gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.31
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.31
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.31
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Урантай ус цоргоор гоожоод эхэлбэл яах вэ?

Нийгэм
2009-12-21
0
Twitter logo

Хөрс, агаар, ус гээд бидний амьдарч байгаа орчны бохирдол эрүүл мэндэд муугаар нөлөөлж байгаа билээ.

Энэ талаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Эрүүл ахуй, хүнсний экологийн төвийн захирал Н.Сайжаатай ярилцлаа.

-Нийгмийн эрүүл мэнд гэж их ярих болжээ. Манайд энэ асуудлыг ямар түвшинд авч үзэж, ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Нийгэм гэдэг чинь хүн төрөлхтөнд л байдаг гол ойлголт. Нийгэм дотор хүн төрөлхтөн багтаж явдаг. Хүн орчноосоо шалтгаалаад өсөлт нь ямар байх вэ?, ямар хүн байх вэ? гэдэг нь хамаарч байдаг. Хүн биологийн чадамжаа ашиглаад урт наслах ёстой. Манайхан 63-65 байна. Бурхны өгснөөр ч гэдэг юм уу, эсвэл эрдэмтдийн тогтоосноор ч гэдэг юмуу хүн 100-120, бүр 150 хүртэл наслах ёстой. Энэ учраас нийгэм биологийн хувьд, нийгмийн, сэтгэл зүйн, бие бялдрын хувьд эрүүл байх ёстой. Ингэж байж бурхнаас өгсөн тоонд хүрнэ.

Үүний тулд амьдарч байгаа нийгмийн орчин, ахуйн, байгалийн, суурьшлын, хөдөлмөрийн, сургалтын орчин нь эрүүл байх учиртай. Энэ эрүүл байх үзүүлэлтүүдээр хүний биеийн гаднаас нөлөөлж байгаа нөлөөллийг даах чадварыг тогтоож байгаа. Энэ бол нийгмийн эрүүл мэндийн гол тулгамдсан асуудал. Нийгэм эрүүл байхын тулд төр бодлого баримталж байх ёстой. Манай улсад амьдрах орчны, хоол хүнсний, хөдөлмөрлөх орчны нөхцлөө сайжруулах нийгмийн эрүүл мэндийн асуудал бүх хуульд тусгалаа олсон байгаа. Норм стандартыг нь ч тогтоож өгсөн байдаг.

-Тухайлбал ямар норм тог-тоосон байдаг вэ?
-Нормыг Монгол Улсын стандартаар баталдаг. Хоол хүнс, хувцасны гээд олон төрлийн зөвшөөрөгдөх хэмжээ гэж байдаг. Жишээ хэлэхэд өрөөний агаарын температур 18-22 градус дулаан байх ёстой. Амьсгалах агаарын норм гэж бий. Үүнийг 2007 онд баталсан. Бидний амьсгалж байгаа агаарт нүүрс төрөгчийн дутуу ислийн хамгийн дээд хэмжээ нь 5 миллиграммаас ихгүй, нэг литр усанд хар тугалга 0.001 грамм ч юмуу байх жишээтэй.

Хоногт оюуны хөдөлмөр хийдэг хүмүүс 2200-2500 килокалори, биеийн хүчний ажил хийдэг хүмүүст 3000-3500, тамирчид 4800 гэх мэт байдаг. Уураг, нүүрс ус, өөх тос гэх мэт энерги дулаан үүсгэдэг шимт бодисууд байх ёстой. Хоногт насанд хүрсэн хүн төдөн грамм нүүрс ус, өөх тос гэх мэтээр тогтоосон байдаг. Ийм норм үзүүлэлтүүдийг нийгмийн эрүүл мэндийн шинжлэх ухаанаар нормчилж өгдөг. Бидний өмсөж байгаа хувцас, уруулын будаг, үсний будаг хүртэл нормтой байх ёстой. Энэ норм хэмжээндээ байна уу, үгүй юу гэдгийг мэргэжлийн хяналтынхан тандалт явуулж хянаж байдаг. Энэ тандалтын үндсэн дээр норм хэмжээ хэтэрснээс болоод хүмүүсийн дунд ямар нөлөө үзүүлж байгаа болон цаашдаа ү удамд урагт яаж нөлөөлж байгааг авч үзэх ёстой. Энэ бол төрийн бодлогын, салбарын яамдын гол бодлого, явсаар байгаад Улсын бодлого, дэлхийн эрүүл мэндийн бодлоготой уялдаж явах ёстой.

