Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв буюу Яармагийн 300-н ортой эмнэлгийн Нярайн эмгэг судлалын тасаг нярайн эрчимт эмчилгээний тусламж үзүүлэхэд нэн шаардлагатай зургаан нэр төрлийн 18 ширхэг тоног төхөөрөмжийг хүлээн авлаа. Ингэснээр 60 ортой тухайн тасагт тоног төхөөрөмжөөс үүдэлтэй хүлээгдэл үүсэхгүй юм.
Нярайн амьсгал, зүрхний үйл ажиллагааны дутагдлын үед амьсгал дэмжих, орлуулах эмчилгээнд ашигладаг CPAP аппарат, шарлалтыг бууруулах фото эмчилгээний шарлагын аппарат мөн нярайн дотор эрхтний гажгийг эрт илрүүлэх хамгийн сүүлийн үеийн эхо аппаратуудыг хүлээн авч хэрэглэж эхэллээ.
Ахлах зэргийн эмч, нярайн эмгэг судлалын тасгийн эрхлэгч Э.Тунгалаг хэлэхдээ "Манай нярайн тасагт CPAP-ийн аппаратыг 2024 онд ЭМЯ-аас хоёр ширхгийг өгсөн боловч дуу чимээ ихтэй, эмчлүүлж байгаа нярайгаа их ядраадаг байсан. Харин өнөөдөр хүлээн авч байгаа CPAP-ийн аппарат нь хэрэглэхэд амар санагдсан.
Шарлагын фото аппарат манай тасагт нэг л байдаг. Тэр нь нярайг эргүүлж тойруулан 12 цаг шардаг бол шинээр ирсэн 360 шарлагын фото аппарат нь нярайгаа хөдөлгөхгүйгээр 3 цаг шарахад л хангалттай.
Манай тасгийн 80 орчим хувийг шарлалттай нярай эзэлдэг учраас шинэ аппарат хэрэглэх болсон нь эмчилгээний хугацаа богиносож хэвтэн эмчлүүлэх өдөр багасах том давуу талтай. Мөн нярайн тасаг эхо аппаратгүй нь их хүндрэлтэй байсан бол өнөөдөр энэ асуудал шийдэгдсэнд баяртай байна" гэлээ.
"Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв нь үүсгэн байгуулагдаад тав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Эмнэлэг үүсгэн байгуулагдсан цагаасаа нярайн тусламж үйлчилгээг түлхүү анхаарч ялангуяа хүнд өвчтэй нярайд үзүүлэх тусламж үйлчилгээ, хүртээмжээ нэмэгдүүлэх зорилгоор "Khuree Rotary" клубтэй хамтран төсөл хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд нярайн эмчилгээ үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг захиалан өнөөдөр хүлээн авч төслийн нээлтээ хийлээ" хэмээн хүүхдийн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал У.Цэвэгмид ярилаа.