ХЯТАДЫН ЭРХ АШИГ
Тухайн цагтаа СССР-ийн удирдагч явсан Л.И.Брежнев АНУ-ын Ерөнхийлөгч Р.Никсонд Хятадыг баахан муулж, “хятадууд итгэл эвддэг”, “жинхэнэ зорилгоо чадамгай нуудаг” хэмээн ярьсан нь бий санж. Америкийг Хятадтай цэргийн салбарт хамтран ажиллахаас сэрэмжлүүлэх нь тухайн үеийн Брежневийн чин санааны зорилго байв.
Би аль 1973 оны үйл явдлаас эшлэж байгаа боловч яг өнөөгийн цаг үед Хятадын тэр “жинхэнэ зорилгоо чадамгай нуудаг” чанарыг хөндөх гэж байна. Хөндсөн гарчигтаа оршил хайсаар 1973 он руу аялсан хэрэг. Ингэхэд «Лалын улс», «лалын терроризм»- ын талаар Хятадын байр суурь тун бүдэг бадаг явж ирснийг ажлаа. Энэ гамшигт үзэгдэл дээр Хятадын байр суурь юу вэ гэдгийг ч олж харахад хэцүү юм.
Хөндсөн гарчигтаа оршил хайсаар 1973 он руу аялсан хэрэг.
“Жинхэнэ зорилгоо чадамгай нуудаг” нь л харагдаад байна. “Пекин желает смерти уйгурским боевикам в Сирии, но вмешиваться в войну не готов, /lenta.ru/ articles/2017/03/23/” гэх мэдээлэл рүү орж үзээд Хятадын эрх ашиг нь явж явж оросуудын гар, зэвсгээр өөрийнхөө Шинжааны хөлсний дайчдыг устгуулах, тэднийг Сирид нь булшлуулах л юм байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. Сири дэх мөргөлдөөн, ерөөсөө «Арабын хавар»-аас үүссэн дүрвэгсдийн хямралыг Хятадаас тойруулж бултуулж, НҮБ-ын ивээлд хэрэгжих олон улсын хөтөлбөрт 100 сая ам.доллар хандивласнаар ам таглах юм байна гэдгийг 2016 намар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулган дээр БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кэцян зарлачихсан. НҮБ-ыг байгуулалцсан, түүний Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүний нэг, дэлхийд хөгжил ба эдийн засгаараа хоёрт яваа гүрний байр суурь гэхэд чамлалттай хэмээн олон улсын ажиглагчид тэмдэглэж буй.
Тэр ч бүү хэл “Дүрвэгсдийг тийм их тоогоор шилжүүлэн байршуулах нь тогтвортой байдалд цохилт болж, эдийн засгийн хөгжлийг бусниагаад зогсохгүй, олон улсын терроризмд бэлээхэн хөрс бий болгоно” хэмээн Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд хэлсэн нь нэг талаас маш зөв, нөгөө талаас дэлхийн гүрэн болж яваа их өрхийн дэд тэргүүний үг гэхэд арай чамлалттай юм шиг. Маш зөв гэсэн нь манай Монгол мэт бага, буурай улсад хамаарах үг. Учир нь жил бүр 3000 дүрвэгчийг Сири, Иракаас ав, эсвэл авахгүй гэвэл жил бүр таван сая ам.доллар төл гэсэн шаардлагыг АНУ-ын ТНБД-ын амнаас сонссон хүний хувьд би “маш зөв” гээд байгаа хэрэг.
БЭЭЖИНГЭЭС АЛДУУРАГСAД
Манай Ховд, Баян-Өлгий аймагтай хил залгаад цаана нь Шинжаан-Уйгурын Өөртөө засах Орон (ШУӨЗО) гэж нэг том субъект БНХАУ-ын бүрэлдэхүүнд бий. Зарим нэг мэдээ сэлтээр бол уйгураас хэдэн мянгаараа Сири рүү дүрвэж гараад «Лалын улс» ба үүнтэй төстэй лалын экстремист, жихадист бүлгүүдэд хуваагдаад тулалдаж байгаа аж. Тэд дайнаа дуусгаад Хятаддаа эргэж ирнэ гэдэг Бээжингийн эрх баригчдын хувьд хамгийн том аюул болох ба тэгүүлэх бүх гарц боломжийг нь хэр чинээндээ хаагаад байгаа.