-Бидний амьдарч байгаа орчин агаар, хөрс, ус гээд бохирдож байна. Энэ бохирдол бидэнд яаж нөлөөлж байна вэ?
-Дэлхийн нийтээр хүн төрөлхтнийг биологийн, ахуйн, химийн, сэтгэл зүйн гэх мэт бохирдуулагчаас хамгаалах асуудал байгаа. Ер нь бохирдолт ямар хэмжээнд байна вэ гэдгийг зөвхөн агаарын бохирдолтын байдал дээр судалгааг үйлдвэржсэн томоохон хот болох Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийг хамруулж авч үзсэн.

Цаашдаа Оюутолгой гээд томоохон хотууд бий болохоор авч үзэх ёстой болно. Энэ судалгаанаас үзэхэд агаарын бохирдолт зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн байгаа. Гэр хорооллын түвшинд агаарын бохирдолт хамгийн өндөр түвшинд байна. 145 мянган гэр, ердийн халаалттай орон сууц бий. Хоногт нэг айл 4-5 хувин нүүрс түлж байна. Жилдээ нэг айл таван тонн орчим, нийт гэр хорооллынхон жилдээ 600 орчим мянган тонн нүүрс түлдэг. 145 мянган айлын түлж байгаа нүүрс Улаанбаатарын агаарын бохирдуулалтын 50 хувийг эзэлж байна.

Дулааны цахилгаан станц жилдээ 3-4 сая тонн нүүрс түлдэг байтлаа гэр хорооллынхны 600 орчим мянган тонн нүүрснээс бага хорт хий ялгаруулдаг. Гэр хороолол яагаад ийм бага нүүрс түлдэг мөртөө бохирдолтын хамгийн их хувийг эзэлж байна вэ? гэсэн асуулт гарна. Гэр хорооллын утаа нам дор гардаг учраас тэр. Нүүрсний утаанаас 30-40 орчим хорт бодис гардаг. Машин гэхэд 50-60 см-ын утаагаа гаргадаг. Гэхдээ машин бол бас ч хөдөлгөөнтэй явж байдаг. Бензинээс 260-аад бохирдуулагч бодис гардаг гэдгийг эрдэмтэд судалгаагаар тогтоочихсон. АИ-80 бензин нэг литрийг шатаахад нэг грамм 4 этилт хар тугалга гардаг. Энэ хар тугалга хүний биед ороод мэдрэлийн эрхтэн, эд, ясны чөмөг, элэг бөөр гэх мэт цуллаг эрхтэн, уураг тархины эсийг гэмтээдэг.

