол улсаас оролцсон Ц.Алтансүх ахлагчтай “iRUN Team-1” баг эзэлж, мөнгөн медаль, өргөмжлөл,
- III байрыг Д.Ганбат ахлагчтай “iRUN Ахмадын золбоо” баг хүрэл медаль, өргөмжлөлийн эзэн боллоо.
Мөн шилдэг гэр бүлийн багаар “Аз жаргалтай гэр бүл”, “Цоглог гэр бүл”, “Ээж ба охид” багууд шалгарч, шилдэг өсвөр үеийнхэн багаар “Ironman club of Mongolia” баг, шилдэг ахмадын багаар “Амьдрал сайхан” ахмадын багшилдэг эмэгтэй багаар “Jogging moms”, “iRUN Ээжүүд хүчтэй”, “Эрхэмсэг 8”, хамгийн идэвхтэй багаар “Гүрэн Монгол”, хамгийн цоглог багаар “Актив-Адуунууд цаашаа”, “Актив-Тавлин”, “Sissi” зэрэг багууд шалгарсан бол олны хайрыг татсан багаар “Ээжүүд, эмээ нарын баг”,
багийн танилцуулгаар олны таашаалд нийцсэн багаар “Цэцгэн дундах зөгий”, “Нагасакигийн нисэгчид”, “Tokyo Running Mothers” багууд тус тус шалгарчээ.
Талархал
Цахим гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах санааг гаргаж, нийт гүйгч, оролцогч нарт 5км гүйлтэд хэрхэн бэлтгэх талаар зөвлөгөө өгсөн Ирис Мөнх болон уг тэмцээнийг зохион байгуулахад оролцсон Л.Эрдэнэчимэг, Э.Цэрэннадмид болон бусад бүх хүмүүст талархал илэрхийлье. Тэмцээний анхны цахим медалийн загварыг бүтээсэн “Карандаш” ХХК-ийн дизайнер К.Жанбота, өргөмжлөлийн загварыг гаргасан Б.Баярсайхан нартаа болон дэлхийн өнцөг булан бүрээс нэгдэж, тэмцээнд идэвхтэй оролцсон бүх баг, гүйгч нартаа талархаж буйгаа илэрхийлье.
MGL Running Channel гүйлтийн сувгаас цаашид 10км, хагас марафон, бүтэн марафон гэх мэт цахим гүйлтийн тэмцээнүүдийг цувралаар зохион байгуулна.