Дэлхийн хамгийн хүйтэн, хамгийн их агаарын бохирдолтой нийслэлийн нэг – Улаанбаатарын энэ асуудлыг сүүлийн 10 гаруй жил бид улиг болтол нь ярьлаа. Мэдээж хийсэн, амжилттай хэрэгжсэн гэж хэлж болох хэд, хэдэн шийдвэрүүд байгаа боловч, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын зөвлөмжит түвшин байтугай МУ-ын стандартаас давсан хортой агаараар амьсгалж байгаадаа бид дасах ёсгүй.
Бидэнд, бидний хүүхдийн эрүүл мэндэд, тэдний боловсролд, цаашлаад эдийн засагт үзүүлж буй агаарын бохирдлын нөлөөг энд дурдаад илүүц биз. Гэхдээ, боловсролын хөтөлбөрөө шинэчилж, хэдэн зуун цэцэрлэг, сургууль барьсан ч утаа арилаагүй цагт нарийн ширхэглэгт тоосонцорын коффициент бүрээр хүүхдүүдийн IQ буурч, сэтгэн бодох чадвар, сэтгэцэд нөлөөлж байна гэх нотолгоо бий. Шударга үнэн тогтоож, бултаараа цахимжаад, боомтоо нээж, шинэ сэргэлт хийлээ ч утаа арилаагүй цагт МУ-ын эдийн засагт оруулж буй агаарын бохирдлын дарамт ирэх оны улсын төсвийн 10 хувьтай тэнцэнэ гэх НҮБ-ын судалгаа бий. “Элэг бүтэн Монгол,” эрүүл мэндийн салбартаа хувьсгал хийлээ ч утаа арилаагүй цагт Улаанбаатарын хүүхдүүд бусадтай харьцуулахад хагас уушгитай гэсэн судалгаа ч байгаа.
Асуудал-ын гол нь бидэнд шийдэл байхгүйдээ биш. Гарсан шийдвэрээ тууштай хэрэгжүүлдэггүй, тэрийгээ үнэлдэггүй, дундаас нь буцдаг, эргэж шарвадагт л байгаа. Халуун чулуу атгасан мэт энэ асуудлыг бие, бие рүүгээ шидэлцэх тогтолцоонд бий. Хэдхэн жишээ дурдъя.
2011 оноос хэрэгжиж эхэлсэн, 2013 онд эрчимжсэн “Сайжруулсан зуух”-ны санаачилга үр дүнгээ өгч агаарын бохирдол буурч байсныг дурдах нь зүйтэй. Доор байгаа “2010-2023 он хүртэлх сарын дундаж PM2.5 тоосонцор”-ын графикаас ч үүнийг харж болно. Гэтэл бид хяналтаа сулруулсан. Нэгэн цагт гэр хорооллынхны 80 хувь нь сайжруулсан зуухтай боллоо гэх мэдээ ч гарч байв. Гэтэл энэ жил ахуйн хэрэглээний зуухны техникийн ерөнхий шаардлага хангаагүй уламжлалт гар аргаар хийсэн, битүүмж алдагдсан 82,429 зуух байна гэсэн судалгаа бий. Энэ нь ЗГ, нийслэл гэхээсээ илүүтэй иргэдийн зан үйл, хандлага муу байгааг илтгэнэ.
График 1: Улаанбаатар хотын сарын дундаж PM2.5 тоосонцрын түвшин (мкг/м3)
Улмаар 2017 онд МУ-ын Засгийн Газар “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөрбөр”-ийг 2025 он хүртэл хоёр үе шаттай нийт 9.9 их наяд төгрөгийн төсөвтэй хэрэгжүүлэхээр баталсан. Үүний хүрээнд сайжруулсан түлшний зоримог шийдлийг нэврүүлж 2019-2020 оны өвөл агаарын бохирдол буурсныг бас харж болно. Гэтэл бид өнгөрсөн хугацаанд энэхүү хөтөлбөрийн биелэлтэд үнэлгээ оруулсангүй, сайжруулсангүй. Хөтөлбөр хариуцсан Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог татан буулгаж чиг үүргийг нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ) болон нийслэлд шилжүүлэх шийдвэр гаргалаа.
График 2: 2014-2022 он хүртэлх PM2.5 тоосонцрын сарын болон жилийн дундаж түвшин
Цэнхэр – Улаанбаатар хотын PM2.5 тоосонцрын сарын дундаж (мкг/м3)
Саарал - Улаанбаатар хотын PM2.5 тоосонцрын жилийн дундаж (мкг/м3)
Ногоон – Монгол Улсын стандарт - Агаар дахь түгээмэл тархацтай бохирдуулах бодисын хүлцэх агууламж: PM2.5 тоосонцрын жилийн дундаж (мкг/м3) 25
Шар – ДЭМБ-ын зөвлөсөн түвшин (мкг/м3) 5
Төвлөрлийг сааруулах ба бодлогын уялдаа
Сүүлийн жилүүдэд Засгийн газар нийслэл Улаанбаатар хотын захиргааны чадавхыг сайжруулахад анхаарч, хотын захирагчийн албанд илүү их төсөв, үйл ажиллагааны эрх мэдэл олгосон нь зөв чиглэл байсан. Энэ нь нийслэлийн асуудлыг орон нутгийн түвшинд илүү бие даасан байдлаар шийдвэрлэх, хурдтай, оновчтой шийдвэр гаргах боломжийг нэмэгдүүлэх нэг алхам болсон. Улаанбаатар хотын захиргаа бие даасан төсөв, илүү өргөн хүрээний эрх мэдэлтэй болсноор хотын өөрийн хэрэгцээнд тохирсон агаарын бохирдлыг бууруулах бодлогыг хэрэгжүүлэх боломжтой болж, хариуцлагын тогтолцоог сайжруулах нөхцөлийг бүрдүүлсэн юм.
Гэвч 2023 онд "Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо"-г татан буулгаж, түүний чиг үүрэг, төсвийг Улаанбаатар хотын захиргаа болон Байгаль орчин, уур амьсгалын яаманд шилжүүлсэн нь энэ бодлогын залгамж чанарт сөргөөр нөлөөлөв. Энэхүү хороо нь агаарын бохирдолтой тэмцэх олон талт бодлого, хөтөлбөрийг уялдуулан, үндэсний түвшинд зохицуулалт хийх чухал институц байв. Үндэсний түвшинд бодлогыг төвлөрүүлэн хариуцдаг байгууллага байхгүй болсноор Улаанбаатар хотын захиргаа, яамд хоорондын үүрэг, хариуцлагын хуваарилалт тодорхойгүй болж, хяналт, хариуцлага сулрах эрсдэлтэй байна. Үүний үр дүнд нийслэл болон үндэсний түвшинд агаарын бохирдолтой тэмцэх бодлогын уялдаа, залгамж чанар алдагдаж, цогц бодлогыг хэрэгжүүлэх боломж хязгаарлагдах аюултай.
Бодлогын илүү нарийвчилсан зохицуулалтын шаардлага
Үндэсний хороог татан буулгасны дараа гарсан бодлогын орон зай болон уялдаагүй байдал нь дараах сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй байна. Үүнд:
- Үндэсний түвшний хяналт сулрах: Хороо нь зөвхөн Улаанбаатар хотод төдийгүй хөдөө орон нутагт агаарын бохирдол, орчны доройтолтой тэмцэх бодлогыг хариуцаж байсан. Харин одоо энэ үүрэг тодорхойгүй болж, хөдөө орон нутгийн асуудал орхигдох эрсдэлтэй.
- Төсвийн үр ашиггүй зарцуулалт: Нийслэл болон яаманд хуваарилсан төсөв хэрхэн үр дүнтэй зарцуулагдаж байгаа талаар хяналт, үнэлгээ сул байгаа нь төсвийн зарцуулалтад ил тод байдлыг хангахгүйд хүргэж болзошгүй.
- Бодлогын уялдаа алдагдах: Нийслэлийн захиргаа, яамд хоорондын харилцаа тодорхойгүй болсон нь олон талт оролцогчдын хамтын ажиллагаа, уялдааг сулруулах шалтгаан болж байна.
Товчхондоо, өнгөрсөн жилүүдэд “утааны эсрэг” янз бүрийн арга хэмжээ, шийдлийг хэрэгжүүлсэн. Нийслэлд сайжруулсан зуух, сайжруулсан түлшнээс эхлээд дулаалга, халаалтын хувилбаруудыг нэвтрүүлэх хүртэл олон хэмжээг хэрэгжүүлж ирсэн ч бодлогын залгамж чанар, тогтвортой байдал үгүйлэгдэж байна. Ганц улирал, сонгуулийн нэг мөчлөг тойрсон төлөвлөгөө биш урт хугацааны хөтөлбөр шаардлагатай. Тэрийгээ хэрэгжүүлдэг, хянадаг, үнэлдэг, сайжруулдаг соёл хэрэгтэй байна.
“Энийг л хийчихвэл утаа арилна” гэж хэлэх хүнээс бид зугтаах хэрэгтэй. Агаарын бохирдлын асуудлыг шийдэх “шидэт сум” гэж үгүй. Энэ цогц асуудлыг шийдвэрлэхэд ЗГ-ын тууштай бодлого, технологийн шинэчлэл, эдийн засаг, санхүүгийн механизм, эрүүл мэнд, олон нийтийн ухамсар, хувь хүний хариуцлага гээд цогц шийдэл шаардлагатай.
Үүнийг тууштай хэрэгжүүлэх улстөрчид хийгээд давхар хянаж, шаардлага тавьдаг хөндлөнгийн тогтолцоо, иргэний нийгэм, иргэдийн идэвхтэй оролцоо чухал. Тийм болохоор энэ халуун чулууг хэн атгах нь хамаагүй, хамгийн гол нь хөртөл нь л атгахыг тууштай шаардацгаая!
Оролцоогоо нэмэгдүүлье!
Утаатай зураг, бичлэг шэйрлэж бухимдахаас илүүтэйгээр бид үндсэн хуулиар баталгаажсан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ шаардах ёстой. Та цахим өргөдөлд гарын үсэг зурж, дуу хоолойгоо нэгтгээрэй. Цахим өргөдөлд гарын үсэг зурах бол ЭНД дарна уу.
Нийтлэл бичсэн: Батбаатарын Мөнгөнхишиг