АНУ-ын ерөнхийлөгч асан Жо Байден түрүү булчирхайн хорт хавдраар оношлогдож, хавдар нь яс руу нь тархсан болохыг түүний хэвлэлийн албанаас мэдээллээ.
Өдгөө 82 настай Байден өнгөрсөн долоо хоногт шээсний замын үйл ажиллагаа нь алдагдсаны улмаас эмчид үзүүлсний дараа хорт хавдартай болох нь оношлогдсон байна.
Хавдрын зэргийг Глисоны оноогоор тодорхойлдог бөгөөд Байдены хувьд нь 10 онооноос 9 байгаа нь хүнд хэлбэрийн хавдар аж.
Ерөнхийлөгч асны гэр бүлийнхэн одоогоор эмчилгээний боломжит хувилбаруудыг судалж буй бөгөөд хавдар нь дааварт мэдрэг тул эмчилгээ хийх боломж өндөр хэмээн түүний хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.
Байденыг хорт хавдартай хэмээн оношлогдсоны дараа одоогийн ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн цахим хуудсаар "Бид гүнээ харамсаж байна. Эхнэр Меланиа Трампын хамт түүний гэр бүлд сэтгэлийн дэмжлэгээ илэрхийлж байна. Жо-г хурдан эдгэрэхийг чин сэтгэлээсээ хүсье" хэмээн бичжээ.
Байденыг ерөнхийлөгч байх хугацаанд түүнтэй ойр ажиллаж байсан дэд ерөнхийлөгч асан Камала Харрис "Жо бол тэмцэгч хүн. Тэр энэ хүнд давааг урьдын адил хүч чадал, сэтгэлийн тэнхээ, өөдрөг үзлээрээ даван туулна гэдэгт итгэж байна" гэжээ.
Эх сурвалж: ВВС