Тэрнээс болж оюун ухааны хомдсол бий болж байна. Манайхны сайн мэддэг угаарын хий амьсгалаар ороод хүний цусны гемоглобин гэдэг уурагтай нэгддэг. Хүчилтөрөгчтэй гемоглобин байх ёстой байтал угаараар удаан амьсгалахаар нүүрстөрөгчтэй гемоглобин болж, хүчилтөрөгчөөр дутагддаг ийм хортой. Хотод гэхэд нэг өглөө 145 мянган хувин нүүрс галдаа хийнэ. Астлаа уугиад байна. Дутуу шатсан нүүрстөрөгч их хэмжээгээр нүүрстөрөгчийн дутуу исэл бий болно. Үүнээс болж хотын агаар бохирдож, бидний ухаан муудахад нөлөөлнө. Нүүрс шатаахад хар тугалга, ванади, хром, никель гээд янз бүрийн хорт утаа их гардаг. Хог шатаахад хүртэл гарна. Ийм ийм юм бидний орчныг бохирдуулдаг. Химийн хортой бодисууд агаарт гарч хамраар орж байдаг. Уушгин дотор амьсгалах талбай 70 ам.метр байдаг. Уушгины нарийн нимгэн хальс бий. Тэр хальсан дотор цусны судас байдаг. Судасны ханаар нэвчиж цусанд орно. Ингээд агаарт байгаа хүнд металл, хортой бодис, органик хортой бодис, вирус, бактери хавсарсан байдлаар бидэнд нөлөөлж байна. Ер нь орчны бохирдол эрэгтэй хүний үрийн шингэнийг багасгаж, үрийн шингэн доторх үр тогтоодог эсийн тоо хэмжээг бууруулдаг. Энэ чинь алсдаа удам угсаанд нь өөрчлөх аюултай.

-Агаарын бохирдлоос гадна хөрс, ус, дуу чимээ гээд өөр гадна орчны бохирдол хүний эрүүл мэндэд бас их муу нөлөө үзүүлж байх шиг байна.
-Бохирдолтын нөлөөнд суурьшсан газрын хүн ам илүү өртөмтгий. Зөвхөн агаарын бохирдлын хортой хийнүүд биш. Нус цэрээ хаяхад тэр нь хатаад ууршина. Сүрьеэтэй нус цэрээ хаяхаар тэр нь ууршаад түүгээр нь бид амьсгалж байна. Саяын гахайн ханиадны бохирдуулагч байна. Одоо тэгтэл ямааны ханиад гарч зургаан хүн нас барчихаад байна. Энэ мэт биологийн бохирдуулагч их байна. Гэтэл бидний амьдарч байгаа орчинд физикийн бохирдуулагч бас асар их байдаг. Гудамжинд машинууд дуут дохиогоо дуугаргахад л яаж цочдог билээ. Цахилгаан станц уураа гаргаж байна гээд шөнөжин шуугиулдаг. Тэрнээс гадна гар утасны хэрэгслүүд, телевизийн антенн, компьютер гээд бидний хэрэглэж байгаа зүйлүүд агаарт цахилгаан соронзон орон бий болгож байна. Агаарт нэмэх цэнэгтэй хүнд ионыг асар их гаргадаг. Нэмэх цэнэгтэй хүнд ион мэдрэлийн эс, эрхтнийг их ядраадаг. Гэх мэтчлэн шинжлэх ухаан техникийн дэвшил хүндээ эргээд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйл болж байна.

Усны хувьд манай улсын хэмжээнд 300 гаруй сумын 67-68 нь ус муутай. Бусад нь ус сайтай. Манай Улаанбаатар ч гэсэн Бээжин зэрэг хотуудтай харьцуулахад ус сайтай. Эрдэс сайтай. Зөөлөн ус. Гэтэл бас энэ эрдсийг их байлгаж болохгүй. Үүний нормыг тогтоож өгөх ёстой. Бидний шингэн хаягдал угаадас гэх мэт зүйл усыг бохирдуулдаг. Энэ бүх шингэн хаягдлыг хоолойгоор дамжуулаад хотын захад аваачиж цэвэрлэдэг. Тэр цэвэрлэсэн усаа Сонгины амралтын орчимд хаяж байгаа. Хоногт 140-169 мянган шоо метр ус хаядаг гэсэн. Тодорхой хэмжээнд лаг гардаг. Энэ бүхнээс үнэрээс эхлээд өчнөөн бохирдуулагч гарч байна. Сүүлийн үед лагийг хатаадаг, үнэрийг нь дардаг гэх мэт шинэ технологийг Ус сувгийнхан нэвтрүүлж л байна.

-Алт олборлогчид мөнгөн ус ашиглан усыг их бохирдуулж үүнээс болж өчнөөн хүн хордож байна гээд байгаа. Үүнийг яг ингэж нөлөөллөө гээд тогтоочихсон зүйл бий юу? Хонгорынхон мөнгөн уснаас хордлоо л гэнэ. Гэтэл олон улсын шинжээчид ирээд мөнгөн усны хордлого биш гэж дүгнэсэн.
-Сая Өмнөговьд есөн хүүхэд гажигтай төрлөө гэсэн. Тэрийг мөнгөн усны хордолтоос болсон байх гэж таамаглаж байгаа. Тэрийг эцэслэн баталгаажуулсан юм ч байхгүй. Очиж үзнэ харна гэсэн. Ганц нэг мэдээ авч байгаад л намжаагаад л орхичихлоо.

Хонгорын хувьд Баяр сайд гаднаас шинжээчид авчраад л судалгаа шинжилгээ хийлгэсэн. Өвөл болохоор мөнгөн ус ууршдаггүй. Мөнгөн ус 12 градусын дулаанд ууршиж эхэлдэг. Хасах градустай байхад мөнгөн ус агаарт байна уу, үгүй юу гэдгийг Баяр дарга мэдэхгүй байх нь аргагүй. Мэргэжлийн хүмүүс нь тэр хүнд олигтой юм хэлж өгөөгүй байна. Мөнгөн ус цусанд орж цусаар тарна. Эд эсийн хэвийн үйл ажиллагаа алдагдуулна. Ялангуяа мэдрэлийн эд эс, үржлийн эд эсийг гэмтээдэг. Японд Миномата гэдэг арал дээр нэг өвчин гарсан. Дэлхийн эрдэмтэд 20-30 жил ноцолдож байж мөнгө уснаас болсон саажилт гэдгийг тогтоосон.

Мөнгөн усны хордлого удам дамждаг аюултай. Хор хөнөөлийг нь арилгахад хэцүү. Тиймээс хувиараа алт олборлогчид мөнгөн ус их ашиглаж байна. Тэд олборлосон шороогоо цемент шиг болгоод мөнгөн ус хийгээд хутгахаар алт нь зөвхөн тэр мөнгөн усандаа наалддаг. Тэр наалдсан мөнгөн усыг халбаган дээр тавьж байгаад гал дээр халааж мөнгөн усыг нь ууршуулдаг. Тэр ууршсан мөнгөн усаар нь тэд ч, бусад хүн ч ургамал ч амьсгална. Экологийн сүйрэл гэдэг чинь энэ. Саяхан Хөвсгөлд алт гарлаа гэнгүүт хоёрхон хоногийн дотор 2500 нинжа очсон байгаа юм. Гол нь маш бүдүүлэг, хамгийн хоцрогдсон, хямд, тэгээд хялбар аргыг хэрэглэж байна. Монголын бараг л бүх аймагт алт олборлож байна. Монголын хүн амын удмын сан муухай л болно доо. Ингэхээр Монголд хэн ажиллахав. Бидний үр хүүхдүүд хоцрогдсон технологийн уршгаар хохирч үлдэнэ.

