Улсын хөгжил гэдэг нийгэм, нөгөө талаас эдийн засаг гэх “утас” хоёр талаас нийлж, зангилаа үүсгэх юм. Өөрөөр хэлбэл, нийгэм, эдийн засаг гэх холбоо үгэнд агуулж буй үзүүлэлтүүдээр хөгжлийг тодорхойлдог. Нэг нь нөгөөгүйгээр үзүүлэлт болж чаддаггүй шууд пропорциональ хамааралтай.
Хэн нэгнээс, хэр их мөнгөтэй вэ. Орлогоо яаж бүрдүүлдэг вэ? гэж асуудагтай ижил асуултыг Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлаас харъя.
Сүүлийн жилүүдэд, эдийн засгийн нөхцөл байдал хэдий бага хувьтай ч, тогтвортой өсөж буйг судалгаанууд харуулдаг. Гол тогтворжуулагч нь уул уурхайн олборлолтоос олж буй орлого юм. Үүний араас ДНБ-ийг ХАА, барилга, аж үйлдвэр, үйлчилгээний салбарын орлого бүрдүүлж байна.
Гэвч, манай улсын уул уурхайн олборлолт нь ашигт малтмал буюу шавхагдах байгалийн нөөц баялаг. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдаас хэт хамааралтай орлого юм.
Тиймээс, урт хугацаанд эдийн засгийг тогтвортой байлгахын тулд уул уурхайн орлогын араас жагсаж буй дээр дурдсан ДНБ-нүүдийн өсөлтийг нэмэгдүүлэх шаардлагатай гэх энгийн логиктой. Харин эдгээр салбарын гол нөөц баялаг нь шавхагдашгүй нөөц буюу ажиллах хүн ам юм. Харамсалтай нь тус салбарынханд “ажиллах хүн хомс байна” гэдэг нь хамгийн том тулгамдсан асуудал.

ҮСХ-ны өнгөрсөн онд гаргасан судалгаагаар нийт хүн амын 1.4 сая нь (62.2 хувь) ажиллах хүч, 869 мянга нь (37.8 хувь) ажиллах хүчнээс гадуурх хүн ам. Харин хөдөлмөрийн дутуу ашиглалтын нийлмэл түвшин 6.1 хувь байв.
Мэдээж, хөдөлмөрийн дутуу ашиглалтын түвшинг бууруулж, илүү олон хүн ажиллах боломжтой болсноор эдийн засгийн тогтвортой байдлыг хангана. Үүний тулд ажилгүйдэл, хүн амын эндэгдэлд юу нөлөөлж байгааг судалж, хариу арга хэмжээг авах шаардлагатай.
Тэгвэл өнгөрсөн онд 17,981 иргэн нас барсныг ҮСХ-оос мэдээлсэн. Мөн нийт нас баралтын зонхилох шалтгааныг танилцуулсан юм.
- Зүрх судасны тогтолцооны бусад өвчин /I26-I28, I30-I52, I65-I69, I71-I89, I95-I99/- 1901 хүн
- Зүрхний ишемит өвчин /I20, I24, I25/ 1829 хүн
- Элэг ба элгэн дэх цөсний сувгийн өмөн /С22/ 1659 хүн
- Спиртэд санамсаргүй хордох, өртөх/X45/ 858 хүн
- Тархины цус харвалт /I61,I62/ 836 хүн
- Ходоодны өмөн /C16/ 691 хүн
- Зүрхний цочмог шигдээс /I21, I22, I23/ 667 хүн
- Элэгний фиброз ба цирроз /K74/ 646 хүн
- Амиа хорлолт 498 хүн
- Пневмони /J12-J18/ 452 хүн
- Перинаталь үеийн амьсгалын ба зүрх судасны тогтолцооны өвөрмөц эмгэгээр /P20-P29/- 234 хүн амиа алджээ.
Нас баралтын нөхцөл байдал ажиллах хүчинд хэрхэн нөлөөлж байгааг харъя. (ҮСХ)

Нас баралтын тэргүүлэх шалтгаанд амиа хорлолт, хавдар, мэдрэлийн тогтолцооны өвчин хамгийн их давтагдаж байна. Мэдрэлийн тогтолцооны өвчний зонхилон тохиолдох хэлбэр нь тархи, нуруу нугасны гэмтэл, эпилипси, менингит аж.
Нийгмийн хөгжил
ҮСХ-ны 2019 онд боловсруулсан “Нийгэм, эдийн засгийн хөгжлийг хэмжиж буй байдлын харьцуулсан судалгаанд, “Дэлхий дахинд хөгжлийн түвшинг зөвхөн эдийн засгийн өсөлтөөр хэмждэг хандлагаас зайлсхийж, нийгмийн хөгжлийг илэрхийлэх бусад үзүүлэлтүүдээр хэмжих асуудалд онцгой анхаарч байна.
