gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     8
  • Зурхай
     4.01
  • Валютын ханш
    $ | 3569₮
Цаг агаар
 8
Зурхай
 4.01
Валютын ханш
$ | 3569₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 8
Зурхай
 4.01
Валютын ханш
$ 3569₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сайдын даварсан ах Батлан хамгаалах яамаар тоглож байна

2009-11-03
0
Twitter logo

Даварч л чаддаг тэр хүнийг Б.Дамдинсүрэн гэдэг. Тэрбээр Батлан хамгаалахын сайдаар Д.Дорлигжавыг томилогдсоны дараахан тус яамны харьяа "Багабаян" амралтын газрын даргаар жил гаруй ажилласан жаатай эр. Ингэж хэлж байгаа нь ажлаа хүлээж авангуутаа л байгууллагынхаа хөрөнгийг хувьдаа ашигласан хүн дээ.

Түүнийг мөнгө завшихад нь сайд Д.Дорлигжав тусалсан нь
Энэ хэрэг тэртээх 12 жил ийн өмнө нь буюу 1997 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс улбаатай. Батлан хамгаалахын сайдын 10 тоот тушаалаар Б.Дамдинсүрэн ажилд орохдоо "Д.Дорлигжав чинь миний дүү юм байгаа. Тиймээс би энэ байгууллагад хөндлөн шүү" гэх зүйл ярьсаар явж.

За энэ ч яахав. Түүний толгойлж эхэлсэн амралтын газар нь уг нь бол Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийн ар тал болж, дайчилгааны зориулалтаар ажиллах үүрэгтэй нээгдсэн газар. Тэнд буй цалгар байдлыг нь тэрбээр ашиглан Зэвсэгт хүчний 310 дугаар ангид мал, мах, гурил хувцас нийлүүлэх зорилгоор хууль бус гэрээ байгуулсан байдаг. Уг нь бол тэрхүү ажлыг гүйцэтгэхийн тулд яамнаас тодорхой газруудтай гэрээ байгуулан, тендер маягийн зүйл хийгдэх байсан ч Д.Дорлигжав эрх мэдлээ ашиглан шууд л "310 дугаар ангид мал мах нийлүүлэх ажлыг "Багабаян" Улсын үйлдвэрийн газарт даалгасугай" гэдэг тушаалыг гаргачихаж. Ингээд ямар нэгэн албан ёсны гэрээ байгуулалгүйгээр Б.Дамдинсүрэн 1997 тавдугаар сарын 16-ны өдөр 310 дугаар ангийн данснаас таван сая 850 мянган төгрөгийг мах нийлүүлнэ гэдэг нэрээр авсан. Үүний өмнөхөн буюу тавдугаар сарын 9-нд гурван сая 750 мянган төгрөгөөр биеийн тамирын хувцас өгнө гэж хэлээд. Дараа нь долдугаар сарын 2-нд 10 тонн гурил нийлүүлнэ гэж хэлээд хоёр сая 716 мянган төгрөг аваад зогсохгүй зургадугаар сарын 14-ний өдөр "Цогтчандмань" валютын биржид шилжүүлж байсан найман сая төгрөгнөөс хоёр саяыг дундаас нь авсан баримт бий.

Б.Дамдинсүрэн нь энэ бүх мөнгийг авсныхаа дараахан "Нутаг руугаа явж мах авчирдаг хэрэг" гээд шатахууны үнэд 247 мянган төгрөг гаргуулж аваад ганийж өгчээ. Ах дүүсийн дэмжлэгээр эрх ямба ирэлгүй л яахав. Тиймдээ ч "сайдын хүн" гээд түүний үүрэгдсэн тушаал юм болохоор цаадуул нь айгаад олон юм ярилгүй нэхсэн мөнгийг нь өгөөд байсан юм байх. Гэтэл хэсэг хугацааны дараа 310 дугаар ангийнхан мал ч үгүй, мах ч үгүй. Дээр нь мөнгөгүй болсон гэдгээ мэдээд өнөөдрийг хүртэл үргэлжлэх их маргаан дэгдэв ээ.

