Өвчин намдаах халуун бууруулах үйлчилгээтэй Ибупрофен эм эрчүүдэд үргүйдэл үүсгэх магадлалтай болохыг Данийн Копенгаген их сургуулийн эрдэмтэд тогтоосон талаар CNN мэдээлсэн.
Судалгааны талаар тодруулбал, эрдэмтэд сайн дурын 18-35 насны эрэгтэйд Ибупрофен өдөрт 600 мг-аар /200 мг-аар өдөрт гурван ширхгээр/ зургаан долоо хоногийн турш өгсөн бөгөөд 14 хоног өнгөрөхөд эрчүүдэд лютеин хэмээх дааврын ялгарал нэмэгдэж тестостероны ялгарлыг бууруулж байсан байна.
Эр бэлгийн даавар болох тестостерон ялгарч эр бэлгийн эс үүсэх үйл явцыг идэвхжүүлж байдаг. Гэвч лютеин даавар их хэмжээгээр ялгарах нь тестостероны ялгарлыг бууруулж улмаар үргүйдэлд хүргэх магадлалтай аж. Тиймээс өвчин намдаах эмийг урт хугацаанд, байнга их тунгаар хэрэглэж байдаг хүмүүс /жишээ нь тамирчид/ болгоомжтой байхыг сануулсан.
Тэгвэл энэ талаар Эрүүл мэндийн яамнаас тодруулга гаргажээ. Эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, Эм зүйн ухааны доктор, профессор Д.Энхжаргал “Ибупрофен бол 1970-аад оноос хойш дэлхийн олон оронд хамгийн өргөн хэрэглэж буй үрэвсэл намдаах эмийн бэлдмэл. Манай улсын эмийн бүртгэлд хэд хэдэн тун, эмийн хэлбэрээр бүртгэгдсэн. 200, 400 мг-тай сироп, шахмал, гель, капсуль, гадуур хэрэглэх эмийн хэлбэрээр бүртгэгдсэн эм.
Монголд 10 гаруй үйлдвэрлэгчийн 40 гаруй төрлийн Ибупрофен хэрэглээнд байна
Ибупрофен эм дэлхий даяар хангалттай судлагдсан. Манай оронд ч нэлээд судалгаа хийгдэж байсан. Эмнэлзүйн судалгаа бүрэн хийгдэж дууссан маш олон нэршилтэй. Монголд 10 гаруй үйлдвэрлэгчийн 40 гаруй төрлийн Ибупрофен хэрэглээнд байна.
Тухайн мэдээллийг манай эм судлалын мэргэжлийн салбар зөвлөлийнхөн судалсан. Манай улсад хоногийн тунг 1200-р бодож олгодог. Энэ тунг хэтрүүлээгүй, ээлж эмчилгээ буюу курс эмчилгээг хэтрүүлээгүй тохиолдолд гаж нөлөө илэрсэн мэдээлэл бид олсонгүй. Нотолгоотой зүйл олохын тулд сайн судалж үздэг. Хамгийн эхэнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргадаг сэрэмжлүүлгийг нягталсан. Сүүлийн 5 жилийн байдлаар энэ эмтэй холбоотой гаж нөлөө, ялангуяа эрэгтэйчүүдэд үргүйдэлд хүргэдэг гэсэн нотолгоо алга байна.
Олон оронд, олон хүнд хийсэн судалгаагаар харьцуулагдсан үр дүн байх ёстой. Бид нарын уншсан мэдээллээр цөөн тооны тамирчдад 6 долоо хоногийн турш хэрэглүүлсэн туршилт байсан. Бид эмчилгээний практикт хамгийн дээд тал 5-7 хоног, тун шаардлагатай бол 14 хоног хэрэглэхээр заагдсан байдаг. Тиймээс энэ зааврын дагуу хэрэглэхэд гаж нөлөө гарсан тохиолдол бүртгэгдээгүй” гэсэн юм.