...Хүний ажиллаж, амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх явдал нь Засгийн газрын үндсэн зорилго байх бөгөөд нийгмийн бүлгүүд, хувийн хэвшлийн байгууллагууд ч мөн адил энэ зорилгын төлөө ажиллах ёстой...
...Нийгмийн хөгжил дэвшлийн тухай ойлголт нь нарийн төвөгтэй олон талт асуудлыг хамардаг. Нийгмийн хөгжил дэвшлийн тухай ойлголтод хувь хүний материаллаг болон материаллаг бус хэрэгцээний асуудлыг авч үзнэ. Хувь хүний материаллаг хэрэгцээнд байр орон сууц, хоол хүнс, орлого зэрэг олон зүйл багтах бол материаллаг бус хэрэгцээнд нийгмийн харилцаа, соёл урлаг, нийгмийн үнэт зүйлс, эрүүл цэвэр орчин зэрэг зүйлс багтана... гэжээ.
Өөрөөр хэлбэл, дээрх судалгаануудаас үзэхэд хувь хүний материаллаг бус хэрэгцээ хангагдахгүй байгааг харуулж буй бөгөөд энэ нь эрүүл мэнд, сэтгэл зүйн нарийн төвөгтэй асуудлууд үүсгэх эрсдэлтэй. Нөгөө талаас хүн амын дунд мансууруулах бодисын хэрэглээ, донтолтын түвшин нэмэгдсээр байна.
Тухайлбал, ЭМЯ, СЭМҮТ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Ерөнхий прокурорын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар зэрэг нийт 25 байгууллага хамтарсан "Монгол Улсын хэмжээнд амиа хорлох оролдлого, амиа хорлож нас барсан тохиолдол, архи мансууруулах бодисын хэрэглэгч болон донтогчийг бүртгэх мэдээллийн санг бүрдүүлж холбогдох байгууллагуудын нэгдсэн сүлжээг үүсгэх” судалгааг боловсруулж 2024 онд тайлагнажээ.
Тайлангийн хураангуй, ...Монгол Улсын хувьд 2021 оны байдлаар, 100 мянган хүн амд ногдох амиа хорлож нас барсан дундаж тохиолдлын тоо 15 байгаа нь дэлхийн дунджаас (10.6), 4.4-өөр, бүсийн дунджаас (10.2) 4.8-аар илүү байна.
Манай улсад сүүлийн 10 жилийн хугацаанд жилд дунджаар 16.9 мянган хүн нас барснаас 2.8 хувь орчим нь амиа хорлож нас баржээ. 2010-2019 оны дунджаар нийт нас барсан хүн амын 60.5 хувь, амиа хорлож нас барсан тохиолдлын 85 хувь нь эрэгтэй хүйсийнх байв. Монгол улсын "Эрүүл мэндийн үзүүлэлт 2021"-с үзвэл 2021 онд 483 хүн амиа хорлож нас барсан ба энэ үзүүлэлтийг 10,000 хүн амд харьцуулахад 1.5 байгаа нь сүүлийн 10 жилийн дунджаас 19, 2020 онтой харьцуулахад 32 тохиолдлоор тус тус нэмэгдсэн байна.
ДЭМБ-ын тайланд нийт 103 улс оронд хийсэн судалгаанаас харахад 11.9 хувь нь архинд донтох эмгэгтэй байна. Үүнээс харахад архи, мансууруулах хэрэглэх эмгэгтэй хүмүүсийн эзлэх хувь жилээс жилд ихсэж байгаа боловч эмчилгээ үйлчилгээнд хамрагдах байдал нь хангалтгүй байсаар байна гэжээ.
Манай улсад ДЭМБ-ын санхүүжилтээр хийсэн судалгаагаар дэгдэмхий уусгагч бодисын хэрэглээ 5.3 хувь байсан ба сэтгэц идэвхт бодисын хэрэглээ 22 хувь (33) байгаагаас каннабис (8.7 хувь), харин тайвшруулах, нойрсуулах эм (8 хувь) зонхилж байна. Мөн ЕБС-ийн 9-10-р ангийн 1000 сурагчдын дунд хийсэн судалгаагаар судалгаанд хамрагдагсдын 9 хувь нь мансууруулах бодис хэрэглэж байсан. СЭМҮТ-ийн 2013 оны Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаагаар архинд донтох эмгэг 6.2 хувь байсан бөгөөд 1986-1992 онд хийгдсэн судалгаатай харьцуулахад архинд донтох эмгэг 40 дахин ихэссэн байна.
Донтох эмгэг гэдэг нь согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсний улмаас эмнэлзүйн болон үйл ажиллагааны алдагдал илэрч, энэ нь хөдөлмөрийн чадвар алдалт, ажил сургууль завсардалтад хүргэдэг эмгэгийг хэлнэ" хэмээн дурджээ.
