gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     13
  • Зурхай
     9.08
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 13
Зурхай
 9.08
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 13
Зурхай
 9.08
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

В.Путин тагнуулын мэдээ өгсөнд Д.Трампад талархав

2017-12-20
0
Twitter logo

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярьж, Петербург хотод террорист халдлага болж магадгүй талаар Тагнуулын төв газрын мэдээ өгч анхааруулсанд талархал илэрхийлэв. Кремлийн мэдэгдсэнээр өмнө нь ТТГ Петербургийн Казаны сүм болон бусад газарт дэлбэрэлт хийх гэж буй талаар мэдээ өгсний дагуу алан хядагчдыг баривчилсан байна. “ТТГ-аас ирүүлсэн мэдээ гэмт хэрэгтнүүдийг баривчлахад хангалттай байсан” гэж энд дурджээ.

Цагаан ордон утсаар ярьсныг нотолсон мэдэгдэлдээ “АНУ-ын өгсөн мэдээлэлд тулгуурлан Оросын албад олон хүний аминд хүрч болзошгүй байсан халдлагыг таслан зогсоож, алан хядагчдыг баривчилсан төдийгүй ноён Трамп Оросын талаас талархал илэрхийлж ярьсныг өндөр үнэлсэн” гэжээ. Цааш нь “Хоёр удирдагч улс орнууд хамтран ажиллавал зөв зүйлд хүргэх жишээ болсон гэдэгт санал нийлсэн” хэмээн дурдав. Тагнуулын албатайгаа маргаантай байсан ноён Трамп мөн ТТГ-ын захирал Майк Помпеод утасдаж, баяр хүргээд “Тагнуулын албад бүгдээр сайн ажиллалаа” хэмээн үнэлсэн байна.

Хоёр улсын тагнуулын албад хамтран ажилласныг ийнхүү нийтэд зарласан нь ноён Путины “тагнуулын хийрхэл” нэрлэсэн үргүй зөрчилдөөнийг таслах оролдлого юм. Путины үг 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Москва гаднаас санаатайгаар оролцож, ардчилал, хууль эрхийг гажуудуулахыг оролдсон эсэх талаар маргааныг хэлсэн хэрэг. Дөрвөн өдрийн дотор хоёр удирдагч хоёр дахь удаагаа утсаар ярих үеэр ноён Путин АНУ ба тус улсын иргэдэд учирч болох террорист аюулын талаар ОХУ-ын тагнуулын албадад ирсэн мэдээг шилжүүлэн өгөхөө амласан гэж Кремлийн хэвлэлийн алба тэмдэглэв.

2016 оны сонгуульд Трампыг ялуулах оролдлого, Сири, Украйн, Афганистан, Хойд Солонгосын асуудлаар зөрчлийн улмаас хоёр улсын харилцаа түүхэн доод түвшинд хүрснийг Америкийн албаныхан ярьдаг. Хоёр тал энэ онд тус тусын дипломатуудыг албадан гаргасны дээр Обамагийн захиргаа ба конгрессоос Оросын эсрэг хориг арга хэмжээ аваад буй. Ноён Трамп Кремлийг ховорхон шүүмжилдэг агаад харин ч Холбооны мөрдөх товчооны дарга асан Роберт Мюллерийн удирдлага дор явуулж буй Оросын улс төрийн оролцооны талаар мөрдөн байцаалтыг “шулмын ангуучлал” хэмээн тохуурхаад хоёр талын харилцаа сайжирна гэдэгт найдаж буйгаа удаа дараа илэрхийлсэн билээ.

Гэвч АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх МкМастер Оросыг АНУ-ын гол аюулын нэг гэж мэдэгдсэн. Тэрбээр “Бид Оросын зүгээс шинэ үеийн дайны байдал гэх зэрэг аюултай тулгарч байна. Энэхүү нарийн түвэгтэй тэмцэл нь цахим хэрэгсэл ашиглан олон эх үүсвэрээс хорлон сүйтгэх, худал мэдээлэх, ухуулга хийх зэргийг агуулдаг” гэсэн юм. Оросын албаныхан Москва ба өрнөдийн хооронд харилцаа тасалдсан нь терроризм, Сирийн дайн зэрэг нийтийн аюул заналын асуудлаар мэдээлэл солилцох, хамтран ажиллахад саад хийж байна гэж үздэг.

Кремлийн өндөр тушаалын хүн өнгөрсөн долоо хоногт “Та нар бэлэн бол бид бэлэн гэж хэлдэг. Солонгосыг ярилцах бол шууд хэл. Сирийн талаар ярилцъя. Терроризмын эсрэг хамтран ажиллах бол тэгье гэдэг” хэмээсэн байна. Оросын Холбооны аюулгүй байдлын алба дэлбэрэлт зохион байгуулах, гар аргаар тэсрэх бодис үйлдвэрлэх долоон хүн оролцсон ажиллагааг таслан зогсоосноо баасан гарагт зарласны дараа хоёр Ерөнхийлөгч утсаар ярьсан юм. Тус албанаас гаргасан мэдэгдэлд бямба гарагт дэлбэрэлт хийхээр товлосон агаад уг халдлагыг Исламын улс террорист бүлэгтэй холбоотой хүмүүс төлөвлөж, гадаадаас сүлжээгээр удирдаж байсан гэж онцлов.

Катрина Мансон

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан