gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     9.01
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эрчим хүчний үнийг хэдэн хувиар нэмэхийг баасан гарагт танилцуулна

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2024-10-29
16
Twitter logo

УИХ-ын гишүүн Т.Доржханд арваннэгдүгээр сарын 1-нээс эрчим хүчний үнэ нэмэхээр судалж байгааг танилцуулсан. Аж ахуйн нэгжүүдийн эрчим хүчний үнэ тарифыг өнгөрсөн онд нэмсэн тул энэ удаад ахуйн хэрэглэгчид буюу өрхийн үнийг нэмнэ.  

Эрчим хүчний үнийг хэдэн хувиар нэмэх шийдвэрийг Эрчим хүчний зохицуулах хороо баасан гарагт танилцуулна. Эрчим хүчний хуульд зааснаар хэрэглэгчдэд дор хаяж 14 хоногийн өмнө үнэ нэмсэн шийдвэрийг танилцуулсан байх ёстой.

Энэ сарын 27-нд “Тог: Эрчим хүчний шинэчлэл” сэдэвт Туушин зочид буудалд болсон. Эрчим хүчний шинэчлэлийн үндэсний хорооны гишүүд болох УИХ-ын гишүүн Т.Доржханд, М.Энхцэцэг, С.Цэнгүүн нар илтгэл тавьсан юм. Тэд энэ салбарын өнөөгийн нөхцөлийг танилцуулж, хууль эрх зүйн ямар шинэчлэл хийхээр зорьж буйгаа танилцуулсан юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд “Засгийн газар цаашид сэргээгдэх эрчим хүчний салбар руу огт орохгүй. Эрчим хүчний салбарт оруулсан нэг төгрөгийн хөрөнгө оруулалт 4 төгрөгийн өгөөж хүртээх боломжтой. Учир нь Монгол нүүрсний нөөцөөр дэлхийд эхний таван улсад, сэргээгдэх эрчим хүчний нөөцөөр хоёрдугаар ордог.  Би Узбекистан улсад ажиллаад ирсэн. Тэд эрчим хүчний шилжилтээ хоёр жилийн дотор амжилттай хийжээ. Яг л бидэн шиг эрчим хүчний чадлын дутагдалд орж, хот нь гурван хоног хөлдсөн юм байна.  Саудын Араб гэх мэт орнуудаас хөрөнгө оруулалт татаж, одоо өөрсдөө бүх эрчим хүчээ хангаж байна” гэв.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН АЛДАГДАЛ

  • Богино хугацаат өр төлбөр – 349.6 тэрбум төгрөг  
  • Урт хугацаат өр төлбөр – 1.8 их наяд төгрөг
  • Цахилгааны хүчин чадлын дутагдал -994 МВт  
  • Дулааны хүчин чадлын дутагдал -  1427 МВт

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ИРЭХ ОНД ХИЙХ АЖЛУУД

  • 430 мянган ухаалаг тоолуур суурилуулж, 100 тэрбум төгрөг хэмнэнэ.
  • Төрийн банкийг ногоон хөгжлийн банк болгоно.
  • Оргил ачааллын цагаар эрчим хүчээ хэмнэвэл урамшуулдаг болно.   

Өрхүүд дулаандаа нэг жилд хэдэн төгрөг төлдөг вэ? Дөрвөн ам бүлтэй айлаар тооцоход

  • Гэр хорооллын өрхүүд – 2 сая төгрөг
  • Орон сууцны айлууд – 410 мянган төгрөг төлдөг байна.

Хэтийн зорилго

2030 оноос дотоодын хэрэглээг бүрэн хангадаг болж, эрчим хүч экспортолж эхэлнэ. 2050 он гэхэд манай улсын ялгаруулдаг хүлэмжийн хий 0 болох зорилтыг УИХ-ын Эрчим хүчний шинэтгэлийн ажлын хэсэг төлөвлөжээ.

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан