Бид энэ удаа хүмүүст илүү ойр амьдардаг тагтааны тухай толилуулахаар бэлтгэлээ. Ингээд 6 настайгаасаа эхлэн 47 жил тасралтгүй таатаа тэжээсэн Ч.Зоригтын яриаг толилуулъя.
-Та өөрийгөө танилцуулахгүй юу. Ер нь цагаан тагтаа тэжээгээд хэр зэрэг хугацаа өнгөрч байна даа?
-Ахыг нь Зоригт гэдэг. Жолооч мэргэжилтэй. Цагаан тагтааг 6 настайгаасаа эхлээд тэжээсэн, одоо 47 жил болж байх шив дээ. Энэ хавьд цагаан тагтаа тэжээдэг хүн олон байгаа. Бид нар бие биенийгээ андахгүй.
-Цагаан тагтааг Монголд байдаггүй гэж сонссон. Хаанаас авчирдаг юм бэ?
-Тийм шүү. Цагаан тагтааг Орос, Хятад, Герман, Польш, Чех зэрэг орнуудаас оруулж ирдэг. Анх хаанаас орж ирснийг нь мэдэхгүй. Гэхдээ Хятадаас л байх гэж бодож байна.
-Одоогоос 40 гаруй жилийн өмнө таггаа тэжээдэг байсан гэсэн. Тэр үед чинь юм нилээд чанга байсан яаж хил давуулж авчирдаг байсан юм бол?
-Би хар багаасаа энэ 100 айлд өссөн. Намайг хүүхэд байхад энэ хавьд чинь Хятадууд амьдардаг байсан. Тэгэхэд манай энүүхэнд нэг ус зөөдөг Хужаа амьдардаг байлаа. Нэг удаа тэр өвгөний хашааны хаалга эвдрээд, аав минь янзалж өгсөн юм. Манай аав мужаан хүн л дээ. Тэгээд аавтайгаа цуг яваад очтол тэднийд 2 их гоё шувуу байсан. Тэрнээс хойш сав л хийвэл гүйж очоод хараад зогсчихно, үгүй бол яриад шөнө унтахгүй. Тэгсэн муу аав минь арга нь барагдсан юм уу надад 2 шувуу авч өгсөн юм. Гэтэл нөгөө шувуугаа яаж тэжээхээ мэдэхгүй нисээд явчих гээд өрөөсөн хөлнөөс нь утас уяад байшингийнхаа дээвэр дээр аргамжчихаад хараад суучихна. Тэгэхээр чинь яаж тэжээсэн болох вэ дээ, харин ч тамлаж байгаа биз дээ. Нэг удаа таньдаг хүн нисэх гээд байвал далавчийг нь дараад нь оёчих гэсэн.
-Далавчийг нь оёчихлоор үхчихдэггүй юм уу? Ер нь жаахан харгис арга юм уу даа?
-Гайгүй ээ. Зарим хүмүүс бүр далавчных нь өдийг сугалаад авчихдаг. Цагаан тагтаа дотроо хоёр янз. Гоёлын буюу энгийн(шуудангийн). Гоёлын тагтаа нь муу ниснэ. Харин почта буюу энгийн тагтаа нь сайн ниснэ. Саяхан би нэг сонин дээрээс уншсан юм байна. Германд тагтааны уралдаан зарлаж 120000 км. уралдуулсан чинь 1-рт Герман тагтаа, 2-рт Орос тагтаа, 3-рт Хятад тагтаа орсон байна билээ. Уралдаанд оролцох тагтаануудаа жилийн өмнө аваачиж дасгасан гэсэн.
-Насаараа шахуу тагтаа тэжээсэн болохоор асар их туршлага хуримтлуулсан байх даа. Цагаан тагтааны амьдралын сониноос хуваалцахгүй юу?
-Гоёлынх хойноо, урдаа, хөлөндөө малгайтай, дээр нь үс нь их бага гээд их ялгаатай. Харин нислэгийн буюу почтанууд нисэх чадвар сайн, зүг чигээ сайн олно. Ер нь орчин нь сайн байх юм бол эр эм хоёр тагтаа нэг жилд 12 болж өснө. Нэг өндөглөхдөө 2 өндөг гаргана. Тэр нь 18 хоноод хагараад, сарын дараа хоолонд орно. Түрүүчийн ангаахай хоолонд орж байхад, дараагийн өндөг гарч байдаг. Уг нь тагтаа чинь өвөл хүйтрээд ирэхээр хосууд салаад тусдаа амьдардаг болчихдог. Дулаан орохоор хүн шиг өөртөө таалагдсан эмийгээ сонгож бүтэн зуны турш үр хөврөлөө үлдээдэг.