Гэм нь яаж ийгээд Хятадад нэвтрэн орж, Шинжаандаа ганц нэгээрээ очиж л таарна. Бүх гарц боломжийг хаана гэдэг нь Сирид байлдаж буй, исламистуудад элсэгдсэн уйгур, хасаг, чантуу, өөр мусульман хэн ч бай Хятадын иргэн л юм бол аль болох Сирийн цэргийн ба Оросын агаар-сансрын цэргийн довтолгоонд түлхүүхэн өртөөд, тэндээ үхээд байх ёстой юм байна. Харин Хятад өөрөө Сири дэх мөргөлдөөнд хэзээ ч оролцохгүй, тэгэхэд бэлэн биш гэдгээ ямагт зарлана. Брежневийн оношлосноор “жинхэнэ зорилгоо чадамгай нууна”.
Сирид шинжааны иргэд олноороо байна гэдгийг зарлахгүй явж явж 2017 оны гуравдугаар сард анх удаа Хятадад албан ёсоор зарлаж хүлээн зөвшөөрчээ. Гэтэл олон жилийн өмнөх ноцтой баримтыг оросууд гаргаж иржээ. Шинжааны исламистуудын олонхи нь «Жабхат Фатх ал- Шам» (хуучин нэр нь «Жабхат ан-Нусра») гэх бүлэгт элсэн 2012 оноос тулалдаж байжээ. Туркестаны лалын нам гэгчтэй «Аль-Каеда» холбоо тогтоогоод өөрийн Сири дэх салбар болох «ан- Нусра» руу уйгурчуудыг нийлүүлж байгаа баримтыг оросууд аль эрт олж мэджээ.
Сүүлдээ шинжааны иргэд олшроод зарим нь Ирак дахь «Лалын улс»-ын нийслэл Мосулд очиж хар тугийн дор дайнд оржээ. Сири, Иракт өрнөсөн дайны явцад туркестан дайчид эр зориг, байлдах ур чадвараа жинхэнэ харуулсан, Туркестаны лалын намын хяналтад буй алга дарам нутаг дэвсгэр ч бий хэмээн оросын лента.ру сайт барим тавим бичиж байна. Шинжааны уйгур дайчдын мэдэлд Сирид сургуулилалтын бааз, бүр нам-улс төрийн сүрхий бүтэц байгаа гэнэ. Ийнхүү социалист БНХАУ-ын иргэдийн мэдлийн террорист бааз Сирид буй болж бэхжсэн үлгэр цаашаа өрнөнө.
ГОЛ АЮУЛЫН ЭХЛЭЛ
Гадаадын зарим нэг судлаачдын (америкийн Жейкоб Зенн, Ж.Адамс гэх мэт) үзэж байгаагаар, Туркестаны лалын нам гэх исламист нууц байгууллагынхан Хятадын Шинжаанд “Дорнод Туркестан” гэсэн нэрээр салан тусгаарлаж, улмаар бие даасан улсаа байгуулж зарлахыг зорилгоо болгож байгаа ба хэтдээ энэ намын стратеги нь “Төв Азийн Лалын Халифат”-ыг байгуулж, түүндээ Казахстан, Киргизстан, Узбекистан, Туркменистан, Тажикистаныг хамруулах явдал ажээ. Ийнхүү Төв Азид лалын хүчтэй анклав үүсгэх цөм нь одоогоор Шинжаанд төвлөрч байна хэмээн тэр судлаачид үзсэн байх юм.
Хятадын Шинжаанд нууцаар ажилладаг байж болох энэхүү Туркестаны лалын нам гэгчийн удирдагч Абдул Шакур Туркистани гэдэг нөхрийн мэдэгдэлд Туркестаны лалын намын ойрын зорилго, үйл ажиллагааг дараахи байдлаар тунхаглажээ.
- Хятадын мусульманчуудын боловсрол нь шашнаасаа илт хоцорч байгааг бүх нийтийн боловсролын салбарт нөхөх,
- Хятад хэлийг албадаж заадгийг болиулах,
- Хятадын төвийн мужууд руу (өөрсдийнх нь нэрлэдгээр “Дотоод Хятад” буюу Бээжин, Шанхай, Гуанжоу) ажлын байр хайх нэрээр мусульман бүсгүйчүүд Шинжаанаас шилжин явдгийг таслан зогсоох,
- Хүн амын төлөвлөлтийн “нэг өрхөд нэг хүүхэд” бодлого Шинжаанд явуулж байгааг таслан зогсоох, энэ нь уйгур хүн амд ноцтой аюул хэмээн үзэх,
- Мусульман хүн амын дотор хятад иргэдийг олноор нь суурьшуулж байгааг таслан зогсоох,
- Туркестаны байгалийн үнэт нөөц баялаг, ялангуяа газрын тос олборлон цөлмөж байгааг таслан зогсоох (Хятадын газрын тосны хэрэгцээний 30 хувийг хангадаг),
- 1964-1996 онд Шинжааны Лоб-Нуурын районд 46 удаа цөмийн зэвсэг туршсаныг эсэргүүцэж нөхөн төлбөр авах явдал гэсэн байв.