Улсын мөнгө идсэн ахыгаа үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь
Энэ хооронд буюу 1997 оны арванхоёрдугаар сарын З1-ээс 1998 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл Б.Дамдинсүрэнгийн толгойлж байсан "Багабаян" амралтын газрыг хаах Батлан хамгаалахын сайд Д.Дорлигжавын 541 тоот тушаал яагаад ч юм гарсан. Ямар учраас тийнхүү амралтын газрыг хаах болсон талаар яамныхан одоо хэр нь мэддэггүй. "Бодвол Б.Дамдинсүрэнг хувьдаа мөнгө идсэнийг нь сайд мэдсэн болохоороо амралтыг нь хаасан хооронд бүх зүйлийг зохицуулаад амжиг гэж бодсон юм байлгүй" гэсэн яриа л бий. Тэр нь ч үнэний ортой байх. Амралт хаагдсан дөрвөн сарын хугацаанд Б.Дамдинсүрэн гүйцэтгэх захирал Д.Цолмонтой нийлэн орж гарсан мал, махыг нааш цааш нь дамжуулан, хэд гурван төгрөгийг хуваагаад халаасласан нь баримттай. Ингээд тушаал буулгасан хугацаа ч дуусч "Багабаян"-гийн ажил эхлэх дөхөхөд Б.Дамдинсүрэн ажлаа хүлээлгэж өгөөд чөлөөлөгдөх хүсэлтээ аль хэдийн сайд Д.Дорлигжавд мэдэгдсэн байжээ. Үүний дагуу ахынхаа санал болгосноор Батлан хамгаалахын сайдын 103 тоот тушаал гарч Б.Дамдинсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд түүний гүйцэтгэх захирал байсан Д.Цолмонг томилсон юм. Үүнээс хойш тус яамны шинжилгээ үнэлгээний газраас комисс гарч Б.Дамдинсүрэнг ажлаа хүлээлцэхийг хүссэн боловч тэрбээр ирээгүйгээр зогсохгүй байгууллагад 23 сая 245 мянган төгрөгийн хохирол учруулсан болохыг олж тогтоосон байна.

Б.Дамдинсүрэнгийн хувьдаа ашигласан мөнгийг Д.Дорлигжавын тушаалаар “Багабаян” төлсөн нь
Хэрэг явдал нэгэнт ийм дээрээ тулсан болохоор яалт ч үгүй эрүү үүсгэгдэн шалгагдах нь гарцаагүй. Бүх зүйл ёс дүрмээрээ явж байтал Батлан хамгаалахын сайд Д.Дорлигжавын 145 тоот алдарт тушаал гарч ирэх нь тэр. Энэ бүхнээс болж өнөөдөр тус яам өрнөөс өрний хооронд он жилийг үдэж, шүүх цагдаа уруу бичиг цаас дамжуулсаар л.

Учир байдлыг тодруулъя. 12 сая төгрөгөөрөө хохироод үлдсэн 310 дугаар ангийнхан төлсөн мөнгөө буцааж авахын тулд "Багабаян"-гийн захирал асан Б.Дамдинсүрэнг буруутгасан нь мэдээж. Гэтэл тэнэг хүн ч ойлгохоор зүйл дээр Д.Дорлигжав 145 тоот тушаал гарган "310 дугаар ангид гарсан хохирлыг "Багабаян" компанийн хөрөнгөөр барагдуул" гэв. Нэг ёсондоо хэлбэл тус байгууллагад байсан "ЗИЛ-130" маркийн машин, мал, "Пааз" автобус зэрэг эд хөрөнгийг зараад олсон мөнгөөр нь Б.Дамдинсүрэнгийн өрийг дар гэсэн үг. Энэхүү тушаал гарахад яамныхан үнэхээр цочирдож байсан ч "Цэргийн хүн тушаал биелүүлэх үүрэгтэй" гэсэн муйхар дүрмээсээ болоод олон таван үг гаргаагүй юм гэсэн.

Тийнхүү сайдын тушаалын дагуу "Багабаян"-гийн эд хөрөнгийг зарж 310 дугаар ангийг хохиролгүй болгосон юм даа.

