gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     11
  • Зурхай
     5.17
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 11
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 11
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

К.Трантино: Би видео кассетыг илүүд үздэг

Дэлхийд
2009-08-31
0
Twitter logo

"Kill Bill", "Pulp Fiction", "Jackie Brown", "Death Proof" зэрэг бараг л таашаал авахуйц хэрцгий сценүүд. цангинах хөгжим мөн ер бусын темпо бүхий түүний бүтээлүүд алдарт Квинтин Тарантиногийн имижийг бүрдүүлдэг.

Тарантино өөрийн шинэхэн бүтээл "Inglourious Basterds" кинондоо ч чимээгүй гэтэж ирэх чөтгөрийн гэмээр үйл явдлыг гаргаж иржээ. 46 настай, холливуудын алдарт кино найруулагч Тарантино өөрийнхөө талаар ийнхүү хүүрнэснийг та бүхэндээ хүргэе.

"Inglourious Basterds" кинонд Еврей гаралтай Америкийн цэргүүд Франц дахь нацистуудыг толгой дараалан агнаж, тэдний гавлыг цуглуулж байх зуур нацист Германчуудад гэр бүлийнхнээ хүйс тэмтрүүлсэн нэгэн залуу бүсгүй хэрхэн өшөөгөө авч байгаа тухай гардаг.

-Киноны төгсгөлд Нитлер болон түүний офицерүүд галд шатаж, духандаа сум зоолгон хэрцгий зэрлэгээр алагддаг. Таны бүтээл өшөө авах фантазаар баялаг байх юм аа?
-Тийм шүү, миний энэ киногоор өшөө авалтыг илэрхийлсэн. Хүмүүс намайг өшөө хорсолд дурладаг гэдэг. Энэ чинь киноны нэг жаанар шүү дээ. Гэхдээ нөгөө талаар "Inglourious Basterds" дайны сэдэвт кино. Өшөө авалтын талаар энд ярих шаардлагагүй. Дайны үед дайсны ар талд үйл ажиллагаа явуулж байгаа Еврей гаралтай Америк цэргүүд яг л Индианчууд шиг авирлаж байгаа талаар үзүүлсэн. Харин Шосанна бол киноны маань шигтгээ болсон өшөө авагчийн дүр байгаа юм.

Хүчирхийлэл, харгислал гээд дайн дажны сэдвээс гадна мөн ёжлол, "хар инээдэм" ч энэ кинонд байгаа харагдлаа. Нацистуудын юу нь танд инээдтэй санагдсан юм бол оо?

Нацистууд сайтар зохион байгуулагдсан гэмт хэргийн бүлэглэл, мафитай төстэй. Тэдний цаана өнөөдрийн улс төрийн механизмд байдаг шиг хөшүүн хойрго хүнд суртал ч байгаа гэдэг талаас нь харуулсан. SS-ийн офицер Ханс Ланда л гэхэд өнөөдөр бидний дунд татварын албаны байцаагч байх байсан даа.

-... Ланда Еврейчүүдийг илэрүүлж, хороох үүрэгтэй байсан шүү дээ. Та үйл хөдлөлөөр хүний дотоод сэтгэхүйд нөлөөлөх хэсгүүдийг зохиол бүтээлүүддээ маш чадамгай гаргаж өгдөг найруулагч гэгддэг.
-Бүтээж байгаа дүрүүд маань эхлээд өөрийн гэсэн онцлогтой байж, дараа нь тэдний хоорондын уялдааг гаргаж өгөх нь миний кино зохиол бичигч, кино найруулагчийн ажил үүрэг гэж би боддог. Тиймээс ч миний кинонуудад харилцан яриа их байдаг. Дүрүүд маань хоорондоо хэдий чинээ харьцаж байна жүжигчдээс маань төдий чинээ чадвар шаардаж байна гэсэн үг.

-Та дүрүүдээ Англи, Герман, Франц, Итали гээд олон хэлээр ярих боломж өгдөг...
-"Inglourious Basterds" кинонд олон янзын үндэстнүүдийг харуулсан шүү дээ. Төрөлх хэлээр нь яриулвал илүү сонирхолтой, бодитой болдог. Заримдаа дүрүүдийн юу хэлж байгаа нь бус, яаж хэлж байгаа нь чухал байдаг юм. Холливуудын ихэнх кинонууд энэ тал дээр учир дутагдалтай болсон байдаг. Гадаадын хүний дүр унаган англи хэлээр ярьж болохгүй шүү дээ.

-"Inglourious Basterds"-т Еврей цэргийн толгойлогч Алдо Реиний дүрд Бред Питт тоглосон. Та түүнийг яагаад энэ дүрд сонгосон бэ?
-Үнэнийг хэлэхэд Алдогийн дүрд Бред Питтээс өөр хүнийг би төсөөлж чадахгүй байсан. Би Бред Питтийг л тоглуулахыг хүсч байлаа. Тэгээд түүнээс асуухад тэр дор нь зөвшөөрсөн. Тэр үед урлагийн тэнгэр намайг ивээсэн байх гэж би баярладаг. Түүнээс бус тийм мундаг эрэлт ихтэй жүжигчнийг олж авахад амархан биш.

-Таныг зураг авалтын үеэр жүжигчид, ажилчиддаа өөрийн видео кассетны цуглуулгаас үзүүлж байсан гэж сонслоо. Таны цуглаалга их баялаг гэсэн.
-Би янз бүрийн орны маш олон киноны дүрс бичлэгүүдтэй. Тоолж байгаагүй ээ. Харин видео кассет нь DVD-ээсээ хавьгүй олон гэдгийг л мэддэг. Цуглуулга маань улам баяжигдаж, шинэчлэгдээд л байгаа. Би дурсамж гэж хошуурдаггүй ч , зүгээр л видео кассетны фен. Надад хорин жилийн настай хуучин VC-нууд ч байгаа. VС-тэй хүн болгоомжтой харьцдаг бол, харин DVD-г хүн энд тэндгүй шидэж байдаг. Видео кассет харьцангуй элэгдэл багатай, удаан эдлэгддэг.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан