Дэлхийг сүүлт од, астеройттой мөргөлдөхөөс Санчир, Бархасбадь гаригийн татах хүчний талбай хамгаалдаг ажээ. Тэд сүүлийн хэдэн зуун сая жилийн турш эх дэлхийн гадаргуунд сүүлт од, астеройд нэвтрүүлэхгүй бат бэх бамбай болж байгааг Вашингтонын их сургуулийн эрдэмтэд тогтоосон тухай Лондонгийн "Дейли телеграф" сонинд мэдээлсэн байна. Сансарын үл мэдэгдэх бүсээс сүүлт од харвадаг ба тэдний дэлхийд хүрэх замд нь Санчир, Бархасбадь гаригийн татах хүчний талбай байрладаг аж. Эрдэмтдийн үзэж байгаагаар энэ хоёр аугаа том гаригийн хамгаалалтгүйгээр дэлхий сүүлт одны байнгын бөмбөгдөлтийн бай болох байжээ. Хэрвээ тэдний хамгаалалт байхгүй бол дэлхий дээр амьдрал байх боломжгүй аж. Судалгааны ажлын удирдагч Натан Каиб "Санчир, Бархасбадь гариг дэлхийг асар их хурдтай нисэж буй тэнгэрийн эрхэс биеттэй мөргөлдөх аюулаас сэргийлдэг.
Тэдний татах хүчний талбайг туулж гарсан бага зэргийн солирууд дэлхийд аюул учруулдаггүй" гэж мэдэгджээ. Шинжлэх ухаан энэхүү нээлтийн мэдээгээр сүүлийн 500 жилийн хугацаанд дэлхий 2-3 том сүүлт одтой мөргөлдсөн юм байна. Мөргөлдөх бүрт экологийн асар их аюул сүйрэл болж, дэлхий дээр амьдарч байсан амьд амьтан, организмын ихээхэн хэсэг нь мөхдөг байжээ. "Хэрвээ Санчир, Бархасбадь гаригийн хамгаалалтын талбай байгаагүй бол иймэрхүү мөргөлдөөн бүр ч олон давтагдах байсан" гэж эрдэмтэн Натан Каиб онцлон тэмдэглэсэн байна.
Хоёр долоо хоногийн өмнөхөн тэнгэрийн үл танигдах сансарын биет Бархасбадь гаригийг мөргөжээ. Үүнээс хэдхэн хоногийн өмнө энэ биетийн хэлтэрхий Сугар гаригийн агаарын даралтад хүчтэй нөлөөлсөн байж болзошгүй гэнэ. Сүүлт од дэлхийтэй мөргөлдвөл хүн төрөлхтөнд бодитой аюул занал учруулж болохыг "lnfox.ru" сэрэмжлүүлж байна. Дашрамд дурьдахад, Америкийн одон орон судлаачид энэ оны тавдугаар сард дэлхийн эргэлтийн эсрэг талд , түүний орбитоос 3.5 сая километр, нарыг тойрон эргэдэг 2-3 километрийн голчтой сүүлт одыг шинээр илрүүлсэн байна.
Энэ бол аюул заналын дохио. Мөн саяхан Номхон далайн өмнөд хэсэгт асар том солир дэлхийн хажуугаар нисэн өнгөрснийг ердийн нүдээр ч харж болохоор байсан ажээ. Эрдэмтдийн баталж байгаагаар хэрвээ дэлхий астеройдтой мөргөлдвөл мянган ширхэг цөмийн бөмбөгний хүчтэй тэнцэх дэлбэрэлт болох гэнэ.