УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Сайд нар УИХ-ын гишүүдийн асуултад хариулж байна.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан дараах мэдээллийг өгөв:
-Ирэх долоодугаар сард Баянхонгор аймагт нэгдсэн эмнэлэг ашиглалтад орно. Улаанбаатарт байхгүй, том эмнэлэг барьж дууслаа. Өвөрхангай аймагт мөн эмнэлэг барьж байна. Хавдрын эмнэлгийг өргөтгөхөөр энэ оны улсын төсөвт 17 тэрбум төгрөг тавьсан. Гэвч гурав дахиа тендер зарласан. Учир нь санал өгсөн ААН-үүд алга.
Цалин бага тул хөдөө ажиллах эмч, асрагчид их цөөн байна. Ялангуяа орон байргүй тул хөдөө ажиллах хүн их цөөн байна. Уг нь манай салбарын суурь асуудлыг шийдсэн. Эмнэлгүүд гүйцэтгэлээрээ санхүүжиж байна. Гэвч Сангийн яам эмнэлгийн ажиллагсад үндсэн цалингийнхаа 20 хувиас хэтэрсэн урамшуулал авах ёсгүй гэж хязгаарласан.
Ямар бүтцээр, хэдэн хүний орон тоогоор ажиллахаа эмнэлэг бүр өөрсдөө шийднэ. Яам бүхнийг дээрээс шийддэг үе өнгөрсөн. Эмнэлгийн гал тогоог мөн тухайн эмнэлэг шийднэ. Хэрэв аль нэг эмнэлэг тусламж үйлчилгээ үзүүлэхгүй байвал аймгийн удирдлагууд, Бүсийн оношилгоо эмчилгээний төвүүд хариуцлага тооцох эрхтэй.
Эмийн үнэ өссөөр байна. Ялангуяа хөнгөлөлттэй эмийн үнэ өссөөр байна. Чанаргүй атлаа үнэтэй эм худалддаг асуудал 2026 он гэхэд цэгцэрнэ гэв.