Судалгааны дүгнэлтэд, "...Мансууруулах бодис хэрэглэх эмгэгийг эмчлэхгүй бол нийгэм эдийн засагт олон сөрөг үр дагаврыг бий болгодог болохыг судлаачид тогтоогоод байна. Тухайлбал хувь хүний бүтээлч байдал алдагдсанаар ажил сургуулиа хаяж өрхийн орлого буурах, эрүүл мэндэд зарцуулах өртөг зардал нэмэгдэх, үүнийг дагаад хууль эрх зүй, нийгмийн халамж, бусад нийгмийн салбарт зарцуулах нийт зардал давхар нэмэгддэг байна. Тиймээс хүн амын дунд нотолгоонд суурилсан мансууруулах бодис хэрэглэх эмгэгтэй хүнд цогц тусламж үзүүлэх нэн шаардлагатай.
Монгол улсын хэмжээнд амиа хорлох оролдлого, амиа хорлож нас барсан тохиолдол, архи мансууруулах бодисын хэрэглэгч болон донтогчийг бүртгэх мэдээллийн санг бүрдүүлж холбогдох байгууллагуудын нэгдсэн цахим сүлжээ үүсгэх нь дээрх 2 өвчин эмгэгтэй холбоотой тандалт хяналтын тогтолцоог бий болгож улсын хэмжээнд уг эмгэгүүдийг тархалт өвчлөлийн байдлыг аймаг, дүүргийн хэмжээнд үнэн зөв, давхардалгүйгээр хянаж зохих үйл ажиллагаануудыг цаг алдалгүй төлөвлөх, зохион байгуулах боломжийг бий болгоод зогсохгүй тархалт, өвчлөлийг буурах боломжтой..." гэжээ. Дээрх судалгааг боловсруулахад, Эрүүл мэндийг дэмжих сангаас 66,185,000 төгрөг төсөвлөсөн байна.
Судалгаанд дурдсанчлан өнөөг хүртэл хүн амын дундах амиа хорлолтын тоо буурахгүй, харин жил ирэх тутам нэмэгджээ. Амиа хорлолт нь нас баралтын тэргүүлэх шалтгаан болсоор байхад манай улсын хувьд үүний эсрэг хэрэгжүүлэх бодлого байхгүй, зөвхөн судалгаа, аргачлал боловсруулах хэмжээнд л байгаа нь нэн харамсалтай.
Гэтэл амиа хорлолтын цаана нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөө нэмэгдсээр байгаа юм. Өнгөрсөн онд гэхэд л бидний монголчууд амиа хорлолтын шалтгаанаар 498 хүнийг алдсан буюу эдийн засагт нөлөөлөх байдлаар харвал, мөн тоогоор ажиллах хүчээ алдсан гэсэн үг. Түүнчлэн, нэг хүн амиа алдахад түүний гэр бүл, найз нөхөд, ойр дотнын хүмүүсийн сэтгэл зүй, эрүүл мэнд, хөдөлмөрийн бүтээмжид сөрөг нөлөөлдгийг сүүлд онцолсон судалгаанд дурдсан байв. Үүнээс улбаалж түр зуурын ажилгүйдэл үүсэх эрсдэл дагуулдаг ажээ. Тэгвэл өнгөрсөн онд ажилгүйдлийн түвшин 5.3 хувь байсан бөгөөд төвийн бүсэд хамгийн их байгааг ҮСХ мэдээлсэн байна.

Түүнчлэн хүйсийн хувьд ч хэт ялгаатай буюу нийт амиа хорлосон иргэдийн 85 хувь нь эрэгтэйчүүд байна. Тэгвэл гэр бүлтэй байсан иргэдийн хувьд эхнэр нь өрх толгойлж үлдэхээс өөр замгүй болдог. ҮСХ-ны 2023 оны судалгаанд 24-49 насны эрэгтэйчүүд хамгийн их амиа хорлосныг мэдээлсэн бөгөөд нийт тоо нь 347 байна. Тэгвэл энэ насны иргэдийн хувьд харьцангуй залуу гэр бүл бөгөөд бага насны хүүхдүүдтэй болохыг харуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өрх толгойлж үлдэж буй эмэгтэйчүүд бага насны олон хүүхдээ асрах шаардлагатай болж байна. Энэ нь, хөдөлмөрийн насны иргэдийг ажиллах хүчнээс гадуурх хүн ам болоход нөлөөлөх эрсдэлтэй.
Бид ердөө гуравхан саяулаа. Атал, жил тутамд 400 гаруй хүнийг буюу ажиллах хүчээ алдсаар байх уу, нийгмийн сайн сайхан байдлыг сайжруулж хүн амын тоог нэмэх үү? гэх асуултад Засгийн газар хариу өгөх шаардлагатай байна. Мөн ямар ажил хэрэгжүүлэх гэж буйгаа, хэнээр удирдан зохион байгуулахаар томилсон зэргээр хэмжиж, дүгнэж, хянаж болох бодитой төлөвлөгөөг танилцуулна уу.