“Кавай” гэдэг нь “өхөөрдөм” гэсэн утгатай япон үг юм. Тэгвэл Хирошимагийн их сургуулийн судлаачид нэгэн сонирхолтой судалгааны үр дүнг танилцуулсан нь өхөөрдөм амьтадтай холбоотой аж.
Амьтдын хайр татам, эгдүүтэй зургийг харах нь сэтгэлд дулаан мэдрэмж төрүүлдгийг хүн бүр мэднэ. Харин Хирошимагийн их сургуулийн сэтгэлзүйч эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүн өхөөрдөм, хайр татам амьтдын зургийг үзэх нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг болохыг харуулжээ.
Судалгааны туршилтын нэгдүгээр шатанд оролцогчдод муурын зулзага болон гөлөгний өхөөрдөм зургийг харуулж, дараа нь даалгавар гүйцэтгүүлжээ. Үүнээс үзэхэд тухайн зургийг харсан оролцогчид даалгаврыг илүү амжилттай сайн гүйцэтгэж чадсан байна.
АМЬТАД БИДНИЙГ ЖИЖИГХЭН ЗҮЙЛД Ч АНХААРЛАА ХАНДУУЛАХАД ТУСАЛДАГ
Хоёр болон гуравдугаар шатны туршилтаар эгдүүтэй, хөөрхөн зүйлс харах нь хүмүүсийн анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлдэг болохыг баталжээ. Түүнчлэн эгдүүтэй хөөрхөн амьтдыг өхөөрдөн харах нь хүмүүсийн жижиг зүйлд ч ач холбогдол өгч, нямбай ажиллахад нэмэр болдгийг тогтоосон байна.
Үүнээс амьтдын зургийг харах нь ажил дээрээ үр бүтээлтэй байх, хийж байгаа зүйлдээ илүү их анхаарал төвлөрүүлэхэд тустай гэх дүгнэлтийг гаргажээ.
АМЬТДЫН ЗУЛЗАГА ИЛҮҮ ИХ ХАЙР ТАТАМ БАЙДАГ
Оролцогчдод үзүүлсэн зургуудаас үр дүнгээ өгч, хүмүүсийн анхаарал төвлөрөлтөд хамгийн их нөлөөлсөн нь амьтдын зулзаганы зургууд байжээ. Нас бие гүйцсэн муур, нохойноос илүү бяцхан гөлөг, муужгайн зураг эгдүүтэй, хайр татам харагддаг аж.
Эх сурвалж: brightside