Хэдийгээр ийм мэдэгдэл интернэтээр хэдэн жилийн өмнө цацагдсан ч энэ намын талаар, Шинжаанд үе үе гардаг үндэстэн хоорондын мөргөлдөөнд энэ нам холбооотой эсэх, зарим нэг террорист халдлагыг энэ нам үйлдсэн эсэх дээр тодорхой нотолгоо алга. Хэн хаанаас тараадаг нь үл мэдэгдэх намынх нь сайт дээр Шинжаанд гарсан террорист халдлагын хариуцлагыг өөртөө хүлээлээ гэж бичигддэг ч яг удирдаад зохион байгуулчихсан гэдэг нь Хятадын тусгай албадаар нотлогдоогүй.
Террорист халдлагууд гол төлөв Кашгар хотод гардаг.
Террорист халдлагууд гол төлөв Кашгар хотод гардаг. Кашгар нь Шинжааны баруун өмнөдөд улсын хилд ойрхон орших бөгөөд энд уйгурчууд нь хятад иргэдээсээ олон. Кашгарт 2011.07.30-нд хятад иргэд олноороо цугларсан гудамжинд анхны дэлбэрэлт болсон, дараа нь хоёр уйгур залуу ачааны тэрэг булаан авч хүмүүс рүү дайрч тааралдсан болгоноо хутгалж алж хядсан, маргааш нь буюу 31-нд хоёр ч газар бөмбөг тэсэлж, 10 орчим уйгур залуус хавьтсан болгон руугаа хутга барин дайрч, хутгалж, хоолойг нь хэрчиж аллага үйлдсэн баримт бий. Энэ бүхний хариуцлагыг Пакистанд байрладаг “Дорнод Туркестаны лалын хөдөлгөөн” хүлээсэн ба эл хөдөлгөөнөөс Туркестаны лалын нам үүссэн гэж үздэг.
“Дорнод Туркестаны лалын хөдөлгөөн”- өөс 2008 оны Бээжингийн олимпын наадмыг тасалдуулахаар хэд хэдэн дэлбэрэлт хийнэ хэмээн олимпын өмнө эл хөдөлгөөний нэг удирдагч Сейфулла зарлаж, Шанхай, Куньмин, Вэньжоу хотод бөмбөг тэсэлж, хэд хэдэн хүний аминд хүрсэн. Гэвч хожим нь эдгээр дэлбэрэлт нь лалынхны үйлдсэн хэрэг биш болж таарсан. Лалынхан үйлдсэн байлаа ч түүнийг ахуйн осол, болчимгүй хятад иргэний танхайрал байсан мэтээр ойлгуулах нь хятадын тусгай албаны тухай үеийн бодлого байсан байж болох юм.
СУРТАЛ НЭВТРҮҮЛЭГ
Туркестаны лалын нам нь интернэт сайтуудад суртал ухуулгын шинжтэй материалууд тавьж өөрийгөө нэгэнт таниулжээ. Тус намын хэвлэлийн алба – “Лалын дуу хоолой” (“Islam Avaz”) гэгчээс Узбекистаны исламист хөдөлгөөнтэй зэрэгцэх томхон хүчин Шинжаанаас төрж байгаа мэт сэтгэгдлийг лалын ертөнцөд түгээх, тэгснээрээ анхаарлын төвд орж ирэх, гадаадаас санхүүжилт олох зорилгоор хийгдэж буй алхам гэж үзэж болох юм.
Орос хэлээр Төв Ази руу хандуулсан мэдээлэл тэндээс түгээж байсан. “Жамаат Туркестан” гэх мужахедуудын бүлгийг төлөөлж Яхья гэгч нөхөр оросооp мэдэгдэл хүртэл хийж байсан. “Жамаат Туркестан” гэдэг нь пакистаны Зона гэх омгийн оршин суудаг бөглүүд нутаг – Хорасан мужид байрладаг, иймд “Хорасанаас Жамаат Туркестан холбогдлоо” гэж мэдээллийн сайтын магнайд бичжээ. “Жамаат Туркестан” гэдэг нь Туркестаны лалын намаа нэрлэж байгаа хэрэг болов уу.
Афганистаны хойд эзэнгүй зэлүүд нутгаар дамжаад Төв Азийн салафит, жихадист лалууд Хорасан руу дүрвэн очдог, бүгдэг гэх мэдээлэл Афганистан дахь НАТО-гийн хүчнийхэнд бий. Афганистан руу НАТО 2001 онд халдсан явдал нь 1949 онд Туркестан руу Хятад халдсан, Орос Татарстан руу халдсантай адил, “Иймд энэ бүх газар нутаг нь Аллахад харьяалагдана, лалын эсрэг хэн байна, түүнтэй бид тулалдалахад бэлэн!” гэсэн андгай тангарагийн үгс Яхья гэгч нөхрийн оросоор хийсэн мэдэгдэлд байна. “Хорасанд жихадист исламистууд бид шариатын хуулиар аж төрдөг, зэр зэвсэгт суралцдаг, партизаны дайн болон гудамжны байлдааны дасгал сургууль хийдэг” хэмээн Яхья ярьжээ.
“Мөргөлчдийн аялал жуулчлал” (“Tourism of the Believers”) гэх видео сэтгүүл хүртэл явж байна.
Туркестаны лалын намын хэвлэлийн алба-“Лалын дуу хоолой” (“Islam Avaz”) гэдгээс хэд хэдэн цуврал мэдээлэл 2011 оноос сайтдаа тавьжээ. “Мөргөлчдийн аялал жуулчлал” (“Tourism of the Believers”) гэх видео сэтгүүл хүртэл явж байна. Үүнээс өмнө “Жамаат Туркестан”-аас эрхлэн 2008-2011 онд есөн онлайн-сэтгүүл гаргаж, түүндээ Шинжаан дахь лалын шашны түүх, Хятадын эсрэг жихад дэгдээж шашин-соёлоо аврах тухай, дэлхийн улс орнууд дахь исламист хөдөлгөөний тухай мэдээлэл цацаж байсан аж. Дараа нь байнгын онлайн- видео сэтгүүлтэй болж, суртал нэвтрүүлгээ тогтмолжуулсан нь тэр ажээ.
«АРАБЫН ХАВАР» ХЯТАДАД ТУН ХАЛТАЙ ТУСЧЭЭ
«Арабын хавар» дэгдсэн оргил үед нь би Каирт алба хашиж таарсан, тэр тухай эрхбиш гадарлана. Ганц юм анхаарлын төвд байсаар байна. Тэр нь АБНЕУ- д суугаа Хятадын Элчин сайд Сун Айго гэх найзын маань хэлж байсан үгс:–Египетэд аюулгүй байдал чухал, тогтвортой байдал чухал. Явж явж ардчилсан хувьсгал чухал биш болж таарсан. «Арабын хавар»-ыг баяр баясгалангүй угтаж байгааг хятадын дипломатчид алхам тутамдаа илэрхийлж байсансан.
Тэднийг зөвтгөх юм зөндөө байсан ба байна чиг. Ардчилсан хувьсгалын зарчимд хятадууд дургүйдээ биш юм. Ийм хувьсгалт доргилтын дараа лалын ертөнц яах бол, тэр нь Шинжаанд буруугаар халдварлах вий гэсэн айдас, сэрэмжлүүлэг байсныг нь би зөв гэж үздэг. Ардчилаад л, вестернизац явагдаад л сайхан болчихно хэмээн өрнийнхөн хүсч байсан нь одоо юу болчихоод байна вэ? Улс төрийн ислам, радикализм хоёр холилдоод, исламистууд гялалзаад өгнө гэдгийг хаа очиж Орос, Хятад хоёр л зөв олж харсан байдаг юм.
Хятадын “Ойрхи Дорнодын бодлого” яах аргагүй Сири дээр төвлөрч байгаа нь Башар Асадын дэглэм, шиит-алавитууд, христианчуудын цөхрөл, хэлмэгдэлтэй холбоогүй, гол нь тэнд Шинжаанаас үй олон уйгур, хасаг, мусульманчууд зугтан очиж, тэр улсын иргэний дайнд хутгалдан орсноос үүдэлтэй. Хичнээн шинжаан иргэн тулалдаж байгааг Дамаск дахь Хятадын Элчин сайд, ЭСЯ мэдэж байж таарна. Тэр тухай тэдний амнаас үг унана гэж байхгүй. Харин Бээжинд суугаа Сирийн Элчин сайд Имад Мустафа хэвлэлд зарлаад тавьчих нь тэр. “Танай 5000 дайчин манай эх оронд бидний эсрэг дайтаж байна” гэжээ.
Байлдаан болж буй бүс нутгуудад Туркестаны лалын намын гишүүд-уйгурын сепаратистууд нийт 2000-2500 хүн байна хэмээн хоёр жилийн өмнө Арабын хэвлэлүүд шуугисан. Тэрхүү “5000” гэдэг тоонд их учир бий хэмээн зарим хэвлэлд бичсэн. Зэвсэг агссан уйгур боевикууд биш, тэднийг дагаж очсон гэр бүлийнхэн, эхнэр хүүхдүүд, бүр өвгөд хөгшид нь ороод тийм тоо гарсан гэж бичсэнтэй тааралдлаа...
Олхонуд Баярхүү Судлаач профессор