-Монгол хүний дархалсан үгэн цамхаг-
Өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн өдөр. Уран илтгэгч С.Эрдэнэболд, Б.Энхболд нарын бичсэн “Rhetorka” буюу байлдан дагуулахуйн урлаг ном 2006 онд хэвлэгдэн гарсан юм. Дэлхийн болон Монголын шилмэл илтгэлүүдийн дээжисээс түүвэрлэн бүтсэн уг ном тухайн оны Интер номын дэлгүүрийн хамгийн их борлолттой номоор шалгарч хоёр дахь удаагаа хэвлэгдэж байлаа. Энэ удаа уг номноос Дамдины Сүхбаатар уран илтгэгч байсан талаарх түүхэн баримтыг нийтэлж байна.
Цэл залуухан насандаа, хорьдугаар зууны Монгол түүхийн догшин хүлгийг тусгаар тогтнолын мөнгөн хазаараар амгайлж, хувь заяаны алтан эрвээлж оломлож, даян дэлхийг туулах эрх чөлөөний дөрөөг нь жийлцэж, ялгуусан гавьяагаараа ард түмний сэтгэл зүрхнээ мөнхөрсөн суут хөвгүүдийн нэгэн бол Хатан зоригт Жанжин Сүхбаатар билээ.
Монголд социализм ноёрхож байх үеийн ном зохиолд “Монгол ардын нам, Ардын төрийг үндэслэн байгуулагч, Монголын ард түмний удирдагч, аймшиггүй чин зоригт….” хэмээн түүний алдар гавъяаг бахархан дуудаг байлаа.
Хэдийвээр өнөөдөр Ардчилсан нийгэм тогтож, нэг хүнийг тахин шүтэх, бурханчлан дээдлэх ёс үгүйсгэгдэх болсон ч аль ч нийгмийн тогтолцоонд, аль ч үеийн түүхийн алтан хойморноо мөнхөд залрах түүний баатарлаг гавъяа сарнин одошгүй. Нийтийн тооллын 1893 оны хоёрдугаар сарын 2-нд түүний амьдрал эхэлсэн ч түүний түүх, монгол түмний түүхтэй хамт үеийн үед бичигдэнэ.
Дамдины Сүхбаатарын амьдралын замнал, үйл хэргийн түүх, эр зоригоороо шалгарсан нэгэн байсан тухай түүх өгүүлдэг. Ялангуяа цэргийн эрдэмд гарамгай, удирдахуйн урлагт цуутай чадварлаг уран илтгэгч байсан гэдэг.
Морины давхил дунд эмээл дээрээ зогсонгоо хурц илднийхээ дохилтоор бургасны толгой алдалгүй хяргаж байсан түүний ярианы урлаг,үгийн зэмсгээр бусдыг байлдан дагуулах чадвар нь түүхэнд эрхэмсэгээр бичигдсэн байдаг.
Дамдины Сүхбаатарын “Журмын нөхдөд хандан хэлсэн үг” нь илтгэх урлагийн ноён оргилуудын нэгэн болж үлдсэн байдаг. Энэхүү үг нь”Ардын цэрэг”сонины 1925 оны 1 дүгээрт “Ган төмөр мэт мохолтгүй, баатар зоригт гавъяат жанжны гайхамшигт дурсгалтай явсан, дурсгалын товч өгүүлэл” нэртэй Х.Чойбалсангийн нийтлүүлсэн өгүүлэлд үлдсэн байна. Хожим нь түүний нэрээр нэрийдсэн ард түмний талбайн төв хэсэг нь “ширхэнцэг” уулын оргил дээр ухаа хонгор мориндоо дөрөө жийн зогсоод наран ургах зүгт хандан ард олноо уриалан буй түүний хөшөөний өлмийд хэсгээс нь сийлжээ. Үгийг дор сийрүүлбэл:
“Журмын
нөхдөд хандаж хэлсэн үг”
“Манай
цөөн ядуулаг Монгол улс, энэ зүйл их
хэргийг оролдон тэнгэрийн дор, дэлхийн
дээр эрдэмтэн хүний биеийг олж төрсөн
нь гайхамшиг зохиол, эхийн хэвлийгээс
гарч нялх нялзрайгаас эцэг эхийн
хүмүүжүүлэн тэжээх, асралд дэгжиж өдрийг
түлхэн өссөөр бие тэгшрэн, санаа олж
хүмүүжсэний хойно, хэдий мэргэн, мунхаг
адилгүй хүчирхэг буурай өөр боловч,
аливаа хүн сурах чиглэлийг эрхэм болговол
хандах зүг өвсбээн /аяндаа/ тогтоно. Эв
санал нэгдвэл орчлонгийн түмэн бодисыг
гийгүүлэн авч хүчтэнийг хураан чадна.
Түүнчлэн бидний улс эв саналыг нэгтгэн
нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн
зэргээр зориглон хөдөлбөл үл хүрэх
газаргүй бөгөөд мэдэхгүй ба чадахгүй
гэх явдал огт үгүй болж гадаад дотоодын
эзэрхэгийн савраас гарч, учрах зовлонгүй
болж болохыг дан ганц бидний сэтгэлийн
чин зориг мэднэ. Ташаагүй үнэн болохыг
би батлан өгүүлнэ”.
Жанжин Сүхбаатарын 1920 онд хэлсэн энэ илтгэл нь хэдийгээр цөөн үгээр бичигдсэн ч ертөнцийн зүй тогтол, ард түмний зорилго, чин хүсэл, итгэл найдвар, эрч хүчний гайхамшигт уриа, эв нэгдлийн илэрхийлэл болсон дуулал юм. Яруу тунгалаг, жавхаа төгөлдөр, агуулга гүнзгий, оновчтой зүйрлэл төгс бүрдсэн энэ зүйрлэл бол Авраам Линкольний “Геттисбергийн үг”-тэй эн зэрэгцэж, Мартин Лютер Кингийн “Би мөрөөдөж байна” илтгэлтэй зиндаархаж чадахуйц монгол хүний дархалсан үгэн цамхаг юм. Энэ үгэн цамхаг цаг хугацааны салхинд нуран унашгүйгээр үл барам өнөөгийн бидэнд, өрнөх ирээдүйн үр ачид маань сургааль болон дээдлэгдэх учиртай.