Өндөгөө эцэг эх шувууд ээлжлэн дарна. Гэхдээ ихэвчлэн өдрийн цагаар эм нь, оройн цагаар эр нь өндөгөө дарна. Хэрвээ сайн ажиглах юм бо л өдийд ганц нэг тагтаа их байдаг. Тэжээмэл тагтааны гол хоол тэжээл нь улаан буудай. Гэхдээ ихэнх тохиолдолд өөрсдөө хоол тэжээлээ олоод идчихдэг.
-Үүрийг нь та барьж өгөх үү. Эсвэл өөрсдөө барьдаг юм уу?
-Зарим үед бид нар өөрсдөө засаж өгнө. Зарим үед эр тагтаа нь өөрөө өд өвс зэргийг цуглуулаад үүрээ барьчихдаг.
-Цагаан тагтаа хөх тагтаа хоёрын гол ялгаа нь юу юм бэ?
-Ялгаасаад ч байх юу байхав. Хамгийн гол нь хөх тагтаа Монголд элбэг байдаг учраас тэр болгон хүн тэжээе гэж боддоггүй. Харин цагаан тагтааг нилээн дээр үеэс хүмүүс тэжээгээд гаршуулчихсан. Тэр битгий хэл бид нар бие биенийхээ тэжээдэг тагтааг хараад шууд таньдаг. Яг л малчин хүн малаа зүсээр нь таньдаг шиг. Гадны хүмүүс бол ялгахгүй байх л даа.
-Тагтаа энхтайвны билэг тэмдэг гэдэг. Юугаар нь тэгдэг юм бол?
-Тагтаа өөрөө их тайван амьтан. Тайван .орчинд амьдрах дуртай. Тийм болохоор нь тэгж нэрлэдэг байх. Хүмүүс гандан дээр тагтаа хооллоод буян үйлддэг бол би гэртээ таггаа тэжээгээд буян үйлддэг. Амьтан чинь тэжээж буй хүндээ заавал нөлөөлдөг. Би тагтаагаа дагаад их тайван зантай болчихсон. Намайг хаана л явна, энэ хавийн хүүхдүүд шаваад л юм шалгаагаад суучихна.
Зарим хүмүүс шоолдог л байх. Хүмүүс амралт чөлөөт цагаа бааранд өнгөрөөдөг бол би чөлөөт цагаа энэ хэдтэйгээ өнгөрөөнө. Хаана л очно хэдэн тагтаануудынхаа тухай л ярина. Тэднийд нэг сонин ангаахай байна гэдэг ч юм уу. Хүмүүс нисэж яваа тагтааг барьж авч чадахгүйдээ, харин би чадна. Яаж гэхлээр сургуультай тагтаа цуг нисгэчихээд удалгүй хамт хүрээд ирдэг.
-Амьтан болгонд өөрийн гэсэн өвөрмөц зан характер байдаг. Цагаан тагтааны тухайд?
-Нэгэнт дасчихсан газраа хаанаас ч олно. Ер нь адуу шиг нутаг амьтай байдаг. Одоо миний хэдэн тагтаанууд Улаанбаатарын хаанаас ч нисгэсэн гэрээ олоод л ирнэ. Нэг тагтаагаа хүнд зартал хоёр жилийн дараа хамаг өдөө сугалуулчихсан хирнээ байшингийн дээвэр дамжаад хүрээд ирсэн. Хэд хоногийн өмнө намайг хөдөө явчихсан байх хойгуур манай хүүхдүүд саравчных нь үүдийг түгжчихсэн байсан чинь хоёр тагтаа алга болчихсон байсан гэтэл 7 хоноод өнөө өглөө өөрөө хүрээд ирсэн. Хүнд баригдчихсан бололтой жаахан заваан болчихсон байна билээ. Энэ занг нь зарим орны хүмүүс хар тамхины наймаанд ашигладаг байсан ч сүүлийн үед шонхорыг ашиглах болсон байна. Тагтаа жижигхэн биетэй болохоор бусад том шувууд замд нь барьчихдаг.
-Монголчууд ямар шугамаар ашигладаг юм бол. Танд хүмүүс санал тавьдаг уу?
-Хүмүүс ирнэ ээ. Max нь ядаргаа бөөрөнд сайн гэнэ, өдөөр нь цэцэг хийх гэсэн юм. Эсвэл 7 хар, 7 цагаан өд өгөөч юм домнох гэсэн юм гээд. Боломжтой бол өдийг нь өгдөг. Сая чамд үзүүлсэн гоёлын эм тагтааг нэг залуу алтан бөгжөө тайлж тавьчихаад гуйгаад байсан. Эхнэр дуртай байсан ч би өгөөгүй. Амьтан тэжээхдээ ашиг харж болохгүй л дээ. Бид нар тагтааны сүүлэнд хонх уячихдаг юм. Тэгээд олон тагтаа нисэхээр их гоёо нөгөөдэх нь аман хуур шиг дуугараад.
-Нууц биш бол үнэ ханш нь ямархуу байдаг вэ?
-Өө гайгүй ш дээ. 500-50.000 төгрөг.
-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.