Тухайн үед улсын мэдэлд байсан "Зил-130" машиныг 4.5 сая төгрөгөөр үнэлсэн байсныг Б.Дамдинсүрэн ажиллаж байх хугацаандаа ашиглаж байсан тооцооны хуудас зэрэг материалуудаараа ашиглан ердөө л 230 мянгад худалдаад өөрийнхөө нэр дээр шилжүүлчихсэн байдаг юм. Түүгээр тогтохгүй "Багабаян"-гийн нэр дээр байсан 572 толгой малыг мөн адил өөрийнхөө нэр шилжүүлэн авсан байдаг.

Шүүгч, өмгөөлөгчид худалдагдсан нь
Мэдээжийн хэрэг энэ бүхэнд хэн буруутай байсан бэ гэдэг нь хүн бүрд ойлгомжтой байсан учраас захирал асан Б.Дамдинсүрэнг Д.Цолмонгийн хамтаар шүүхэд өгчээ.

Мөрдөн байцаалт үргэлжлэх хугацаанд Б.Дамдинсүрэнг 72 цаг хорьж, Д.Цолмонг нэг сар гаруй хорьсон байдаг. Харин хэрэг шүүхэд шилжих үед бүх зүйл буруугаар эргэв.

Анхны шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд 2003 оны есдүгээр сарын 3-ны өдөр болж тус дүүргийн шүүгч Б.Сарантуяа даргалсан хурлаар тэднийг хэлэлцээд 244 тоот тогтоолоор цагаатгасан юм. Энэхүү шүүх хурал нь элтэд булхайтай болсон гэдэгтэй хэн ч санал нийлж байгаа төдийгүй шүүхээс гэрчүүдийн мэдүүлгийг дарж, "Эх сурвалжаа зааж өгч чадсангүй" гэдэг үндэслэлээр хэргийг хаасанд дургүйцэх хүн олон байлаа. Тиймээс ч Улсын яллагч Б.Өнөрмаа эсэргүүцэл бичин, болсон явдлыг тодорхой шалтгаантай, баримттайгаар тайлбарласан баримт одоо хэр бий. Гэтэл хэрэг дахин сэргээгдэж мөрдөн байцаалтанд очих болоход яллагчийн гар бичвэр засварлалтанд орж хэсэг хугацааны дараа яллагч Б.Өнөрмаа ч "Ялын тогтоол үйлдэх үнэслэлгүй" гэснээр Б.Дамдинсүрэн, Д.Цолмон нар хариуцлага хүлээхгүйгээр өнгөрсөн юм.

Одоо тэрхүү яллагчийн дүгнэлт засварласан чигээрээ 83-02-02 дугаартай хавтаст хэрэгт бэлхнээ байж л байна. Харин Б.Өнөрмаа шүүгч гадаадад мэргэжил дээшлүүлээд удахгүй өндөр албан тушаалд томилогдон ирэх гэж байгаа.

Б.Дамдинсүрэн даварч хэргээ дахин сөхсөн нь
Өнөөдөр Төв аймгийн Борнуур сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдон суух болсон тэрбээр нэг хэсэг чимээгүй байсан. Гэвч цусан холбоотой дүү Д.Дорлигжавыгаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар тохилогдоод ирэхээр дахин даварлыг авч улсын өмчийг үрэгдүүлэн шамшигдуулснаа умартан Батлан хамгаалах яам болон Цагдаагийн ерөнхий газрыг шүүхэд өгсөн билээ. Үүнээсээ өмнө өөрийгөө хохирсон хөөрхийлөлтэй амьтан болгож шүүгчдийнх нь судсыг атгасан Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргав. Тэрхүү шүүх хурал богинохон хугацаанд болоод зогсохгүй Батлан хамгаалах яам буруутаж өнөөдөр иргэн Б.Дамдинсүрэнд зургаан сая 485 мянган төгрөгийн хохирол төлөхөөр болчихлоо.

Үргэлжлэл дараагийн дугаарт

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан