Өнгөрсөн зууны Америкийн нэр хүндтэй зохиолчдын нэг Эрнест Миллер Хемингуэй Иллинойс мужийн Оук-Паркад 1899 оны энэ өдөр мэндэлжээ. Тэр дунд сургуулиа төгсөнгүүт гэрээ орхин Канзасын "Од" сонины сурвалжлагч болсон нь зохиолч болох эхлэл болсон аж.
Хемингуэй дэлхийн нэг, хоёрдугаар дайнд оролцож, түүний хүнд хүчрийг биеэрээ мэдэрч байсан бөгөөд тэр бүгдээ зохиол бүтээлдээ тусгасан байдаг юм. Түүний "Зэр зэвсэг минь баяртай", "Наран бас л мандсаар" роман дэлхийн шилдэг 100 зохиолд зүй ёсоор ордог бөгөөд "Африкийн ногоон уулс" роман, "Тав дахь цуваа" жүжиг зэрэг уран бүтээлээрээ олон мянган хүний оюун санааг өнөө хүртэл эзэмдсээр байдаг.
Тэр зохиол бүтээлдээ амьдралын бодит үнэнийг тусгаж, ард түмний нийгмийн асуудал, харилцан ойлголцох, зөвшилцөх арга ухааныг сөхөн тавьж, нэр төр, эр зориг, тэсвэр хатуужлыг магтан дуулж, залуу үеийг хүмүүжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Түүний хувийн амьдрал ихээхэн ээдрээтэй байсан учир 1961 онд өөрийгөө буудан амиа егүүтгэсэн билээ.
А.Батсайхан