gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Бидний цөөхөн Монголчууд: Улаан ямаагаараа алдартай Өлгий сум

2017-12-18
0
Twitter logo

- Бидний цөөхөн Монголчууд -

Б.Гиваан баатрын төрсөн нутаг, гэгээн заяатай сайхан Өлгий минь гэж бахдан ярьж бахархан хүндэлдэг нутгийн зон олон биднийг угтан авлаа. Тус суманд ажиллахдаа аж ахуй, албан байгууллагатай нь танилцахаас илүүтэй айл өрхөөр нь орж ахуй амьдралыг нь танин мэдэж, нутгийн хөгшчүүлтэй яриа өрнүүлэхийг хүслээ.

Ингээд эхний уулзсан хүн маань Хөдөлмөр багийн иргэн Монгол улсын баатар Б. Гивааны нагац ах Н.Цэвээндорж гуай тус суманд амьдарна. Тэрээр хэлэхдээ: 1926 онд Өлгий сумын Тогтохыншил гэдэг газар Б.Гиваан баатар маань төрөөд 15 настайд нь эцэг эх нь нас барсан тул эгч Чулуунаагийнд мужаан, дархан хийж байгаад 1946 оны 5 сард цэрэгт татагдаж явж байсан гэдэг. Монгол улсын түүхэнд эх орон тусгаар тогтнолын төлөө амь биеэ үл хайрлан зүтгэж, идэр залуу насандаа тулалдааны талбарт амиа алдсан баатарлаг хүний хамаатан юмдаа.

Манай  Өлгий сумын ЗДТГ-аас Б.Гиваан баатарын хөшөөг нутагт нь сүндэрлүүлж түүний нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулсан юм. Түүний баатарлаг гавьяаг хойч үедээ мөнхжүүлэн таниулах, хүүхэд залууст эх оронч үзэл төлөвшүүлэх, өвөг дээдсээрээ бахархах сэдлийг төрүүлэхийн тулд түүний хөшөөг барьсанд их сайхан санагддагаа хуучилсан юм.

Өлгий сум улаан ямаагаараа алдартай. Үүнийг яриулахаар насаараа мал малласан Б.Билэгсайхан гуайг зорьж очлоо. Тэмээний ноосоор утас ээрч суух хань М.Жавзан нь биднийг угтан авна. Хоёр хөгшин гэртээ их цэмцгэр сууна. Тэднийд ороод хамгийн түрүүн нүдэнд туссан зүйл бол  үүдэнд байрлах угаалтуурын хажууд АЦБ гэсэн юм байх юм. Тэгсэн ариун цэврийн булан гэсэн үгийн товчлол аж. Хотын бидэнд их содон туссанаа нуух юун. 

Ингээд  гэрийн эзэн Б.Билэгсайхан гуай бидэнд улаан ямааны талаар ярих гээд их л догдолж байлаа. Ярилцаад суухад тус сум нутгийн шилмэл омгоор батлагдсан ноолуурын чиглэлийн  “Улаан ямаа”-г  голлон үржүүлж ирсэн. Алтайн болон Хан-Хөхийн нууруудын хоорондох бэсрэг уулс, дов толгод  бүхий Их нууруудын хотгорт оршиж, говийн бүсэд хамаардаг учраас малчид ямааныхаа өнгө зүсийг улаан болгох гэсэн ганцхан зорилгод бус түүний гадаад орчиндоо дасан зохицож, жилийн турш бэлчээр ашиглан зун намрын богино хугацаанд дээд зэргийн тарга хүч авч цагийн хатууг давж, онд орох чадвартай учраас манай сумынхан улаан ямааг үржүүлж, үр шимийг нь хүртэж яваа улс юм гэж хэллээ.

Яг энэ улаан ямаагаа үржүүлж хөдөлмөрлөж яваа малчин Б.Дэмжигжавтай малын бэлчээрт нь яриа өрнүүлэхэд одоогоор 800 малтай. Дээр үеэс алдартай улаан ямаагаа үржүүлж явна. Манай нутаг малчин хүнд мал аж ахуйгаа эрхлээд явахад хичнээн сайхан сум гэж санана гэж сэтгэл бахдан ярина. Бүтээн байгуулалт жоохон дутмаг юмуудаа гэмээр боловч Өлгий сумын иргэд мал аж ахуйгаа түшиглэн амьдарцгааж айл өрх бүр дор бүрнээ амьдралаа залгуулж байгаа сум юм.

Эдүгээ түүхэн замналынхаа 58 жилтэй золгож буй Увс аймгийн Өлгий сум нь 1958-1959 онд бүх нийтээр нэгдэлжих хөдөлгөөнд бүрэн хамрагдсаны дараахан Энхөдөлмөр нэгдлийг түшиглэн БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар Өмнөговь сумаас тусгаарлаж 296 өрх 50.7 мянган малтайгаар анх байгуулагджээ. Одоо тус сум 233.3 мянган га газар нутагтай 112008 мянган толгой мал, 596 өрх, 2365 мянган хүн амтай болжээ.Тус нутагт Яргай Чаргай, хатуу хар, харгана зэрэг модлог ургамал, сонгино, агь, шарилж, таана, хөмүүл, царван мангир, таван салаа зэрэг ургамалтай, шохой чулуу, усан убаат болор, шороон будаг ,шавар, давс, зос, хужир зэрэг байгалийн баялагтай сум юм байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан