УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэв. Хуулийн төслийн эхний хэлэлцүүлэг өнгөрсөн долоо хоногт болсон. Өчигдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ төслийг хэлэлцэж, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 9 хувийн АМНАТ-ыг цацраг идэвхт ашигт малтмал олборлох, боловсруулах төслүүдээс авах санал гаргажээ.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх саналыг дэмжжээ. Харин Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан АМНАТ-ыг 9 хувиар тогтоовол Францын Орано групптэй хийх Хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ зогсоно гэв. Энэ гэрээг байгуулснаар Монгол-Францын хамтарсан Зөөвч-Овоо ордыг ашиглах хуулийн орчин бүрдэх юм.
"Эх орноосоо урваж болохгүй" гэх сайн үгээр муу санаа, мунхаг биеэ халхлан эх орноо араас нь хутгалдаг түүх давтагдах нь. Энэ Ц.Даваасүрэн өөрөө санал оруулан, дэлхийн ураны практикд байхгүй "9 хувийн АМНАТ" гэдгийг дэмжүүлээд авлаа.
Цаад хэд нь даанч яав даа... Уран гэх нөөцөө, тэрнийг тойрсон хэлэлцээ энэ тэрээ одоо март, монголчуудаа! Гадаадын хөрөнгө оруулалт ирэхгүй! Сүүлд энэ Ц.Даваасүрэн "Би эх орноосоо урваагүй. Ард түмэндээ л илүү юм авч үлдэх гэсэн юм" гэх биз. "Оюу Толгой" хэлэлцэх үед Б.Бат-Эрдэнэ аварга яг ийм байсан. Сүүлд нь юу гээд байлаа, санаж байна уу, монголчуудаа? гэжээ.