Ийм учраас нийгмийн эрүүл мэнд гэдгийг ирээдүйд төр засаг бодлогоороо авч явах ёстой. Үүнийг л засаг төрд сайн таниулж чадахгүй байна. Нэг жишээ хэлэхэд Улаанбаатарын ундны усны эх үүсвэр Налайхын цаана Элстэйд байдаг. Тэрний цаахан Ар, Өвөр Жанчивлан хоёрын дунд маш их ураны агуулгатай орд бий. Тэр ураныг олборлохоор зарим компани ажиллаж байна. Ураныг хүхрийн хүчилд уусгаад гаргаж ирээд ялгаж аваад буцаагаад хүхрийн хүчлээ газарт булна. Тэр нь усны судлаар дамжаад Элстэйд хүрээд ирэх юм бол бид цоргоноосоо урантай ус ууж эхэлнэ. Уран бол цацраг идэвхт бодис. Хүний биед орох юм бол дотор байсан бүх эсийг ионжуулдаг. Нэмэхийг нь хасах болгоод хасахыг нь нэмэх болгодог ч юм уу. Эрхтэн, эд, эс замбараагүй болоод эрхтэн, эдийн, эсийн тогтолцооны систем алдагдаад цацраг идэвхт туяанаас нөлөөлсөн өвчтэй болно. Цусны цагаан, улаан цогцсууд гэмтдэг. Цусны хорт хавдар үүсэх гэх мэт аюултай.

-Хог хаягдал гэж бас орчныг бохирдуулдаг зүйл байдаг?
-Хот сууринд хог хаягдлын менежментийг төлөвлөхдөө хотын нэг иргэнээс дунджаар 250 грамм хог гарна гэж үздэг. Хатуу хог хаягдал ахуйн хог хаягдал, үйлдвэрийн гаралтай, эмнэлгийн тусгай хог хаягдал гээд. Эмнэлгээс тариур, нэг удаагийн бээлий, дуслын систем, бохир боолтны материал, зулбадас, авсан шүд, хоолойны мах авахад гарсан гүйлсэн булчирхай гээд л элдэв хог гарна. Хогийн мөнгөө өгч чаддаггүй зарим хүн жалганд хогоо хаячихдаг. Тэндээс мал нохой иднэ. Хог түүдэг хүмүүс хэрэгтэй юмаа авна. Энэ бүхэн бас хөрсийг бохирдуулж байдаг.

Шарил гэж айхтар бохирдуулагч байна. Шарилын тоо нэлээн олширсон. Хоёр талд шарил чандарладаг газар байгаа ч хүн болгон бас шатаалгах дуртай биш. Үүнийг зохицуулахгүй бол хөрс асар их бохирдож байна. Дээр нь жорлон. Энэ зуны үерээр юу болов. Айлуудын жорлон доторхийг гаргаад ирээ биз дээ. Инженерийн ийм байгууламж, хог хаягдлын менежмент, хүмүүсийн ухамсар дахь хоцрогдол арилахгүй байгаа болохоор хог хаягдал хөрсийг асар их бохирдуулж байна. Аюултай хог хаягдлыг яах вэ гэдгийг манайхан судалж эхлээд байгаа. Ирэх жил дуусгана.

Гэхдээ энэ бүх бохирдол алсдаа арилна. Хамгийн арилгаж болдоггүй зүйл бол сэтгэл зүйн дарамт. Даргадаа загнуулснаас, авилга гээд өчнөөн олон шалтгаанаар хүмүүс сэтгэл зүйн дарамтад орж байна. Нийгэмдээ хүмүүсийг сэтгэл зүйн дарамтад оруулахгүй, ядууруулахгүй, хүнд уурлахгүй, хүнийг уурлуулахгүй ийм хэмжээнд байлгамаар байна.

-Сүүлийн үед гажигтай хүүхэд олон төрж байна гэх болсон. Энэ бүхэн яг ямар бохирдолтой хамгийн их холбоотой вэ?
-Гажигтай хүүхэд гарах нь олширсон. Гэхдээ агаар, хөрс гээд энэ олон бохирдолтоос болоод урагт ингэж нөлөөлжээ гээд яг тогтоочихсон юм байхгүй. Манай яам үндэсний аюулгүй байдлын зөвлөлд асуудал оруулах гэж байгаа. Хүн амын удмын сангийн өөрчлөлт ямар байна, юу юу нөлөөлж байна, орчны бохирдолт ямар байгааг авч үзэхээр асуудал оруулахаар ярьж байна.

Ш.Эрдэнэчимэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан